Өөр гаригт амьдрал олсон ч бид очиж чадахгүй
-Манай нарны аймаг оршдог Сүун эам галактик хэзээ үүссэн бэ гэдгээс яриагаа эхлэх үү?
-Астрономийн ойлголтод ямар ч галактикийг хэдэн настай гэдгийг хэлэх хэцүү. Харин оддын насыг тогтоож болно. Үүгээр багцаалж үзвэл Сүүн зам галактик хамгийн багаар бодоход 15 миллиард жилийн настай. Гэхдээ галактик дотор хэдэн миллиард од, хар нүх, мананцар, тоос, атом, молекул байдаг. Ийм учраас галактикийн хувьсал хөгжлийг судлах бэрхшээлтэй. Галактик хэрхэн үүсдэг талаар ярья. Галактик нь одод, тэдгээрийн таталцлын дүнд үүснэ. Одод ойртох тусам нягтрал нь ихэсч, илуү хурдан хөдөлгөөнд орж эхэлнэ. Ингээд олон сая од нийлж асар хурдтайгаар эргэлдэж эхлэхэд хавтгай галактик болж харагддаг юм.
-Тэгэхээр нар, сар болон бусад гариг дэл-хийтэй нэг хэмжээнд пралель байдаг гэсэн үг үү?
-Тиим. Нар дэлхийтэй нэг түвшинд байгаа учраас бидэнд харагдаж байгаа нь тэр. Хэрвээ дэлхий Сүүн замын дээр юм уу дор нь байрладаг байсан бол бидэнд өөр хэлбэрээр харагдах учиртай.
-Галактикийн тойргийн хэмжээ хэд байдаг вэ?
-Манай Сүун зам галактикийг нэвт гарахад 100 сая гэрлийн жилийн хурд хэрэгтэй гэсэн тоо бий. Нэг гэрлийн жилийн хурд нь секундэд 300 сая км явах хурдтай тэнцэнэ. Тэгэхээр энэ бол бараг бүтэшгүй зүйл.
-Галактикийн голд хар нүх байдаг гэсэн. Хар нүх гэж юу юм бэ?
-Хар нүх хэмжээний хувьд асар том. Голд нь маш халуун байдаг. Хар нүх ямар нэгэн зүйлийг сордог гэсэн яриа байдаг. Үүний учир нь тэр голд нь байгаа халуун илч ойртож ирсэн ямар нэгэн биетийг соронздож, түүний- гээ атом молекул болгон задалдаг юм. Плутон, нитон нь хар эсийг бүрдүулнэ. Хар нүх гэсэн ойлголт яагаад гарах болсныг тайлбарлаж өгье. Жирийн хүмүүс түүнийг ойртсон болгоноо татан сорж байдаг том хар нүх байдаг гэж ойлгодог. Энэ бол нүх биш. Хар нүх рүү орсон бүх зүйл хурдан хугацаанд задарч эргэлтэд орно. Үүнийг нь хүмүүс түрүүний хэлсэнчлэн сороод алга болгочихлоо гэж ойлгодог байх. Үнэн хэрэг дээрээ хар нүх гэдэг маань гэрэл цацруулсан цагаан хавтгай юм. Хурдтайгаар юмыг задалж байдаг учраас тэндээс гэрэл байнга ялгарч байдаг. Шинжлэх ухаанд хар нүх гэж хэрэглээд сурчихсан учраас цаашдаа ч энэ нэрээрээ явах байх.
-Зарим гариг дээр 200 градус халуунтай байхад, нөгөөд нь мөн хэмжээний хүйтэн байдаг. Нэг нарны аймгийн гаригууд яагаад ийм өөр байдаг юм бол?
-Наранд хэр ойрхон байгаагаас энэ шалтгаална. Гурван гаригийг харьцуулж үзье. Сугар гариг наранд маш оройхон. Энэ гаригийн агаар мандал нь хэдэн зуун мянган градус халуун. Энд амьдрал үүсэх ямар ч боломжгүй. Сугар дээр ууршилт их явагдаж, агаар нь нүүрсхүчлийн хийгээр дүүрэн байдаг. Ангараг гаригт амьдрал байж магадгүй гэсэн таамаг бий. Ангараг манай дэлхийгээс жижигхэн шүү дээ. Нарнаас хол учир хэт халуун биш. Тэнд ус байгааг тогтоосон. Бүр урд нь ангарагийн гадарга дээр ус байснаа бөгөөд одоо доошоо орчихеон гэж дүгнэж байна. Нарнаас хамгийн хол байрладаг гариг нь тэнгэрийн ван. Тэнд бол амьдрал байх ямар ч боломжгүй гариг. Дээрээс нь маш хүйтэн. Эрдэмтдийн ойлгож чаддаггүй ганц зүйл бол гаригийн дагуулууд.
