МАХН-ын нэр дэвшигчийг ИЗ-БННдэмжих үү?
ИЗ-БНН Засгийн эрхийг барилцахын тулд юугаа ч золиосолж болно гэцгээв. Харин энэ мэдээллийг ИЗ-БНН-ын эх сурвалжууд баталсангүй. Лав л зарим хүний тодорхойлсончлон ирэх тавдугаар сарын 3 гэхэд багтан
МАХН-ын нэр дэвшигчийг дэмжих мэдэгдэл гаргах тухай одоогоор нам дээр огт яриагүй хэмээн тэд тайлбарлав. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эсэхээ хэлэлцсэн уг намын Үндэсний хорооны хурлын үеэр ч хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжих талаар удтал ярьсан ч санал хуваагдаж асуудал нээлттэй үлджээ. АН-аас нэр дэвшигчийг дэмжих тухай бодоогүй биш бодсон ч М.Энхсайхан тэднийг яасныг бодохоор түүний төлөө За гэж шууд хэлэхэд хайран санагдаж, нэг хэсэгт нь. Мэдээж эвслийг бусниулсан Б.Эрдэнэбатыг, бас хэл амтайгаар өрх тусгаарласан Буян Жагааг ч дэмжих хэцүү. Шуудхан хэлэхэд олон хувилбар гарсан ч хэн нь ч 50+1 хувийн санал авч чадсангүй.
Засгийн газар огцрох тухай ээлжит шуугианы үеэр МАХН-ын хуучцуул ИЗ-БНН-тай бага эвсэл байгуулан Засаг байгуулах хувилбар санал болгосон тухай яриа гарч байсан. ИЗ-БНН-ын гол санхүүжүүлэгчид энэ хувилбарыгтаатай хүлээж авсан гэх нь ч бий. Энэ үнэн байлаа ч ИЗ-БНН Эх орон нам шиг босоо удирдлагатай биш. С.Оюун Н.Энхбаяр ч биш. Дотоод ардчилалтай гэгдэх энэ намын Үндэсний хороо хэн нэг нэр дэвшигчийг дэмжих эрхийг Гүйцэтгэх зөвлөлдөө өгөхөөс татгалзсан гээд бод л доо. Хэн нэгэн нам нэр дэвшигч өөрсдийг нь дэмжихийг хүсч, ИЗ-БНН-аас дэмжлэг хүсвэл өөр хэрэг. Бид бас ч орон нутагт бэхжсэн. Зарим аймагт засаг авсан улс гэсэн яриа тус намын гүйцэтгэх зөвлөлийнхний дунд явж байна.
Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-04-29 105)