Эх орны баялагыг иргэн бүрт сэдвээр ярилцлаа

Энэ дагуу саяхан Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхсайханы сонгуулийн штабаас, орон нутгийн хөдөлгөөнүүд болон холбогдлох мэргэжлийн байгууллага хүмүүсийн хооронд Эх орны баялагыг иргэн бүрт сэдэвт нээлттэй ярилцлага зохион байгуулсан юм.
Эх орны баялагыг хэрхэн ашиглаж байгаа талаар олон нийтийн санаа бодлыг сонсоё, энэ чиглэлрүү ард иргэд хийгээд төр засгийн анхаарлыг хандуулъя гэдэг үүднээс энэхүү дугуй ширээний ярилцлагыг хийж байгаа бөгөөд үүнийг ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай хутган ойлгож болохгүй хэмээн зохион байгуулагчид нь мэдэгдэж байлаа. Монголчууд бид энэ газар шорооныхоо жинхэнэ эзэн нь болж чадаж байна уу, баялагаа ашиглахад орон нутгийн ард иргэдийн санаа бодлыг сонсдог болъё. Эх орныхоо баялаг бол монгол хүний хувь заяаны асуудал бөгөөд баялагаа өнө удаан жил зүй зохистой ашиглахад төрийн зохицуулалт хэрэгтэй байгаа. Тиймээс УИХ-ын гишүүдээр дамжуулан холбогдох хуулийн заалтад өөрчлөлт оруулъя гэдэгт энэ уулзалтын гол санаа оршиж байлаа.
Уугуул хөдөлгөөн
Манай хөдөлгөөн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа Таван толгой, Оюу толгойн уурхай, Нарийн сухайтын уурхайнууд одоогоор ямархуу байдалтай, хэрхэн ашиглаж байгаа зэргээс үүдээд ард түмний санаа бодлыг илэрхийлж гарч ирсэн. Өнөөдөр манай нутаг оронд газрын баялаг дээд хэмжээгээр ашиглагдаж, нүүрсийг хэдэн мянган тооноор нь зөөвөрлөөд байгаа боловч нийгэм, ард түмний амьдрал амьдрал ерөөсөө дээшлэхгүй байна. Дээр нь экологийн асуудал тэр хэмжээгээр доошоогоо явж, нөхөн сэргээлтийн ажил хийгдэхгүй байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна.
Энд эрх зүйн зохицуулалт, байгалийн баялагийг зүй зохисгүй ашиглах зэрэг нь ард түмний язгуур эрх ашигийг уландаа гишгэсэн явдал болж байна. Yүнийг нутгийн уугуул иргэд эсэргүүцэж, энэхүү хөдөлгөөнийг зохион байгуулаад байгаа юм. Газар эхийн баялагийг зүй бусаар ашиглаж, ан амьтныг устгаж, төрсөн газар шороондоо монгол хүн эзэн болж чадахгүй хөөгдөж туугдан, одоогийн зах зээлийн чөлөөт ардчилсан нийгэмд монголчууд өөрсдөө газар шорооныхоо эзэн нь болж чадахгүй байгаа нь нэн харамсалтай байна. Гэтэл нэг хэсэг нь Монголд хөрөнгө оруулалтын алтан үе ирж байна гээд яриад байгаа. Өнөөдөр Таван толгойн уурхайд Хятадууд орж ирээд тосгон байгуулах гэж байна. Монголын төр засгийн хүмүүс яагаад дуу хоолойгоо гаргахгүй байгаа юм бэ? Яагаад хэдэн арваар нь хайгуулийн лиценз аваад, хэдэн зуун доллароор зарах гээд явж байдаг юм бэ.
Манайх Засгийн газар, УИХ-д өргөх бичиг өгсөн. Одоо болтол ямар ч хариу байхгүй байна. Энд манай нэг сумын 3 жилд хэрэглэх нүүрсийг нэг өдөрт гаргаж байгаа. 2003 онд гаргасан нүүрсний дундаж ханшийг гаргахад 120 тэр бум төгрөг болж байгаа. Сумын төсөвт орсон мөнгө нь 8 сая төгрөг. Суманд ямар ч юм хийгээгүй. Гэтэл 8 сая төгрөгөөр сумын цагдаагийн байгууллагийн дотор тохижилтыг хийсэн. Гадаадын байгууллагуудын хамгийн муухай зүйл нь дандаа хүчний байгууллагуудад хөрөнгө мөнгө хаяж, тэдэнд үйлчилж, тал засдаг. Yүгээрээ ард түмний хөдөлгөөн, тэдний хүсэл зорилгыг дарах гэсэн далд санаа явж байгаа гэж бодож байна.