Тухайлбал, тэнгэрийн ван дөрвөн дагуултай. Үүнийг XҮII зууид Галиллей нээж, бүгдэд нь нэр өгсөн. Тэд бүгд нарнаас таталцалтай. Хэмжээний хувьд ижил, нарнаас хол байгаа зайны хувьд ч адил. Тэгсэн мөртлөө бүтэц нь дөрвүулээ өөр. Үүнийг л эрдэмтэд ойлгож чадахгүй байгаа юм. Магадгүй энэ нь тэнгэрийн вангийн нөлөө ч байж магадгүй. Гэхдээ энэ нь одоо нууц байгаа ч 10 жилийн дараа ч юмуу тайлагдаж болох юм.
-Ямар нөлөө байж болох вэ?
-Тэнгэрийн ван асар том гариг. Байнгын таталцлын хүчтэй. Түүний Иан хэмээх дагуулын гадаргууд олон тооны галт уул байнга дэлбэрч байдаг. Үүний гол учир нь тэнгэрийн вангийн соронзон таталцал юм. Гэхдээ яг тэгдэг учраас гэж нарийн хэлж чадахгүй.
-Ангарагт амьдрал байж магадгүй гэж үзэж байгаа. Өөр ийм гариг бий юү?
-Ангарагаас уе олсон учир тэнд амьдрал байж болох юм гэж үзэж байгаа. Гэхдээ яг баталчихсан зүйл биш. Учир нь ангарагаас микроэлемэнт буюу бактери, нян ч юм уу олдоогүй. Санчир гаригийн дагуул титан дээр амьдрал байж магадгүй гэж таамаглаж байгаа. Санчир дэлхийгээс жижиг, агаар нь метан хэмээх хорт бодисоос бүрддэг. 2004 онд Европын эрдэмтэд титаны гадаргуу дээр сансрын аппарат анх удаа буулгасан. Уг аппарат удалгүй эвдэрсэн ч астрономиин түүхэн дэх маш том дэвшил болсон. Титан дээр буулгах дараагийн аппаратыг 2015 он гэхэд хийж дуусах төлөвлөгөө бий.
-Ангарагт амьдрал байгаа эсэхийг бүрэн судлахын тулд хэр хугацаа хэрэгтэй вэ?
-Тодорхой хэлэхэд хэцүү.
-Дэлхийд амьдрал байгаа шиг нарны аймгаас гадна эсвэл бүр өөр галактикт змьдрал байх боломж бий болов уу?
-Манай Сүүн замд амьдралтай гариг дэлхий байгаа юм чинь өөр бусад олон мянган галактикт амьдрал байгаа гэдэгт би итгэлтэй. Энэ бол миний бодол. Гэхдээ та бид нэг гариг дээр аж төрж яваа мөртлөө бие биенээ ойлгохгүй байна. Зөвхөн ялаагаар жишээ авахад хамт амьдарч байж тэрний хэл яриаг ойлгодоггүй. Ийм байж өөр галактикт байгаа тэс өөр амьд биеттэй харилцана гэдэг бүтэшгүй зүйл. Тэгээд ч өөр галактикт хүрнэ гэдэг цаг хугацааны хувьд боломжгүй.
Тухайлбал эртний Еги-петийн фаронуудын үед өөр галактик руу радио холбоогоор нэг үг илгээлээ гэж бодоход тэнд одоо хүртэл очоогүй л байгаа. Очлоо ч гэсэн тэд биднийг ойлгоо ч уу, үгүй ч үү. Ямар ч байсан амьдрал бол байгаа гэхдээ тэдэнтэй харьцана гэдэг байж боломгүй бүтэхгүй зүйл. Хэдэн сая жилийн дараа л магадгүй.
-Та сансар огторгуйг хэзээнээс судалж эхэлсэн бэ?
-1946 оноос судалгааны ажлаа эхэлсэн. Түүнээс хойш одон орон судалж байна. Миний анхны судалгааны ажлын нэр Одод болон гариг эрхсийн бүтэц, агаар мандлын тухай. Гэхдээ би одыг дурангаар харж судалдаг гэхээсээ илүу онолын талаас нь судалдаг
(өнөөдөр 2005-04-28 100)