Х.Баллок Монгол Улс хөгжье гэж байгаа бол…
. Түүнтэй уулзлаа.
-Та бүхэн яагаад Монголыг сонгосон хэрэг вэ?
-Дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид Монголыг үнэхээр их сонирхож байгаа. Монгол улс ч энэ талаар олон улсын стандартад хүрэхийн төлөө ажиллаж байгаа. Үүнийг харгалзсан хэрэг.
-Монголд Айвенхоу майнз 5050 хөдөлгөөн өрнөөд байгаа. Энэ талаар та ямар бодолтой явна вэ?
-5050 бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шоу байх. Ер нь 5050 хувь гэж уул уурхайн компанийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй тоо л доо. Дэлхий дахины практикт ийм зүйл байдаггүй.
-Оюу толгойн ордыг 2007 оноос ашиглаж эхэлнэ гэж байгаа шүү дээ?
-Оюу толгойг 2007 оноос ашиглаж эхлэх болов уу. Харин 2011-2012 оны үеэс ашгаа өгөх байх. Тэгвэл Монгол Улсын эдийн засагт тус нэмэр болох нь дамжиггүй.
-Оюу толгойг ашигласнаар Монголд үнэхээр чухал уу?
-Маш чухал. Уул уурхайдаа түшиглэн хөгжсөн Чили, Австрали улсын жишээ бэлээхэн байна шүү дээ.
-Уул уурхайн нөөцтэй улс оронд хөгжлийн хоёрхон зам байдаг. Монголд аль нь таарах бол?
-Энэ хоёр замын аль нэгийг сонгох учиртай. Нэг бол уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлэх. Эсвэл Зимбабве мэт шиг ор тас хориглох.
-Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголын татвар өндөр үү?
-25 хувийн орлогын албан татвар, дээр нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар 2,5 хувь, экспортын татвараа нэмбэл нийт татварын хэмжээ 87 хувь байдаг.
-Тэгэхээр Монгол Улсын татвар өндөр байна гэж та үзэж байна уу?
-Тийм. Хэрвээ татвараа нэмэх байр суурь баримталбал Монгол Улсын ирээдүй тун бүрхэг болно. Ер нь Монгол Улсын хөгжлийн ирээдүй нь уул уурхайн салбар юм шүү дээ.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нэгэн Ашигт малтмалын хуулийг өөрчлөх тухай дурдсан байсан?
-Хуулийг өөрчилж болно л доо. Хамгийн гол нь Монголд хөрөнгө оруулагчдыг татах итгэл л суларна шүү дээ. Хөрөнгө оруулахад ногдуулах татварын хэмжээг нэмэх юм бол маш эмзэг асуудал болно.
-5050 хэмжээг Монгол Улсын Засгийн газар хүлээж авах болов уу?
-Авахгүй байх. Хэрэв тэгвэл Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой улс орон, пүүс компани олдохгүй шүү дээ.
Б.БИЛИГ
2005.04.28, Зууны мэдээ