Манай газар нутгийг Мянганбаяр, Айвенхоу Майнз гэсэн хүмүүс хуваагаад авчихсан байгаа. Энд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Сумын иргэдийн хурлаар хайгуулын, ашиглалтын лицензыг олгохдоо сум орорн нутгаас зөвшөөрөл авдаг болох хэрэгтэй байна. Ингэвэл сум орон нутаг төрсөн газар нутагтаа эзэн нь болох, түүнчлэн тухайн орон нутаг дахь ард иргэдийн амьдрал ахуй дээрдэхэд тодорхой нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна.

Тосон Заамар хөдөлгөөн
Манай хөдөлгөөн 3/27-нд жагсаал хийсэн өдрөө байгуулагдсан. Хөдөөний ард түмэн хамгийн улс төрждөггүй тайван ард түмэн байдаг юм шүү дээ. Гэтэл бид өнөөдөр яагаад ингээд бухимдаад бужигнаад байх болов. Өнөөөдөр хэдэн зуун жилээр нутаглаж, ирсэн Заамарын минь 3/1 газрыг алт ашиглах нэрээр ухаад дууслаа. Энэ газар нутгийг тусгай хамгаалалтанд авч, цаашид энэ газар нутагт алт олборлуулахгүй, уламжлалт мал аж ахуйгаа өсгөж үржүүлэхэд энэ газар нутгаа хэвээр байлгах хэрэгтэй гэдгийг бид шаардаж байгаа.
Сумын төвөөс долоохон кмт байгаа өнчин ганц ордыг ашиглуулахгүй гэж бид тэмцэж байгаа. Гэтэл Хятадын компанид бүх шийдвэр нь гарчихсан. 58 мянган ам доллараар лицензийг худалдчихсан байгаа юм.
Сум орон нутгийн стратек төлөвлөгөө байна. Yгүйдээ гэхэд бидний эрүүл мэндэд маш хортой болоод амьдрах аргагүй болно. Гэтэл одоо энэ компаний үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд 100 сая төгрөгийн нэхэмжлэл авна гэнэ. Сумын иргэд жагсаал цуглаан хийх юм бол хууль бус үйл ажиллагаа болно гээд эртнээс иймэрхүү хууль журам гаргаад байгаа юм. Сум нь газраа мэдэхээ байгаад, шүүхийн шийдвэр гараад, дээрээс нь 100 сая төгрөгийн тогууль төлөөд, сумын засаг дарга нь хоригдох болоод байна. Одоо иргэд маш их бухимдаж байна. Аймгийн засаг даргын захирамжаар өгөх газрыг албан тоотоор өгсөн байгаа юм. Тэгэхээр аймгийн засаг дарга үзэгний хошуугаар ард түмний хувь заяаг шийдэх үү. Энэ газрыг 1998 оны 2 сард тусгай хамгаалалтад авсан. Тухайн үед бүртгээд авсан мөртлөө одоо болохоор Кадастрын албанд 10 хоногийн дотор бүртгүүлэх ёстой байтал сар хагасын дараа аваачиж өгсөн гээд байгаа. 2003 онд буюу таван жилийн дараа шүүхийн шатанд очихоор нөгөө тусгай хамгаалалтанд авсан газар маань зорилго нь тодорхой бус гээд хүчингүй болчихсон байгаа. Yүнийг тэр дор нь мэдэгдэж болох байсан. Дараа нь ингэж мэдэгдэх нь ямар учиртай юм бэ? Энэ бүхнийг шүүх нарын судлалгүйгээр шийдвэрүүдийг гаргаад байгаа юм.
Энэ асуудлууд юу гэхээр тухайн орон нутагт байгаа байгалийн баялагаас тухайн орон нутгийн хүмүүс нь зохих хувийг эзэмших хэрэгтэй байна. Энэ газар нутгаас Заамар сум юу ч хүртээгүй байгаа юм. Түргэний машин нь бинзенгүй байна, холбоо нь текник нь хоцрогдоод 60. 70-аад оны үе шиг байгаа нь харамсалтай байна. Энэ ашигт малтмал ашиглалтын орлогоос тодорхой хувийг тухайн сум орон нутагт оруулна гээд заах хэрэгтэй. Энд ард түмэн амьдарч байхад яахаараа үүнийг үгүйсгэж байгаа юм бэ гэдэг асуудал яригдаж байна.

