Биеэ үнэлэхииг шаардаж гар хөлийг нь хугартал зоджээ
ОХИДЫГ ЯПОН РУУ БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР ГАРГАДАГ ХЭД ХЭДЭН КОМПАНИЙГ ИЛРҮҮЛСЭН БАЙНА
Тус улсад зургаан сар гаруй хугацаанд амьдарч байсан X гэгч эмэгтэй нь өөрийн танил О бүсгүйг Кипр руу аваачихаар болсон байна. Бээжингээр дайрч Кипр орох байсан тэдний төлөвлөгөө Бээжин хүрээд тасалджээ. Учир нь тэр хоёрыг тосож авах ёстой байсан Кипр улсын иргэн болзсон газартаа ирсэнгүй. Ингээд сар гаруй хугацаанд тэр хоёр зочид буудалд байрлаж, хамаг мөнгөө бараад ирэхийн цагт X нь Гонконг, Макао руу очиж таньдаг хүнээсээ мөнгө зээлье гэсэн санаа гаргажээ. Хохирогч гэгдэж буй О нь анх гэрийнхэндээ Кипрт ирсэн, ажил хийж байгаа гэж мэдэгдэж байсан учир зөвшөөрсөн аж. Макаод тэр хоёр өнгөрсөн 1-4 дүгээр сарыг хүртэл үйлчилгээний газарт янз бүрийн ажил хийж байсан бололтой. Юутай ч энэ хугацаанд анх ажилд зуучилна гэж байсан X нь О-г биеэ үнэлэхийг шаардаж, бичиг баримтыг нь өөрт нь өгөхгүй байсан гэнэ.
ТЕГ-ЫН МЭДЭЭЛЛЭЭС ҮЗЭХЭД ОХИДЫГ ЯПОН РУУ БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР ГАРГАДАГ ХЭД ХЭДЭН КОМПАНИИГ ИЛРҮҮЛСЭН АЖ
Түүгээр ч зогсохгүй О-гийн гар хөлийг хугартал зодож, нүүрийг нь зүссэн байна. Азаар О гэр рүүгээ факс явуулснаар энэ хэрэг илчлэгджээ. Тэд саяхан эх орондоо ирцгээсэн бөгөөд Улсын мөрдөн байцаах газраас энэ хэргийг шалгаж эхэлжээ. Цагдаагийнхны ярьж буйгаар ийм гэмт хэргийн хохирогчид хуулийн байгууллагад хандахаас ихэвчлэн зайлсхийдэг байна. Учир нь өөрсдийн нэр төрийн асуудал хөндөгддөг. Бас хүн худалдах гэмт хэрэг нь далд, зохион байгуулалттай явагддаг учраас энэ төрлийн хэрэг бараг гардаггүй гэсэн ойлголтыг төрүүлдэг гэнэ. ТЕГ-ын мэдээллээс үзэхэд Япон руу охидыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор гаргадаг хэд хэдэн компанийг илрүүлжээ. Хэдийгээр тэднийг Эрүүгийн цагдаагийн тазарт шилжүүлсэн боловч хохирогч нараас гомдол гаргахгүй байна гэсэн шалтгаанаар хэрэг бүрдэж чадаагүй юм байна. Одоо Хятад руу монгол эмэгтэй-чүүд олноороо гарч бисэ үнэлдэг гэсэн мэдээлэл нэмэгдсээр байна. Урьд нь Хятад улсын иргэн Монголын дөрвөн эмэгтэйг Хятадаар дамжуулан Макаод биеийг нь үнэлүүлж, зарах зорилгоор элсүүлэн авч гарах гэж байгаад баригдсан хэрэг гарсан юм. Тэд авч гарах гэсэн дөрвөн эмэгтэйгээ худалдах гэж байснаа хүлээн зөвшөөрч байсан. Манай хүн амын дийлэнх олонхийг хамарсан ядуурал, ажилгүйдлээс олноороо гадаадын улс орнуудад хууль бусаар цагаачилж, ажиллаж, амьдрах болсон. Өөрөөр хэлбэл, гадагш чиглэсэн ажиллах хүчний урсгал бий болсон нь хүн худалдах гэмт хэрэг үйлдэгдэх таатай хөрсийг бүрдүүлж байгаа аж. Нөгөө талаар гадаадын улс орнуудад ажиллаж амьдрах талаар мэдлэг дутмаг байна. Гадаадын орнуудад зуучлуулан янз бүрийн хэлбэрээр ажил хийх, гэр бүл болохоор гарч байгаа эмэгтэйчүүдийн дунд өндөр цалин, хялбар хөдөлмөр хийнэ гэсэн хийсвэр ойлголт давамгайлдаг ба зуучилдаг хүмүүс нь ч үүнд итгүүлж дөнгөдөг. Энэ нь хил дамжуулан худалдах гэмт хэрэгт өртөгдөх хүчин зүйл болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоогоор хичнээн тооны монгол иргэн хууль бусаар гадаадад ажиллаж байгаа талаар албан ёсны тоо баримт хаа ч байдаггүй, зөвхөн баримжаа тоо байдаг аж. Насанд хүрээгүй хүүхдийг гадаадад авч явсан иргэн буцахдаа тэр хүүхэдтэйгээ ирэв үү, үгүй юу гэдгийг хянах механизм ч үгүй манай улсын хувьд хараар ажиллагсдын хичнээн нь эх орондоо эргэж ирэлгүй худалдагдаж буйг тааварлахын арга алга аа.
Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2005-04-29 105)