Ямаа ноолууртай, газар тариатай байгаасай
Мэддэггүй байлаа гэдгийн учир бол тухайн үед хурааж авснаа ярьдаг. Ямар өртгөөр хурааснаа хэлдэггүй байсан болохоор хүн бүхэн мэддэггүй байсан юм. Тарьсан тариа маань орлого нь зарлагаа нөхөж чадахгүй учраас үр тариа үндсэндээ унасан. Одоо улсын хэмжээгээр тухайн үеийн нэг сангийн аж ахуйн нэг намар хураадаг тариатай тэнцэхээрийг хурааж байгаа. Тэр нь бас төвөгтэй. Улсаас аж ахуйн нэпк нь үр зээлнэ, мөнгө нэхнэ, түлш гуйна. Гуйхаас ч өөр арга байдаггүй биз дээ. Урьд энэ салбар ямар эарлагаасаа давж орлого олж байсан юм биш дээ. Энэ сэтгэхүй Монголын газар тариаланг унагасан болохоос Монгол нутагт тариа ургахгүйдээ унасан юм биш. Эдүгээгийн үр тарманы компаниудын суурь нь социализмын үеийн САА. Тухайн үөийн САА-н тариаланчид улсын тариа хурааж байсан юм. Тэд хэзээ ч өерийнхөө тариаг хурааж байгаагүй. Өнөөдөр ч компани тариа хурааж байгаа. Ийм учраас гаэар тариалан өөдлөхгүй байгаа юм. Өнөөгийн тариаланчдын ерөнхий дүр төрхийг харуулбал компани нь төрөөс тариа тарина гэдэг нэрээр, зээл нэрээр мөнгө авдэг. Тариаланчид нь компаниасаа түлш нэртэй шингэн шатамхай материал хулгай хийж өл залгадаг. Ийм жишгээр Монголын газар тариалан 0.5 хурдтай явж байна. Үүнээс гарах ганцхан арга зам нь газрыг тариа-ланчдад өгөх гэж УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэлсэн. Үүний төлөө өөрөө ч их зутгэсэн. Харамсалтай нь Монголын төр тариаланчдад газрыг нь өгөөгүй. Газрыг нь өгөөгүй гэдэг нь тэдний амжиргааг өөрсдөд нь өгөөгүй гэсэн үг. Тиим болохоор Монголын газар тариалан босч ирэхгүй байгаа нь энэ. Үүнтэй яг адилхан жишээг мал аж ахуй дээр авч үзэж болно.
Тариа сангийнх байсан шиг ямаа нэгдлийнх байв. Нэгдлийн ямаанаас ноолуур самнаж байсан ямаачин байгаагүй. Хүний ямааг самнасан ч эзэн гайхал өнөө нэгдэл нь аваад арилна. Гэхдээ тэр үед буянт мал нь нүгэлт мал болсон байсан юм. Хот дүүрэн хонь ямаа байлаа ч захиран зарцуулах эрх нь зөвхөн нэгдлийн даргад хадгалагдаж байв. Нэгдлийн дарга улсын өмнө ноолуурын төлөвлөгөөг биелүүлэх үүрэг хүлээнэ. Улсын ноолуур улс дамнаж юу болж яаж эргэж орж ирж байсныг яам, тамгын албанд ажиллаж байсан цөөхөн хүн л мэднэ. Бусдын хувьд хаалттай бүс байлаа. Харин одоо бол ямаачинд ноолуураа борлуулах эрх нь хадгалагдаж байгаа. Ноолуурын үнэ ч үе үе тэнгэрт тулж ямаачны амьдрал дээшилж байна. Тиим дээрээс ямааны тоо толгой хамгийн их өсч байгаа. Энэ бол өмч эзэн хоёр, тодруулж хэлбэл ямаа ямаачны мэдэлдочсоных. Нэгдэл тарсны үр дүнд ямааны ноолуурын үнэ ханшийг малчид хамгийн сайн мэддэг болсон. Гэлээ гэхдээ ямааны ноолуур Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хангахад голлох үүрэг гүйцэтгэхгүй байгаа. Энэ нь ноолуур Монголд үйлдвэрлэлд орж