Даваасүрэн /Тосон Заамар/
Аймгийн засаг дарга нь албан тоот гаргах эрх байдаггүй. Гэтэл Төв аймгийн засаг дарга байсан Ц.Батболд гэдэг хүн албан тоотоор газар эзэмшүүлсэн байгаа юм. Бид энэ асуудлаар дээд шүүх, Yндсэн хуулийн цэцэд хүртэл хандсан. Гэвч тэд Хятадын компанид үйлчлээд асуудлуудыг авч хэлэлцэхгүй байгаа юм. Газар бол ард түмний өмч, ард түмэн эзэн нь гэж байгаа боловч цаана нь лиценз эзэмшигч гэх нэрийн дор хүчээр шүүхийн шийдвэрүүдийг гаргуулна гэдэг байж боломгүй. Тэгэхээр ард түмэн үүний эсрэг зогссон. Төр нь иргэдээ яагаад харж анхаарахгүй байгаа юм бэ. Бидний зорилго бол Заамарын алтнаас үүдэлтэй сөрөг үр дагаваруудыг арилгах, ил уурхайнуудын нөхөн сэргээлтийн ажилд анхааарал хяналт тавьж ажиллахыг шаардаж байгаа. Энд ядуурал дээд цэгтээ хүрлээ. Бид хэдий болтол алтан дээр суусан гуйлагчин болж явах юм бэ? Үүнтэй хэрхэн яаж тэмцэх вэ гэдэг асуудал чухал болж байна. Газар нутгийг сум орон нутаг мэдэхгүй, аймаг нийслэл мэднэ гэсэн хуулийн заалт байдаг Yүнийг яагаад сум нь мэдэж болдоггүй юм бэ. Сум орон нутгийн дотоод амьдралыг мэдэхгүй байж дээрээс нь шийдчихдэг хуулийн заалт бол хэсэг бүлэг хүмүүсиийн төлөө л үйлчилж байна гэсэн үг. Иргэддээ үйлчилэх хууль нь хэсэг бүлэг хүмүүст үйлчилж байна. Энэ хуулийн заалтыг эргэн харж өөрчилөх асуудлыг бид тавьж байгаа юм.
Монгол улсын алтны ихэнх хувийг Заамараас гаргаж байгаа. Гэтэл эндээс авсан алтны татвараас суманд юу ч оруулаагүй. Сумын эмнэлэг холбоо нь бүр хуучны тоног төхөөрөмжтэй. Хүмүүсийн амьдралын түвшин маш доогуур байгаа зэрэг нь сэтгэл эмзэглүүлж байна. Энэ газар дээр малаа бэлчээх эрх байхгүй болчихон. Төрийн цагдаа нар монголчуудаа барьж хорьдог, зодож нүддэг болчихсон. Бүр малаа бэлчээхээ байг гэхэд сумын иргэд нь нутаг усандаа чөлөөтэй зорчих эрхгүй болчихсон. Өчнөөн зуун жил амьдарсан уугуул газар нутагтаа хүн явах эрх байхгүй болчихсон. Тиймээс бид Шааварын талаарх асуудлыг ул суурьтай харж үзээч, хууль эрх зүйн өөрчлөлтийг хийгээч гээд ямар л арга зам байна тэр бүхний төлөө тэмцэе гэдэг байр суурьтай байгаа юм.

Пүрэвбаатар /Оюу толгой 5050 хөдөлгөөн/
Монгол улс маань өнөөдөр маш ядуу зүдүү байна. Гадаадаас хэдэн арван саяын зээл тусламж авч байна. Түүний 3/2-ийг нь ашиглаж үлдсэнийг нь ашиглаж чадахгүй байна. Монгол улсын сэргэж өөдлөхийн гол үндэс, ховор баялаг бол газар, мал, байгалийн баялаг. Байгалийн баялаг дотроо алт, зэс, өнгөт металл гол байр эзэлнэ. Өнөөдөр алтны ашиглалтын байдлаар монгол улсын төсөв, ард түмний амьдралд олигтой орсон юм байхгүй. Ашигт малтмал ашиглалтын татвар гэж хэдэн төгрөг өгдөг. Усны төлбөр, газрын төлбөр гэдгээс өөр юм өгөхгүй байгаа. Орлогийн албан татвар эхний таван жил төлөгддөггүй. Дараагийн таван жил 50 хувь чөлөөлөгддөг. Энэ хугацаанд алтны ямар нэг том үйлдвэр орж ирээд энэ татварын хөнгөлөлттэй хугацаанд хамаг юмыг маань хамаад явах аюул монголд нүүрлээд байна. Жнь Бороогийн алтны уурхай байна. Өнөөдөр алтны үйлдвэрийн бодит байдлыг дүгнэвэл юу ч төлөхгүй, ажлын байр гаргасан юм алга. Орон нутагт юу ч оруулахгүй ард түмний өмчийг өмчилж зөөх байдалтай байна. Дээр нь байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал маш хүнд байна. Эцсийн эцэст монгол орон маань хэдэн элсэн толгой, гол мөрнөө хатаалгасан байдлаар үлдэх нь байна. Yүний буруутан нь хэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль, ашигт малтмалын тухай хууль бол монголын эрх ашигт бус гадаадын эрх ашигт нийцсэн хууль юм. Ийм буруу хууль гаргаснаас монгол улс ард түмнийхээ өмч хөрөнгийг гадаадын хүмүүст зүгээр л өгчих нөхцөлийнг бүрдүүлээд өгчихсөн. Энэ хуулийг хэн хийв гэхээр монгол хүн өөрөө. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л үхэн хатан гүйдэг. Тэр гадаадын хөрөнгө оруулалт чинь ядуу монголд мөнгө оруулах гэж ирэх бус монголоос мөнгө олохоор ирж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын хуулийг хийсэн яамны сайд, эрх баригчид монголын эрх ашгийн бодоогүй. Нэг бол тэдний мэргэжил чадвар дутсан байх гэж үзэхээс аргагүй. Хуулинд буруу байж болно. Тэгвэл хуулийг баталдаг УИХ, засгийн газар хяналт тавьдаг хүмүүс хаана нь өнгөрсөн юм бол.
