Таргалалт Монголд асуудал мөн үү
Нэг талаас нийгмийн эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүдийн судалгаа энэ асуудалд шинэлэг байр сууринаас хандах болсон нь хүнсний үйлдвэрлэгчдийг алдагдалд оруулах болсон. Энэ талаар хэт таргалалт хамгийн ихээр нүүрлээд байгаа АНУ-ын мэдээллийн эх сурвалжууд тэмдэглэж байгаа юм. Хүн амыг хамарсан хэт таргалалтын шалтгаанд эмч, мэргэжилтнүүд амьдралын хэв маягийн өөрчлөлт, хүнсний бүтээгдэхүүний найрлага ба өдөр тутмын хоол хүнсний жор, хөдөлгөөний хомсдол, экологийн эрс өөрчлөлт, байгаль орчны бохирдол зэргийг нэрлэж буй. Гэхдээ тэдний байр суурь ерөнхийдөө хоёр хуваагдаад байгаа юм. Нэг хэсэг нь амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс үүдсэн хөдөлгөөний хомсдол хүмүүсийг ихээр таргалуулж байна гэж үзэж байхад нөгөө хэсэг нь экологид учирч буй эрсдэл, байгаль орчинд хөгжингүй технологиос ирж буй сөрөг үр дагавар нь хүнсний бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж асуудал үүсгэж байна гэсэн тайлбар хийж буй юм. Иймээс мэргэжилтнүүд хөдөлгөөний хомедлыг гол шалтгаан гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, анагаах ухааны тайлбарууд зарим тохиолдолд үндсээрээ өөрчлөгдөж буй мэт сэтгэгдэл төрүүлж буй ч зөвхөн таргалалт бус зүрх судасны болон амьегалын замын зарим эмгэг, хорт хавдар зэрэг ноцтой өвчнүүд нэмэгдэж буйн үндсийг экологт учирч байгаа эрсдэлээс хайх хэрэгтэй гэж үзэх болжээ. Орчин үеийн эдийн засгийн эрчимтэй хөгжил, амьдралын чанар хүн амын амьдралын хэв маягийг өөрчилснөөр хүмүүс хөдөлгөөний хомсдолд орж байна гэж үзэж буй мэргэжилтнүүд уг дүгнэлтээ өндэр хөгжилтэй орнуудын хүн амд нүүрлээд байгаа хэт таргалалтаар нотолж байна. Хэрвээ энэ үүднээс авч үзвэл монголчууд л лав таргалах бэрхшээлтэй тулгарахгүй нь лавтай.
Нэг хүн амд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ манайх дэлхий дээрх 214 орноос сүүлээсээ 5-6-д орж буй. Шугаман графикаар Монгол хүний амьжиргааны түвшин өсөх бус буурах хандлага сүүлийн жилүүдэд илт мэдрэгдэж, хүмүүс сэтгэлзүйн маш хүнд дарамтад амьдарч байхад амьдралын ая тух, хэв маягийн өөрчлөлтөөс хөдөлгөөний хомсдолд орж байна гэвэл инээдтэй сонсогдох биз. Гэхдээ монголчуудын дунд жин нэмэх хандлага бий нь унэн. Харин ямар шалтгаантай, үнэхээр хэт таргалалт мөн үү гэдгийг хэн ч анхаарахгүй байгаа юм. Яагаад ч юм сүүлийн жилүүдэд хаана ч очсон турах хүсэлтэй хүмүүс, хаашаа ч харсан гудамжны булан тохой бүрт тураах төв гэсэн хаяг тааралдах нь монголчуудад хэт таргалалт үнэхээр нүүрлээд буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гэсэн хэдий ч энэ талаар дуугарч таргалалтын талаар зөв мэдлэг өгөх эмч мэргэжилтэн ч алга.
Илүүдэл жингийн талаар мэргэжлийн нарийн судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээ сулаас хүмүүс таргалалтад ямар ч баримжаагүйгээр хэт их ач холбогдол өгч санаа зовж буй. Нийгмийн энэ сэтгэлзүй нь эрүүл мэндэд нь хор хөнөөл учруулж болох өндер эрсдэлтэй тураах төвүүдийн бизнес сонирхлын өгөөш болж буй нь бодитой үнэн.
