Өвчин зуун хувь эдгэрдэг үү
Гэтэл үнэхээр ямар гайхамшигтай аппарат бүх өвчнийг оношилж, ер бусын ямар гээч эм хүн төрөлхтнии эмчилж чадахгүи байгаа өвчнийг хүртэл анагааж байгаа юм бол. Эмнэлгээр явж цөхөрсөн, эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд итгэл алдарсан хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж, нөгөө талаар монголчуудын итгэмтгий занг далимдуулан буруу суртал-чилгаа явуулж, мөнгө олох гэсэн хэсэг хүмүүсийн хийж буй бусармаг үйл ажиллагаа ажээ.
Аппаратаар өвчнийг оношлох, хөх томруулах, тураах, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг Төге интернейшнл компани нь бүтээгдэхүүнээ сүлжээгээр борлуулдаг аж. Бүтээгдэ хүүнээ борлуулахын тулд хамаатан садан, ах дүүсээ хэрэглэгчийн дүрд тоглуулан, тэр хүмүүс нь хэрэглэгч өвчтөнүүдэд Урьд нь өвчтэй байсан, аппаратаар оношлуулж бүтээгдэхүүнийг нь хэрэглээд эрүүл боллоо гэх хуурамч сурталчил гаагаар иргэдийг залилдаг байна. Гэтэл эдгээр аппарат нь нарийвчлал байхгүй, биеийн.аль хэсгийг цааш үзүүлэн эмчлүүлэх шаардлагатай байгааг тогтоох төдий сорилын аппарат ажээ.
Асар өндэр үнэ өртгөөр худалдан авч эм хэмээн хэрэглээд байгаа сүлжээнии эмүүд ч яг нарийндаа эм биш, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээдэхүүн байдаг.
Зориулалтаар нь сурталчилж, хэрэглэх аваас хүнд тустай л эд аж. Гэвч өвчин зовлонгоосоо ангижрах хүсэлтэй хүмүүсийн сэтгэл зүйд дөрөөлөн хуурамч сурталчилгааг явуулдаг нь тоогүй.
Дархлааг сайжруулж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие махбодийн эд эсийг сэргээх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ямар нэг өвчинд нь нөлөөлж, өвчин намдаах эм мэтээр сурталчилж болохгүй. Тараг сүүг тэжээлтэй, өвчин эдгэнэ гээд өвчтэй хүн уухгүй л байх. Хүнсээр хүнийг эмчилдэггүй шүү дээ.
Харин эмнэлэгт эмчлүүлэн антибиотик, тариагаар бөмбөгдүүлсний дараа эдгээр сүлжээнии бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тохиромжтой гэнэ. Ер нь хөгжилтэй оронд манайд сүлжээгээр зарж, эм гэж үзээд байгаа тэдгээр бүтээгдэхүүн нь хүнсний дэлгүүр, супермаркетуудаар борлуулдаг энгийн хэрэглээ. 2001 онд Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалын дагуу биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгэж, хяналт тавих журам гаргасан ажээ. Дангаар болон хоол хүнстэй хамт хэрэглэдэг тэжээллэг бодисоор баяжуулсан байгаль, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүн гэдэг байна. Гэвч хүний өвчнийг эмчлэх, анагаах зорилгоор хэрэглэхгүй хэмээн заажээ.
Мэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг гаж нөлөө үзүүлдэггүй, хамгийн үр дүнтэй хэмээн сурталчлахыг, мэн хэрэглэх үед эмчийн тусламж шаардлагагүй гэх сэтгэгдэл төрүүлэхийг хориглосон байдаг байна. Найрлага үр дүнгийн талаар хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахгүй байхыг ч энд заасан байдаг.
Ийм байтал бүхий л сүлжээнии компаниуд хууль журам зөрчин олон хүн л элсүүлж бүтээгдэхүүнээ борлуулж байвал боллоо гэсэн байдлаар дээрх хориглосон сурталчилгаагаар бүтээгдэхүүнээ рекламддаг нь нууц биш. Улсын мэргэжлийн хяналтын газрын Хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Уранцэцэг Сүлжээгээр зарж борлуулж буй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хүнсний гэдэг үндэслэлээр бид улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьдаг. Таван жилийн хугацаатай бүртгэлийн гэрчилгээ олгодог. Эрүүл мэндийн улсын хяналтын албанаас бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг юм. Сүлжээнии бизнес эрхлэгчид хэдийгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн ч хэвлэл мэдээллээр ямар нэг гаж нөлөөгүй, дээд зэргийн үр дүнтэй хэмээн сурталчлахыг хориглосныг зөрчин худал сурталчилгаа явуулдаг. Бид энэ бүхэнд давхар хяналт тавьдаг гэж ярилаа.Ер нь ямар ч сайн эм өвчнийг 100 хувь эдгээж, нэг аппарат бүх өвчнийг зэрэг оношилж чадахгүи нь анагаах ухаанд нэгэнт батлагдсан аж. Хүмүүсийн эрүүл мэндээр тоглох сурталчилгааг явуулж буйд Эрүүл мэндийн яамныхан анхаарах цаг болжээ.
(өнөөдөр 2005-04-28 100)