Хэрвээ өнөөдөр Оюу толгойн болон Тогтвортой байдлын гэрээ-ний асуудал хөндөгдөөгүй бол хичнээн алтаа гадаадруу зүгээр явуулах байсныг мэдэхгүй. Yндэснийхээ гол баялагаа өлсөглөн зэлмүүн мөртлөө гадаадынханд зүгээр өгөх гэж үү? Ийм шудрага бус байдал монгол улсад явагдаж байна. Монгол улс бол гадаадын хөрөнгө оруулалтын тухай үзэл бодол байхгүй байна. Хэрвээ байсан бол ямар салбараар, ямар объектоор, хөрөнгө оруулалтыг яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг асуудал яригдах болно. Тухайлбал хөрөнгө оруулалтаар монголд чадалтай, хэрэгцээтэй, хүч хөрөнгө шаарддаг цахилгаан станц барих ч юм уу.
Ийм бодлого байхгүйгээс өөрийн хөрөнгө оруулалтаа гадаадныханд өгч , хамаг хуримтлалаа тэдэнд алдаж байна. Жнь Улаанбаатарт баар, рестороны ихэнх нь Солонгос, Хятадынх болсон. Манайхныг өрсөлдөх чадваргүй мэт харуулж байна. Улаанбаатарт олон давхар, өндөр зэрэглэлийн зочид буудал барина гээд байгаа. Гэтэл манай хэдэн жижиг зочид буудлыг нам цохиод хамаг хуримтлалыг хамаад явчих гэж байна шүү дээ. Тэгээд монголд жуулчлал хөгжүүлнэ гээд яриад байх хэрэг байна уу. Улсын төсөвт юм оруулна гээд л байдаг. Тэгээд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн доор гадныхан хамаг юмыг нь хамж авах гээд байна шүү дээ.

УИХ-ын гишүүн О.Энхсайхан
-Би ашигт малтмалын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Аж ахуй нэгжийн албан татварын тухай хууль, зарим зүйлийн бүтээгдэхүүнд экспортын албан татвар ногдуулах тухай гээд хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн өргөн барьсан. Засгийн газар, яамдуудаас санал аваад явж байна. Яагаад өнөөдөр ийм байдал бий болчихвоо гэхээр ард түмэн бидний эзэн нь болсон, өнгөрсөн бүх хугацаанд манай тусгаар тогтнолын тэмдэг болж, өвөг дээдсээс минь өвлөж үлдсэн ганц хөрөнгө маань газрын хэвлий доорхи баялаг. Үүнийг монголын ард түмэн үр ашигтай эргэлтэнд оруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн социализмын үед гадны зээл тусламжаар эрэл хайгуул хийж, нөөцийг тогтоосон маш олон уурхайнууд өнөөдөр ямар ч үнэ өртөггүйгээр хувь хүмүүсийн мэдэлд очсон байна. Бид үүнтэй холбоотойгоор ноднин жил 250 сая доллорын өрийг ОХУ-д төлсөн. Таван толгойн нүүрний уурай 500 гаран тэр бум төгрөгийн нөөцтэй. Бороо гоуд 70 гаран сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон. Эхний жилдээ л үр ашигаа өгсөн. Зардлаа нөхөөд цаан нь үр ашигтай ажилласан. Өнөөдөр Цагаан сухайн зэсийн орд, Хөвсгөлийн фосфоритийн орд зэрэг олон газар хувь хүний эзэмшилд шилжсэн. Өнөөдөр үүнд зарцуулсан олон сая доллар, олон сая шилжих рубль хаачсан бэ.
Өнөөдөр уул уурхайгаар өндөр түвшинд очсон ямар ч улс орон байдаггүй. Тэнд ажилласан ажилчид хүнд машин механизм, тоос шороо, агаарын бохирдолтой орчинд ажиллаж амьдарч эрүүл мэндийн хувьд хохирдог. Тэнд экологи нөхөж сэргэшгүйгээр хохирдог. Энэ зүйлүүдийг саармагжуулж, зөв хөрөнгө оруулалт хийж, монголчууд эзэн нь болсон баялагаасаа хүртэх ёстой. Оюу толгойд Айвенхоу Майнз компани монголын хоёр том хуулийг зөрчөөд явж байна.
