МYХАYТ Монголын бизнесийн салбарын шилдэгүүдийг тодрууллаа
Өнгөрөх 2004 оны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа
Дотоодын зах зээлд шинээр бий болгосон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн,
үйлчилгээ, менежментийн шинэлэг арга барил, дэвшилтэт техник, технологи
нэвтүүлсэн байдал.
Дотоодын хөрөнгө оруулалтаар шинээр байгуулсан үйлдвэр, үйлчилгээний
газар
Гадаадын хөрөнгө оруулалтаар шинээр байгуулсан үйлдвэр үйлчилгээний газар
Шинээр бий болгосон ажлын байр
Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр олсон амжилт
Шинээр бий болгосон экспортын бүтээгдэхүүн
Байгаль орчныг хамгаалах.цэвэр үйлдвэрлэл хөгжүүлэх талаар хийсэн үйл ажиллагаа, үр дүн
Зураасан код /ВАР ССЮЕ/-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдал
Нийгэм, соёл урлаг .спортын салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
Бичил санхүүгийн үйл ажиллагааны талбарт хэрэгжүүлсэн ажил, үр дүн зэрэг үндэслэлээр шалгаруулсан байна. Түүнчлэн
Оюуны өмч, патент барааны тэмдгийн талаар нэвтрүүлсэн үйл ажиллагаа
Боловсрол, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран ажилласан байдал.
МҮХАҮТанхимаас зохион байгуулж буй олон талт үйл ажиллагаа, тухайлбал
төр засгийн байгууллагуудтай хамтран ажиллахад идэвхитэй оролцсон оролцоо,
гишүүний татвар төлөлтийн байдал зэргийг харгалзан үзсэн байна.
Энэ жилийн шилдэг аж ахуйн нэгжээр
Номин холдинг ХХК
АПУ ХК
Бишрэлт холдинг ХХК
Говь ХК
М-Си-Эс ХХК
Монголын цахилгаан холбоо ХК
Монголын алт ХХК
Өгөөж чихэр боов ХХК
Скайтель ХХК
Хас банк гэсэн 10 аж ахуйн нэгжүүд шалгарсан бөгөөд үүнээс Номин холдинг ХХК шилдэгийн шилдэг буюу ГРАН-ПРИ шагнал хүртсэн юм.
Түүнчлэн бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа оны шилдэгүүдийг дараах номинацаар шалгаруулсан байна.
Оны шилдэг үндэсний үйлдвэрлэгч
Оны шилдэг экспортлогч
Оны шилдэг дебют экспортлогч
Оны шилдэг гадаадын хөрөнгө оруулагч
Оны шилдэг дотоодын хөрөнгө оруулагч
Оны шилдэг цэвэр үйлдвэрлэгч- экобизнесмен
Оны шилдэг жижиг, дунд бизнес эрхлэгч
Оны шилдэг технологи, know-how нэвтрүүлэгч
Оны шилдэг үйлчилгээ нэвтрүүлэгч
Оны шилдэг бичил санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэгч
Тодорхой салбарын оны шилдэг менежер
Түүнчлэн зөвхөн оны шилдэгүүдийг шалгаруулаад зогсохгүй шалгарсан шилдэг компаниудын ажлын амжилт бүтээл, үйл ажиллагаатай танилцаж, сурталчилах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хүртээл болгох, тэдний ажлын амжилтаас суралцах, харилцан туршлага солилцох, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор шалгарсан компани тус бүр дээр уулзалт өдөрлөгийг дэс дараатай явуулж эхлээд байгаа бөгөөд одоогоор Номин холдинг ХХК, АПУ ХК-ны үйл ажиллагаатай танилцаад байна.
Энэ удаа бизнесийн салбарынхан болон хэвлэл мэдээллийнхэн, ард иргэдийг хамруулсан ээлжит нээллтэй өдөрлөгөө Бишрэлт холдинг ХХК-нд хийсэн юм. Уг өдөрлөгөөр тус компаний удирдлагууд зочидыг хүлээн авч бизнесийн туршлагаа харамгүй ярилцаж, өөрийн компаний үйл ажиллагаатай танилцуулсан юм. Энэ удаа оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан Бишрэлт холдинг компанийг танилцуулж байна.
Бишрэлт холдинг компани
Бишрэлт холдинг компани нь анх 1994 онд Бишрэлт ББХК нэртэйгээр худалдаа үйлчилгээний чиглэлээр Улаанбаатар хотод байгууллагдсан ба өнөөдөр үйл ажилгааныхаа цар хүрээг тэлж 800 гаруй ажиллагсадтайгаар Монгол улсын ирээдүй, хөгжлийн төлөө хамтдаа уриан дор улс орныхоо эдийн засаг нийгмийн баяглгийг бүтээх их үйлсэд гар бие оролцон хөдөлмөрлөж явна. Бишрэлт холдинг компани нь эдийн засгийн чөлөөт зах зээлд шударга өрсөлдөөнийг эрхэмлэн, менежментийн оновчтой бодлогын хүрээнд бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа явуулж буй салбар бүртээ тэргүүлэгч байж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрээн хангасан чанартай, нэр хүндтэй үйлдвэрлэл үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна. Монгол улсын Компанийн тухай болон Банкны тухай хууль, бусад хууль эрх зүйн актын хүрээнд Бишрэлт холдинг компанийн дараахь салбар, охин компаниуд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна.
1. Капитал банк
2. МБД даатгал ХХК
3. Монгол Мах Экспо ХХК
4. Юнико Констракшн ХХК
5. Бишрэлт Индастриэл ХХК
6. Гууддоор ХХК
7. Бишрэлт Плаза зочид буудал
8. Бишрэлт трейд ХХК
9. Бишрэлт Косметикс ХХК
10. Мондисковери турс ХХК
11. Бишрэлт майнинг ХХК
12. Лиши ХХ
Бишрэлт холдинг компани нь салбар, охин компани, төлөөлөгчийн газруудыг зохистой удирдлагаар хангах, хөрөнгө оруулалт хийх, тэдгээрийн өрсөлдөх чадвар, бүтээмжийг сайжруулах, маркетинг, гадаад харилцаа, санхүү, эдийн засгийн болон хүний нөөцийн ерөнхий стратеги төлөвлөлтийг боловсруулан зохин байгуулж, биелэлтийг хангуулах, дотоод хяналтын механизмыг боловсронгуй болгоход чиглэгдсэн менежментийн бодлогыг хэрэгжүүлдэг.
Бишрэлт холдинг компани нь
– Оюуны болон техник технологийн ололтонд тулгуурласан ирээдүйтэй үйлдвэрлэл эрхлэх
– Шилдэг техник технологи, ноу хау, бизнесийн удирдлагын менежментийг үйлдвэрлэл, үйлчилгээндээ нэвтрүүлэх
– Хэрэглэгчдэд хүндэтгэлтэй хандах, соёлтой, шуурхай үйлчилгээг хэрэглэгч нэг бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх хүргэх
– Yйлдвэрлэгчээс хамгийн чанартай, эрүүл олон улсын стандартанд нийцсэн бүтээгдэхүүнийг хямд үнээр дотоодын зах зээлд нийлүүлэх
– Олон улсын санхүү бүртгэлийн стандартад нийцсэн санхүү нягтлан бодох бүртгэл, хяналтын программыг түлхүү оновчтой ашиглах
– Эмзэг бүлгийн давхаргад зориулсан ажлын байр бий болгох, тэднийг дэмжих туслах зэрэг гол зарчимууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог юм байна
Ж.Алтантуяа
/Olloo.mn/