Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2005-2006 оны улсын хэлэлцээр
Монгол Улсын Засгийн Газар, Эзэд хоршоологчдын болон Yйлдвэрчний эвлэлүүдийн улсын хэмжээний байгууллагуудын бүрэн эрхт төлөөлөгчид, Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн хоёрдугаар бүлэг, YЭ-дийн эрхийн тухай Монгол улсын хуулийн тавдугаар бүлгийн дөрөв дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн харилцаа түүнтэй холбогдсон нийгэм, эдийн засгийн бодлогын дараахь асуудлаар энэхүү хэлэлцээрийг байгуулав.
Үүнд
1. Монгол улс дахь зохистой хөдөлмөр эрхлэлт, үндэсний хөтөлбөрийг 2005 онд боловсруулж гаргана
2. Амьжиргааны доод түвшингээс бага орлоготой өрхийн тоог 2004 оны эхнийхээс 2 дахин бууруулна
3. нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг 10 хувь болгон, уг татварыг иргэд төлж байгаа үйлдлийг таслан тогтоох, Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортлож байгаа болон экспортолж байгаа түүнчлэн аливаа бараа үйлдвэрлэж борлуулж ажил гүйцэтгэж үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлнэ
4. Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийн доод хэмжээг нэмэгдүүлж 2005 онд багтаан 60000 төгрөгт хүргэх
5. Yндэсний хөгжлийн шинэ хөтөлбөртэй нийцүүлж хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх үндсэн дээр ажил эрхлэлтийн төвшинг 70 хувьд хүргэж жил бүр 40.000 ажлын байр шинээр бий болгоно
6. Хөдөлмөрийн хүний нийгмийн баталгааг хангах зорилгоор *Орон сууц хөтөлбөр*-ийг хэрэгжүүлж, жил бүр 10.000-аас доошгүй айлын орон сууц ашигиглалтанд оруулах бөгөөд орон сууцны зээлийн тогтолцоо бий болгож хөгжүүлнэ
7. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн нөхцлийг хангах талаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож Монгол Улсын Хөдөлмөр хамгааллын тухай хууль гаргана
8. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улсын хэмжээний дундаж цалингийн 50 хувиас дээш байлгах бодлого баримтлах үндсэн дээр эдийн засгийн өсөлт, бүтээмжийн түвшин ажил эрхлэлтийн байдал, хүн амын амжиргааны өртөг, тэдний бодит орлогын өөрчлөлт нийгмийн даатгал халамжийн шугамаар олгож буй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ улсын хэмжээний цалин хөлсний түвшин зэргийг харгалзан жил бүрийн 12 дугаар сард багтаан шинэчлэн тогтоож байх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2005 онд 52.000 төгрөг 2006 онд 65.000 төгрөг хүргэж нэмэгдүүлнэ.
9. Төрийн нийт албан хаагчдын цалин хөлс болон нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмжүүдийг 2005 онд 25 хувь нэмэгдүүлнэ. Амжиргааны өртөг өндөртэй орон нутаг болон хил хязгаар алслагдсан бүс нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад бүсийн нэмэгдэл олгоно.
10. Өндөр насны тэтгэвэрийг бүрэн индексжүүлэх коэффициентүүдийг батлан гаргаж 1995 оноос тэтгэврээ тогтоолгосон иргэдийн өндөр насны бүх тэтгэврийг уг коэффициентүүдийг үндэслэн шинэчилж тогтооно.
11. Орон нутаг, салбарын түвшинд гурван талт нийгмийн түншлэлийг бэхжүүлэх асуудлаар сургалт зохион байгуулах замаар хамтын хэлэлцээр байгуулах ажлыг дэмжинэ
12. Төрийн зарим ажил үүргийг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэлбэрээр төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлнэ
13. Тодорхой ахймаг сум үйлдвэрлэл үйлчилгээний салбарт байгаа даруй авч хэрэгжүүлж энэ хүрээнд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах үндэсний дэд хөтөлбөрийг боловсруулж гаргана.
14. Гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан оёдол сүлжмэлийн үйлдвэрүүд олноор хаагдаж 20 гаруй мянган ажилчид ажлын байргүй болох нөхцөл бий болж байгааг анхаарч тэдний хөдөлмөр нийгмийн баталгааг хангасан арга хэмжээ авна.
15. Төрийн мэрэгшсэн албан хаагчдыг болон төрийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудын мэрэгшсэн удирдлага ажилтнуудыг намын харьяаллаар ялгаврлан хууль тогтоомжийг зөрчин хомроглон ажлаас халдаг явдал гаргуулахгүй байх.
16. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дараах конвенцуудад Монгол улс нэгдэн орох асуудлыг судалж шийдвэрлүүлнэ
-Цалин хөлсийг хамгаалах тухай 95 дугээр конвенц
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тогтоох тухай 131 конвенц
-Албадан хөдөлмөрийн тухай 26 конвенц
-Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 конвенц
-Төрийн албан хаагчдын эвлэлдэн нэгдэх эрхий тухай 151 конвенц
-Зам тээврийн ажилчдын ажил амралтын цагийн тцхай 153 конвенц
-Эхчүүдийн эрхийг хамгаалах тухай 183 конвенц
Монгол Улсын Засгийн Газар
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо
Болод.М /olloo.mn/