Нөөцөө тогтоолгоогүй. Ашиглалтын өмнөх эдийн засгийн тооцоогоо хийлгэж баталгаажуулаагүй лиценз авсан байх магадлалтай. Мөн байгаль орчны хор хөнөөлийн тотоолгоогүй, түүнийг хэрхэн саармагжуулах талын зүйлийг тусгаагүй. Монголын ажилчдын нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудлыг шийдэх, сууршимал ажлын байраар хангах, орон сууцаар хангах асуудлыг шийдээгүй. Гэрт байлгана гэж байгаа юм. Ийм олон хуулийг ноцтой зөрчиж байгаа. Энэ үйлдэл нь өөрөө Оюу толгойн орд газрын эзэмших эрхгүй болгох үндэслэл болох учиртай. Бас нэг ноцтой асуудал бол Айвенхоу Майнз-ийн Робирт Фридланд Монгол улсад мэдэгдэхээ хоёр цооногт 65 тэр бум долларын нөөц байна гэдэг. Гэтэл Америк, Канадад очихоороо 100 тэр бум долларын нөөц байна гэдэг. Энэ нь Монгол улсын засгийн газар, Монголын ард түмнийг хуурч байгаа юмуу, нэг бол хувьцаа эзэмшигчидээ хуурч байна уу гэдэг асуудал тодорхойгүй байна.
Гадаадын хөрөнгө оруулалт буюу ашигт малтмалын тухай хуулийг хүмүүс их шүүмжилж байгаа. Би энэ хуулийг түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Ямар ч байсан манай газар шорооонд гайхамшигтай их баялаг байна. Yүнийг монголын ард түмэн дэлхий ертөнцөд таниулж өгч чадсан байна. Бид энэ баялагийг зөв эргэлтэнд оруулах зайлшгүй шаардлагатай байна. Монголын ард түмний баялагыг гадаадын нэг компанийг санхүүжүүлэх ийм хууль байгаа юм. Өөрөөр хэлбэл таван долларыг 100 доллар болгож үржүүлэх нөхцөлтэй хууль байгаа юм. Фридландын өөрийнх нь хэлсэн үгнээс би жишээ татаж хэлж байна. Бидний хамгийн чухал асуудал бол татвараа авах, монголын ашиг сонирхлыг тусгаж өгөх, байгаль экологи, ажилчдын нийгмийн асуудлыг тусгаж өгөх гээд олон зүйлүүдийг хуулийн төсөлд оруулах зайлшгүй шаардлагатай байгаа. Yүнийг зөв хийж чадвал монголчуудын эрх ашиг бага ч гэсэн баталгаажих болно. Монгол улсын говь, говийн бүс нутагт олон тэрбум териллон долларын хөрөнгө байгаа нь нэгэнт тогтоогдсон. Байгалийн хий, нүүрс, зэс, алт, цайр болон төмөрлөгийн маш их орд баялаг байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд уул уурхайн салбар тодорхой түвшинд хүрсэн. Тэгэхдээ нийгмийн баялагийг бий болгохгүй, цөөн хэдэн хүмүүсийг хөрөнгөжүүлжсэн. Энэ хуулийн хамгийн том үзэл санаа бол байгалийн ашигт малтмалыг 30 жил, 50 жил гээд удаан хугацаанд тодорхой хэмжээгээр ашиглах хэрэгтэй. 10 жилийн дотор хамаг юмаа ухаад юу ч үлдэхгүй, оронд нь том том нүх үлдэх юм бол үүний дараа монголчуудад үүсэх эдийн засгийн хор хохирлыг бид даахын аргагүй.

-Энд лиценз авсан хүмүүсийн буруу бус. Ганцхан АМХЭГ, YХЯ хууль дүрэмийг биелүүлэхгүй байгаа юм. Эхний 3 жил хайгуул хийгээд үр дүнгийн тооцоо судалгаа гаргаад 7 жил хүртэл сунгаж болох байгаа. Гэтэл Өнөөдөр Номундарь-84, Гантулга- 69, Чимэдцэрэн 84, Айвенхоу Майнз гэхэд Францын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газар нутаг авчихсан. Тэгэд бусад хүмүүсийн бизнес хийх эрх зүйн орчинг хаагаад, шилжүүлнэ гэдгийг худалдах арилжаалах гэж ойлгоод, өөрсдөө хуулийг гажуудуулж , хуулийг зөрчөөд бусдад буруу мэдээлэл өгөөд байгаа нь угаасаа төрийн үйл ажиллагааны алдаа гэж үзэхээс аргагүй.

