Ж.Батзандан, О.Магнай нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ

Тэднийг Төрийн ордон руу өндөг, улаан лооль шидэж дэггүйтсэн орой суултаасаа бууж, техник хэрэгслээ ачаад хөдлөх үед араас нь машинтай хүмүүс дагасан юм байна. 19 цагийн үед тэд хэрэг бүртгэгч Баярбат гэдэг хүний өрөөнд дуудагдаж мэдүүлэг өгчээ. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчөө байлцуулахыг хүссэн учраас намайг өглөө нь дуудсан юм гэж О.Магнай ярив. Түүнийг хэрэг бүртгэгчид байцаагдаж байх зуур Ж.Батзандан Бунхант индэрийн өмнө байрласан суулт хийгчдийнхээ өмнө зогсоод цагаан хоолойгоор Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөний зохицуулагч О.Магнайг сулла хэмээн хашгирч байлаа. Гэсэн ч 14 цагийн үед О.Магнай нөхдийнхөө дунд суугаа харагдсан. Суулт хийгчдийн дунд мөн малыш гэгддэг Ц.Энхтүвшин харагдав.

Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-04-29 105)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button