Эсэргүүцлийн жагсаал болж, мөргөлдөөн үүсэх шахав
Гэтэл өчигдөр тэднийг эсэргүүцсэн бас нэгэн хөдөлгөөнийхөн жагсав.
Анхнаасаа Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн -ийхний эсрэг тэмцэхээр зохион байгуулагдан гарч ирсэн гэгддэг Хөгжлийн төлөөх ир-гэдийн хөдөлгөөн-ий цөөнгүй хүн өчигдөр үдээс хойш жагсацгаан Төрийн ордны зүүн хойд хаалган дээр очиж шаардлага тавин, дургүйцлээ илэрхийллээ. Тэдний ийн уурсах болсон шалтгаан нь Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-ийхний уржигдар хийсэн уйлдлээс болжээ. Тодруулбал, ордон руу улаан лооль, өндөг шидэж, ханан дээр Энхбаяр зайл гэж бичсэнийг эсэргүүцэж байгаа аж. Сануулах цуглаан гэж нэрлэсэн, оюутнууд дээр түшиглэж байгуулагдсан энэхүү Хөгжлийн төлөөх иргэдийн хөдөлгөөн-ийхний энэ удаагийн жагсаалд өндөр настан, ахмадууд олноороо тун идэвхтэй оролцож байсныг дурдах хэрэгтэй. Сонгуульд өрсөлдөгчдийг зүй бусаар гутаан доромжлохгүй байх, хууль бус үйлдэл хийгчдийн үйлдлийг даруй таслан эогеоох зэрэг зургаан зүйлийн шаардлагыг тавьсан энэхүү хөдөлгөөнийхөн хариу өгөхгүй бол ирэх сарын нэгэнд ахин цуглаан зохион баигуулна гэж мэдэгдлээ. Тэд ч бас Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-ийнхөн шиг байсхийгээд л тов зарлан жагсдаг болох нь бололтой.
Хөгжлийнхөн ордны хаалган дээр гар өргөцгөөн хашгиралдсаны эцэст ордныг тойрч талбай дээр байрлаж байгаа Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-ийхөн дээр очин хийж буй үйлдлээ зогсоохыг шаардсан юм. Энэ үед хоёр хөдөлгөөнийхний хооронд мөргөлдөөн үүсэх нь үүдэлтэй байдал хурцдаж ирсэн хэдий ч Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн тэднийг эсэргүүцсэн байдал огтхон ч гаргаагүй тул тэгегээд Хөгжлийн төлөөх иргэдийн хөдөл-гөөн-ийхний хий бага зэрэг дарагдсан. Хоёр хөдөлгөөний хэн хэн нь дуугаа өндөрсгөсөн бол мөргөлдөөн, зодоон гарч болох байсныг үгүйсгэх аргагүй байв.
Харин Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-ийхөн дуу өегөгчөө ажиллуулах зорилгоор авчирсан бичил цахилгаан үүегүүртээ түлш авчрах гэснийг цагдаа нар хориглоход бага зэрэг зөрчилдөөн үүссэн юм. Гэсэн ч дараа нь хөдөлгөөнийхний нэг нь нууцаар шатахуун өвөртөлж ирээд үүсгүүртээ хийж харагдсан.
Мөргөлдөөн гарч болзошгүй байсан учир төрийн ордны хамгаалалт болон цагдаагийн хамгаалалт чангарсан бай-лаа. Тэр байтугай ТЕГ-ын болон Эрүүгийн цагдаагийн ажилтнууд ч энэ тэрүүгээр хөлхөн байдлыг ажиглаж байсан юм.
Мөн өдөр хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан, ерөнхий зохицуулагч О.Магнай нарт Сүхбаатар дүүргийн шүүхээс зарлан дуудах хуу-дас ирсэн байна. Хэдийгээр тус зарлан дуудах хуудаст дөрөвдүгээр сарын 28-ны 17 цагт гэж дурдсан байсан ч хөдөлгөөний тэргүүн, ерөнхий зохицуулагч нар тус дүүргийн шүүгч С.Базархандтай утсаар ярилцеаны эцэст маргааш өглөөний (өнөөдөр) 10 цагт уулзахаар тохиролцжээ.
Ямар ч байсан өчигдөр хоёр хөдөлгөөнийхөн Төрийн ордныг тойрч, өөр өөрсдийн шаардлагаа тавьцгаан нэлээд идэвхтэй өнжлөө. Өнөөдөр мөн Үйлдвэрчний эвлэлийнхэн 10 мянган хүн оролцеон жагсаал зохион байгуулах юм. Тэд бас Төрийн ордныг тойрон гороолж, Засгийн газарт шаардлага тавих гэнэ.
С.СОДБААТАР
(өдрийн сонин 2005-04-29 105)