Өчигдөрийн байдлаар кадастарын албанаас хайгуулийн лиценз эзэмшиж байгаа тоо баримтыг дурдаж байсан. Монгол улсын хэмжээнд нийтдээ 45 сая хавтгай дөрвөлжин газарт хайгуулийн лиценз олгочихсон байна. Үүний 4/3-ийг гадаадын 100-аад компаниуд эзэмшдэг. Энэ 100-аад компаниуд хар яриагаар хэлэх юм бол хулхины компаниуд юм байна. Монголын компаниуд гэвэл 10 орчим хавтгай дөрвөлжин газрыг эзэмших лицензийг авсан байдаг. Эх орны баялагийг иргэн бүрт гэдэг. Гэтэл кадастрын албанаас хайгуулийн лиценз олгосон байдлаас харахад эх орны баялаг иргэн бүрт бус цөөн хэдэн хүнд хуваагдсан байдалтай харагдаж байна. Манай лицензийн 80-90 хувь нь гадаадын хүмүүсийн эзэмшилд очсон байна. Манай найман хувь хүн байдаг. Энэ 8 хүн дээр 236 хайгуулийн лиценз байгаа. Аж ахуйн нэгжийн эзэмшилд 1856 лиценз очсон байна. Энэ бол ерөнхийдөө хайгуулийн лиценз, олборлолтын эрх бүхий хэдхэн ченж гэж хэлж болохоор хүмүүсийн гарт байна.

Яруу найрагч Ц.Хулан
Эх орны газрын баялагийг хэрхэн яаж ашиглаж байгаа, газрын хуулийг баталсанаас хойш ямархуу байдалтай байгааг хэлэхэд шүлэг уншихад дэндүү уяангадах байна.
Тэгэхээр бид нар хайртай эх орноо алдаж гэмээнэ хаан төр ганхана гэдгийг хүн бүр дотроо санаж явах хэрэгтэй. Эх орны газрын баялагтаа бид монгол улсын үндсэн хуулийн дагуу эзэн хүний ёсоор хүртэж чадаж байна уу, эзэн хүний ёсоор хамгаалж чадаж байна уу.
Яндаж барашгүй далай шиг
Яасан баян орон бэ гэж магтан дуулж байдаг энэ эх орондоо эзэн нь болж чадаж байна уу. Энэ орны минь хувь заяаг атгаж байгаа төрийн түшээд маань жинхэнэ төрийн түшээд байж, түмэн олныхоо өмнө газрын баялагаа бусдын гарт алдахгүйгээр, ашигтай нөхцөлөөр гадаадын хөрөнгө оруулалтыг хийж чадаж байна уу. Монгол хүн сүүлийн 15 жилд янз бүрийн нам төрийн төлөөлөл болж хоорондоо хэрэлдэж талхилцаж их олон жилийг өнгөрөөлөө. Энэ 15 жилд монгол хүний язгуур эрх ашиг гарын салаагаар урсаж байсан гэдгийн тод томруун жишээ болсон Заамрын уурхайд юу болов, Өмнөговьд ямархуу байна гээд олон хүний ярианаас харагдаж байна.
Төв аймаг, Өмнөговь аймаг байхгүй бол монголыг газрын зураг шал ондоо байх байсан. Бид тэгэхээр аймаг, нам гэж туйлширахгүйгээр монгол хүний язгуур эрх ашгийн төлөө монгол хүн нэгдэн тэмцээсэй, төр засагтаа хяналттай болоосой гэж сэтгүүлчийн хувьд, иргэний хувьд бодож байна. Үүний зэрэгцээ үндэсний аюулгүй байдлын маш том асуудал сөхөгдөж ирж байгаа юм. Жнь Урд хөршөөс 300 км-ын төмөр зам аль хэдийн ороод ирсэн байна. Yндэсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлж байгаа энэ үйлдлийг монгол улсын төмөр замаас гарсан ганц хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн маань хүртэл мэдээгүй Форум нэвтрүүлэгт оролцоно гэдэг жирийн иргэд байтугай төрийн хүмүүс маань хүртэл юу болоод байгааг мэдэхгүй, мэдээллээр асар их хоцорч байгаа тодорхой жишээ гэж хэлж болно. Хэрвээ энэ цэрэг дайны хэлээр яривал үүнийг цэрэг дайны плацтарам гэж ярьдаг. Түүнийг жирийн нэг гадаадын ашиг хөөсөн компаниар бариулчихаад өөрийнхөө хөрөнгийг алдах үед, бидний хөрөнгөд халдсан компани орж ирлээ гэхэд, тэр төмөр замаар хятадууд ороод ирлээ гэхэд Робирт Фридланд гэдэг хүнээр бид тусгаар тогтнолоо хамгаалуулахгүй шүү дээ. Тэр нисээд л яваад өгнө. Монголчууд үлдэнэ. Гэх мэт олон зүйлүүд бидний сэтгэлийг зовоох учиртай. Эх монгол улсынхаа төлөө эв нэгдэлтэй байцгаая гэж уриалж байна.