эцсийн бутээгдэхүүн болж чадахгүй байгаад хэргийн учир байгаа юм. Манайд ямааны ноолуурын үйлдвэрүүд бий. Тэдэнд Хятадын түүхий эдийн ченжүүдтэй өрсөлдөх чадвар байхгүй байна. Өөрөөр хэлбэл, дотоодын гэгдэх үйлдвэрүүд маань ямааны ноолуурыг хэт доогуур үнэлэх гэдэг. Энэ нь ямаачны орлогыг хумсална гэсэн үг. Ямаачин орлогоо хумслуулахгүйн тулд Хятадын ноолуурын ченжүүдэд өгөх нь хамаагүй хялбар. Энэ нь таван төгрөг ахиу авах гэсэн ямаачны буруу биш. Харин тэдний хөдөлмөрийг социализмын үеийнх шиг мөлжих гэсэн үйлдвэрлэгчдийн буруу юм. Өөрөөр хэлбэл, ноолуурын чиглэлийн үйлдвэрийн техник технологи, менежмент сул дорой байгааг харуулж байгаа юм. Үүнээс гадна төр, засаг ямааны ноолуурын үнийн өсөлт бууралтаар цаг ямагт улс төр хийнэ. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих гэдэг сайхан хаягтай боловч дэмжлэг биш хавчлага болж хувирдаг нь харамсалтай. Хэмгийн анх ямааны ноолуурын үнийг тогтоож түүхийгээр нь хил давуулахгүй гэдэг шийдвэрийг П.Жасрайн тэргүүлсэн Засгийн газар гаргаж байсан юм. Үүнийг ард түмэн мартаагүй байгаа. Алдарт 63 дугаар тогтоол. Үүнээс хойш янз янзын шийдвэр төр, засгаас удаа дараа гаргаж байсан боловч ноолуурын үнэ өсгөсөн тохиолдол нэн ховор. Харин үнэ өндэр байх үед нь борлуулах боломжоор хязгаарлаж байсан юм билээ. Харин сүүлийн хэдэн жил төр, засаг ямааны ноолуураар улс төр хийх нь багассан ч гаалийнхан монгол ямааны ноолуураар гараа угааж байна гэж хэлэхэд болно. Эдүгээ ноолуурын ид оргил үе бохир ноолуур. хилээр гаргахгүй зэавартай. Хилээр гаргахгүй гэдгийг нь хүн бүхэн мэдсэн ч бүгд л ямааныхаа ноолуурыг борлуулах гэж хилийн боомт руу зүтгэж байна. Одоо ямааны ноолуурыг хувцсан дотроо хүртэл нууж гарч байгаа. Ингэж ноолуураар өөрийгөө хуягласан этгээдийг Цахилгаанжсан эмэгтэй гэж нэрлэх жишээтэй. Хэдийгээр монгол ямааны ноолуур Хятадын үйлдвэрлэлийг өсгөж байгаа ч ямаачнаа бас ч гэж тэжээж байгаа нь үнэн. Ер нь сүүлийн 15 жилд манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээр социализмын үед сагсайтал ургаж байсан тариа ховордож хүний нүдэнд харагддаггүй шахам байсан ямааны ноолуур тонн тонноор, тэвш тэвшээр Монгол орны өнцөг булан бүрт холхиж байгаа.
Ямааны ноолуур дээр улс төр бас ургах юм. Үүнийг нь аваад хаячихвал энэ чиглэлийн үйлдвэрлэл сэргэж, үр ашиг нь нэмэгдэнэ. Уг нь монголчууд ургадаг бүгдээрээ угжуулж чадвал хөгжил дэвшилд хүрэх ч амархан байна. Тариа ургадаг сайхан цагт ямаа ноолуургүй байлаа. Ямаа ноолууртай болсон энэ цагт бид тариагүй боллоо. Энэ нь Монголын эмгэнэл биш ч бахархал биш юм шүү. Ер нь ямаа ноолууртай, газар тариатай байгаасай. Ийм цаг ирнэ гэдэгт итгэж байна. Ирэх цагийг бид наашлуулахгүй бол өөр хэн ч хийхгүй.
З.ЯДАМ
(өдрийн сонин 2005-04-29 105)