Бичиг, баримтын зөрчилтэй хятад иргэнийг саатууллаа
Энэ сарын 20-нд Хятадын гурван иргэн Солонгос улсын иргэний паспорт ашиглан Буянт-Ухаа дахь шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхийг завдсан. Тэд паспорт эзэмшигчийн зургийг сольж, улсын хилээр нэвтэрсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн байсан юм. Гэтэл өчигдөр ийм хэрэг дахин гарлаа. Энэ сарын 27-ны өдрийн Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 дүгээр аяллын онгоцоор зорчсон БНХАУ-ын иргэншилтэй, АНУ-ын паспорттай эмэгтэй Ванг Хайо Хай БНХАУ-ын гарсан, орсон цохиур хэвийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй учир хилийн тагнуулын албаныхан түүнийг саатуулж, шалгаж байна.
Ц.МӨНХ
2005.04.28 Зууны мэдээ