УИХ-ын гишүүн М.Энхсайхан
-Би сая Дундговь, Өмнөговь аймгуудаар яваад ирэхэд иргэдийн маань хамгийн их хөндөж ярьж байгаа асуудал энэ байлаа. Уугуул хөдөлгөөнийхөн төр засагт өргөсөн бичгээ надад гардуулсан. Миний байр суурь бол энэ зөвхөн нутгийн иргэдийн бус Монгол улсын эрх ашигийн тухай асуудал. Орон нутгийн удирдлага бидэнд танилцуулсан. Дундговь аймгийн 80 хувь, Өмнөговь аймагт бараг 100 хувь хайгуулийн лицензтэй байсан. Улаанбаатар хотод хайгуулийн лицензтэй хүмүүс нутгийн иргэдийг хөөж туудаг байдал гаргадаг юм байна. Хайгуулийн лиценз хэнд яаж эзэмшигдэж байгаа эх зах нь мэдэгдэхгүй болсон бөгөөд хайгуулийн лицензээр олборлолт хийдэг хүмүүс зөндөө байдаг гэнэ. Хэдэн мянган тонноор нь шороо зөөвөрлөдөг. Түүнийгээ хайгуул хийж байна гэж тайлбарладаг. Нутгийн иргэдийн мал сүрэг ухсан нүхэнд унаж үхэх явдал их байдаг гээд энэ бүгд юу хэлээд байна гэхээр энэ асуудал төрийн бодлогийн хэмжээнд яригдах асуудал болжээ. Би ч бас эдийн засагчийн хувьд олон улсын туршлагуудыг харж байхад газрын баялагтай мөртлөө ядуу амьдралтай хүмүүс олон байдаг юм байна. Нигер гэхэд асар их нефтьтэй хэрнээ ард түмэн нь ядуу. Гэтэл Солонгос, Япон, Сингапур гээд байгалийн баялаггүй мөртлөө тансаг амьдарч байгаа улс орон зөндөө бий. Асуудлын гол нь өөрсдийнхөө баялагт өөрсдөө эзэн болж чадахгүй байгаад л юм. Тиймээс төрийн бодлогыг яаралтай засахгүй бол болохгүй олон зүйл байна.
Тухайлбал хайгуул хийж эрсдэл гаргаад дараа нь олборлолтын шатанд ороод ирэхээр бүтээгдэхүүн хуваах чиглэлрүү нь төрийн бодлого явах ёстой. Тэгэхгүй бол монголчууд өөрийнхөө баялагт эзэн болж чадахгүй Нигер гэх мэт улс орны жишигрүү явах нь шууд харагдаж байна. Яагаад үүнийг түргэн засаж болохгүй байгаа вэ гэхээр нэг талаас хээл хахуул, авилгалтай холбоотой асуудал хэтэрхий газар авсан. Гадны хүмүүс манай цөөхөн хэдэн хүмүүсийг авилгалдахад амархан. Тийм ч учраас төрийн шийдвэрийг хурдан өөрчлөх гэдэг дээр хойрог хандаж ирсэний цаад учир нь авилгал хээл хахуултай холбоотой гэж бодож байна. Шинэ зуунд хаанаас аюул учрах вэ гэдгийг зөв тодорхойлж, монгол улсын тусгаар тогтнол бие даасан байдлыг хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр цоо шинэ бодлого хэрэгтэй. Шинэ зуунд хурдан байх хэрэгтэй. Хурд гэдэг бол төрийн шийдэнд ч хэрэгтэй. Сэтгэлгээнд ч хурд хэрэгтэй. Зөвхөн хурдтай байж бид энэ ертөнцөд амьдарч чадна. Гэтэл манай төрийн шийд, бодлогийн зохицуулалт дэндүү удаан байна. Бидний назгайрч байх хооронд хамаг баялагаа гадагш нь алдах аюул тулгарсан байна. Иймээс орон нутгийн хөдөлгөөнүүдийн тавьж байгаа асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж хэлэх байна.

Алгаа /Ашигт малтмал ассациацийн гүйцэтгэх захирал/
Өнөөдөр ярьж байгаа асуудал бол маш өндөр эрсдэлтэй том салбар. Өнөөдөр ярьж байгаа асуудлыг сонсоод байхад арай хэтэрхий нэг талыг барьсан хандлагатай байна уу гэсэн бодол байна. Энэ хуулийн анхны тавьсан зарчим нь түрүүлж ирсэнд нь үйлчилнэ гэсэн нь авилгалаас л зугтсан зарчим байлаа шүү дээ.
Манай Ашигт малтмалын хуулийг гадна дотны хөрөнгө оруулагчид үнэлдэг. Засаж сайжруулах нь зүйтэй. Гэхдээ өөрчлөх зүйл нь их цөөхөн гэж бодож байна. Гол нь татварын ялгавартай бодлогон дээр л яриад байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчид үүргээ гүйцэтгэсэн. Одоо хувийн болон гадаадын хөрөнгө оруулагчид ижил тэгш байхыг 1992 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалтын хуулинд оруулаад тэр хуулийн дагуу явж байгаа. Дуудаж оруулж ирчихээд тэдийг нь авна гээд байгаа нь төрийн нэрийн өмнөөс дээрэм хийж байгаагаас өөрцгүй. Өнөөдөр гурван засгийн газрыг дамжаад гадаадын хөрөнгө нь орж ирсэний дараа энэ хуулийг буруу байна гэдэг нь зохисгүй юм.