Саяхан Ирмүүн оргил нэртэй бялдаржуулах төвөөс хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үсэр манайд хөдөлгөөний хомсдлоос болж таргалалт нэмэгдэж байна гэж мэдээлсэн. Шалтгааныг нь нийслэлиин хүн амын нягтралыг дагасан үйлчилгээний бөөгнөрөл, чанар гээд хөдөлгөөний дутагдлаас гарч болох хамгийн энгийн арга нь биеийн тамирын дасгал хөдөлгөөний зөв жор бүхий тураах төвд хичээллэх гэсэн зөвлөгөөг өгч байв. Тэдний мэдээлэлд дурдсанаар Монголын нийт хүн амын 31,8 хувь, нийслэлийн хүн амын 51,1 хувь нь илүүдэл жинтэй байгаа аж. Мөн тураах төвүүд олноор бий болсон нь стандартын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа, fitness манайд жинхэнэ утгаараа хөгжихгүй байгаа тухай мэдээлэв. Уг мэдээллийг Улсын мэргэжлийн хяналтын газартай хамтран хийсэн юм. Нийслэлийн хэмжээнд тураах, бялдаржуулах хэмээн онцолсон үйл ажиллагаа явуулдаг нийт 24 төв байдаг гэнэ. Эдгээрээс тураах гэсэн хаягтай төвүүдэд буюу найман тураах төвд УМХГ-аас шалгалт хийхэд бүгд шаардлага хангаагүй байсан байна. Тус тураах төвүүд улсын бүртгэлд бүртгэгдээгүй их хэмжээний тураах цайг үйлчилгээндээ хэрэглэж байсан нь илэрчээ. Шалгалтын гол зорилго нь тураах төвүүд үйлчлүүлэгчдээ хөдөлгөөнөөр турааж байна уу, биологийн идэвхт бодисоор турааж байна уу гэдэгт хяналт тавих явдал байсан аж. Дашрамд дурдахад, нэмэлт биологийн идэвхит бодисыг 30-аас дээш насныхан л хэрэглэх ёстой гэнэ. Үүнээс гадна тураах төвийн үйл ажиллагаанд тураах гэсэн тодотголтой элдэв цай, эм бэлдмэл хэрэглэх зөвшөөрөгдсөн хэм хэмжээ байдаг эсэхийг лавлахад мэдээж үгүй гэсэн хариулт өгсөн юм. Мөн нэг хүнд ногдох талбайн хэмжээ, агааржуулалтын систем зэрэг ажлын байрны шаардлага хангаагүй байсан гэж УМХГ-ын ажилтан ярьсан. Тэрээр тураах аппарат хэрэгсэл нь баталгаажилт хийгдээгүй, аппаратаа ариутгалгүй олон хүнд дамжуулан хэрэглэдэг нь арьсны халдварт өвчин тархах магадлал өндөртэй гэж байв. Түүнчлэн тураах төвуүд нь нийгэмд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага уу, спортын байгууллага уу гэдэг нь мэдэгдэхгүй, статус нь тодорхойгүй явж ирсэн. Үүнийг тодорхой болгох шаардлагатай байгаа гэсэн санаа ч бас байдаг юм байна. Хэрвээ эрүүл мэндийн тусламж үйпчипгээ үзүүлж байгаа гэж үзэх юм бол Эрүүл мэндийн хуулийн дагуу ЭМЯ-наас зөвшөөрөл авч, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэх хүмүүс ч байна. Ер нь турах хүсэлтэй хүмүүсийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлсөн нэр томъёо хэрэглэж байгаа нь шударга бус, бизнесийн сонирхолдоо хөтлөгдөж олон нийтийн эрүүл мэндийг хохироож байна гэж олон хүн үзэж байгаа юм байна. Уг нь нормоосоо илүү жинг өвчлөл үү, эсвэл жирийн таргалалт уу гэдгийг нь тогтоож байж, тухайн хүнийхээ насны онцлог, эрүүл мэндийн байдалд тохирсон хөдөлгөөний дасгал, жороор үйлчлэх учиртай юм байна. Гэтэл манай тураах төвүүд энэ бүхнийг үл харгалзан бүх насныханд нэг л жороор үйлчилдэг гэж УМХГ-ын ажилтан ярьсан юм. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ялангуяа үйлчилгээний болон бизнесийн байгууллагууд нэг нэгнээ доош нь хийх хандлагаар мэдээлэл цацах, тиим байр сууринаас олон нийтийн ухамсарт хандах нь угаасаа ёс зүйн хувьд онцгүйг энд дурдсан хэвлэлийн бага хурлын уур амьсгал тод харуулсныг бас тэмдэглэх хэрэгтэй болов уу.
Н.ПАГМА
(өдрийн сонин 2005-04-29 105)