УИХ-ын гишүүн М.Энхсайхан
Гадны хөрөнгө оруулалтын бид хөөж болохгүй. Би түүн дээр санал нэгтэй байна. Асуудлын гол нь цаг цагийнхаа үйлдэлд таарсан шийдвэрийг хурдан гаргаж байх нь чухал юм. 1997 онд монголын нутаг дэвсгэрт геологи хайгуулийн ажлыг эрчимжүүлэх гэдэг шаардлага тавьж байсан. Өнөөдөр хайгуулийн лицензээр монгол улсын нутаг дэвсгэрийн 55 % нь хамрагдсан байна. Асуудал бол борлуулалт хийх явдал. Тийм учраас бие даасан байдлыг хамгаалах нь чухал гэдгийг л хэлээд байгаа юм. Хуулийг хэрэгжүүлэхдээ нуглаа хийж байна. Хуулинд лицензийг шилжүүлнэ гэсэн болохоос худалдах тухай ойлголт байхгүй. Худалдаж байгаа асуудалд хоорондоо наймаалж байна уу, татвар авагдаж байна уу, ил тод байна уу гэдэг өөр асуудал. Хэрвээ олборлолтын шатанд яригдаж байгаа бол үнэлгээ хийгдсэн байна уу, нөхөн сэргээлтийн хөтөлбөрөө гаргасан байна уу гээд өчнөөн олон асуудал яригдах ёстой.
Бид нэг эерэг юм хийчихээд, эргээд сөрөг үр дагаварыг хурдан арилгах тал дээр анхаарахгүй байна. Жнь Таван толгой дээр улсын зардлаар 10 тэр бум төгрөгийн хайгуул хийгдсэн. Нэгэнт хайгуул хийгдсэн газар дээр хайгуулийн лицензийг үнэгүй ахиад өгсөн байгаа юм. Үүнийг хэн авсан бэ гэхээр Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газрын дарга асан Жаргалсайхан, YХЯ-ны сайд С.Батболд нар авсан байгаа юм. Өнөөдөр тэр нь худалдагдах тухай асуудал яригдаад байна. Түүнээс гадна Таван толгойн орд газар Монгол Хятадын хилээс 257 км-т байна. Гэтэл 2 орны засгийн газрын гэрээнд 100 км-ээс дотогш тээврийн хэргэсэл явуулахгүй гэдэг тохироо бий. Манай тээврийн хэрэгсэл Хятадын Эрээнээс цааш Бээжин орно гэвэл чадахгүй. Гэтэл Монголын газар нутгийн 300-аад кмд Хятадын хүнд даацын 80 машин Таван толгойгоос өдөр шөнөжин нүүрс зөөж байна. Зөөж байгаа нүүрний үнэ нь монголчууддаа өндөр үнээр, хятадад хямд зарагдаж байх жишээтэй.

1997 оны 7 сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Энэ хуулийн гол концевц нь хэн түрүүлж өгнө тэр хүн лиценз авна. Энэ утгаараа энэ хууль хэрэгжэээд одооны тооцоогоор 80-аад хувь нь гадаадын хүний гарт орсон гэж байгаа юм. Үүнийг буцаах ямар ч бололцоо байхгүй. Тэр хуулийн хайгуулийн лиценз авсан компаниуд олборлолтын лицензыг давуу байдлаар авна гэсэн байгаа. Тэгэхээр энэ хуулийг одоо гадаадынхан эзэмшлээ гэж яриад хэрэггүй байх. Энэ хуулийн төслийн ЗГ-аас өргөн бариад УИХ баталсан.
Айвенхоу Майнз ашиглалтын лицензыг авсан байна уу үгүй юу, Ашиглалтын лицензыг авахын тулд тухайн газар хайгуулийн үр дүн гараад дараа нь олгох дүрэм журамтай. Одоо тийм биш байна. Айвенхоу Майнзд 2003 оны 12/20 –нд ашиглалтын 4 лиценз өгсөн. ОХУ 50 сая долларын бонд гаргасан. Түүнийг Айванау майнз авсан. Гэтэл Ганзориг сайд 4 хайгуулийн лицензыг бэлэглээд өгчихсөн. Гадаадын 100 гаран сая долларын хөрөнгө оруулалт орчихсон. Галт тэрэг нэгэнт явчихсан. Энэ хуулинд чинь асуудал байна. Одоо хууль эрх зүйн зохицуулалт яаж хийх асуудал л үлдээд байна. Түүнээс Заамарт ингэлээ, Өмнөговьд ингэлээ гэж яриад байх асуудал байхгүй.

Тэмдэглэсэн Ж.Алтантуяа

/Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button