Ерөнхийлөгчид-ийн гэр бүл
БАГА ОХИНТОЙГОО ЗӨНДӨӨ ИХ ХУУЧИЛДАГ
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярын тухай цацагддаг мэдээллүүдээс хүмүүс бараг түүнийг ах, дүү шигээ мэдэх болсон гэхэд буруутахгүй болов уу. Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг утга зохиолын ажилтан, орчуулагчаар төгссөн гээд л чихэнд танил мэдээлэл хөвөрнө. Түүний нэн их шүтлэгтэй, буддын шашны томоохон төлөөлөгчид Монголд айлчлах зэрэг шашны олон үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж ирснийг бүр ч андахгүй. Хүүхдүүд нь ч ламаас хайрласан болов уу гэмээр нэртэй юм билээ. Том хүү Э.Батшугар нь гадаадад суралцдаг бөгөөд энэ жил 18 нас хүрч байгаа. Э.Бямбадулам, Э.Дашнамжил гээд удаахь охин, хүү нь нийслэлийн дунд сургуульд сурдаг. Н.Энхбаяр Ерөнхий сайд болсныхоо дараахнаас бусадтай ижил баярлах боломжгүи хүүхдүүдииг жил бүрийн хүүхдиин баяраар гэртээ урьж, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлдэг уламжлал тогтоосон. Учир нь тэр өөрөө, бас бага хүү нь зургадугаар сарын 1-нд буюу хүүхдиин баярын өдөр төрсен аж. Харин гуравхан настай бага охин Э.Ринченлхам нь ахаасаа нэлээд хожуу төрсөн. Хэлд ороод тун удаагүй байгаа тэр аавтайгаа Аав аа, та өнөөдөр ажилдаа явахгүй байж болохгүй юм уу? Надтай хамт өнж л дөө… гэхчлэн зөндөө их хуучилдаг гэсэн.
Төрийн түшээ, эр хүний чимэг, түшиг бол гарцаагүй гэргий нь мөн. Төрийн өндөрлөгүүдийн гэргий нараас ард түмэнд хамгийн их танил байдаг нь О.Цолмон. Одоо Ерөөл сан-гийн тэргүүн тэрээр сангийнхаа үйл ажиллагааны шугамаар хараа хяналтгүй, эмзэг бүлгийн хүүхдүүдэд их л тусалж байгаа. Түүний аав Ц.Онон насаараа эмч хийсэн хүн гэдэг. Аавын нь аав болох Л.Цэнд өндэр алба хашиж байсан ч хэлмэгдэлд өртөж Тосонцэнгэл рүү цөлөгдөж байжээ. О.Цолмон өвөөгөө цөллөгт байх үед тэдэнтэйгээ амьдарч, Тосонцэнгэлд нэгдүгээр ангид элсэн орсон байдаг. Тэр дөрөвдүгээр ангидаа нийслэлд ирж I дунд сургуульд суралцан улмаар МГУ-г Санхүүч-зээлийн мэргэжлээр улаан дипломтой дүүргэжээ.
ГЭРГИЙ, ХYYХДYYД МААНЬ МИНИЙ БАГАНА
Улстөрчдийг төрийн түшээ, төрийн багана гэдэг, Миний багана, миний түшиг бол гэргий, хүүхдүүд минь билээ гэж Монгол Улсын Ерөнхийлегчид АН-аас нэр дэвшээд буй М.Энхсайхан хэлжээ. Түүний багана, түшиг болсон гэр бүлд шинэ хүн нэмэгдэхэд Зээ охин У.Соёнгоо минь надад шинэ амьдрал бэлэглэлээ гэж хэлсэн нь ч бий. Өвөөгөө Ерөнхий сайдын суудлаас буусан өдөр У.Соёнгоо мэндэлсэн юм билээ. М.Энхсайхан төрсөн хүүхдүүдээсээ илүү зээ нартаа хайртай юм шиг. Учир нь түүний тэрсхэн хүү, охин нь аав, ээжтэйгээ бараг л зэрэг өсчихөв. Одоо 26 настай хоёр хүүхдийн ээж болсон охин Э.Хонгорзул нь АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг Санхүүч-нягтлан бодогчийн мэргэжлээр дүүргэжээ. Тэнд мэргэжлээрээ ажиллаж байсан ч бага охиноо төрүүлэхээр нутаггаа ирээд, одоо торниулж байгаа. Уг нь Э.Хонгорзул хүүхэд байхдаа амьтан-ы эмч болно гэж ярьдаг байж. Харин 21 настай хүү Э.Батзул нь маркетингийн чиглэлээр Англид сурдаг. Одоо хоёрдугаар дамжааны оюутан ч аавтайгаа салхинд гарч, ууланд авирах гэж яаран, яаран ирдэг. Хоёр хүүхдийн ээж Э.Хонгорзул ч аав, ээжтэйгээ ууланд гарах болохоор яаж ийгээд зав гаргачихдаг гэсэн шүү.
М.Энхсайханыг Ерөнхий сайд байхад тод өнгийн чамин костюмтойгоо хослуулж чулуун зүүлтээр гангарсан Э.Шүрэнцэцэг нөхрөө даган нийтийн өмнө гарч ирсэн. Үүгээрээ Төрийн түшээ, улстөрчийн имижийн нэг хэсгийг гэргий нь бүрдүүлдэг жишгийг Монголд авчирсан гэж болохуйц. Өндэр боловсролтой тэрээр гадаад харилцааны албанд олон жил зүтгэсэн. Дизайн сонирхдог болохоороо хувиараа олж авсан диэайнерийн мэргэжлийн мэдлэгээрээ гэрийнхээ тавилгыг их сонин, содон шийдэлтэйгээр тохижуулсан гэсэн.
ХӨВГYYДИЙН ТӨРСӨН ӨДӨРТ ЯАРАН ИРДЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад тохиолдолд ч над руу дайрч давшилдаг, муулдаг сайлдаг нь цөөнгүй болохоор би гэр бүлээ танилцуулах дургүй. Тэд миний хүүхдуүд, гэр бүлтэй биш зөвхөн надтай л харилцах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгчид БНН-аас нэр дэвшсэнодоогийн УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан хэлдэг. Гэвч түүний эхнэр нуугдаж байхын аргагүй хүн. Нөхрийнхөө бизнесийн их ажлыг нугалж, өдий хүртэл тушиж, тулж яваа. Инженер-технологич, дизайнер мэргэжилтэй түүнийг Ч.Энхтогтох гэдэг аж. Б.Жаргалсайханы ноолуурын үйлдвэрийн ганц эзэн нь гэсэн. Гадаадад хүргэж худалдаалахад шууран борлох ноолуурын гоёлуудын шинэлэг загварыг Ч.Энхтогтох л гаргадаг аж. Зөвхөн үйлдвэр, бизнесээ биш таван хүүхдийнхээ сургууль соёлыг ч тэр хариуцан зохицуулдаг.
Б.Жаргалсайханы хүүхдүүд их сургууль, дунд сургуульд боловсорч байгаа. Тэр охиддоо баярын өдрүүдээр нь чулуун зүүлт бэлэглэдэг бол ямар ч их ажилтай байсан хөвгүүдийнхээ төрсен өдрийг заавал цуг тэмдэглэхээр яаран ирдэг гэсэн. Гадаадад байсан ч амжаад л ирдэг.
ТЭД ХYYХДYYДИЙНХЭЭ САНАЛ БYРИЙГ ДЭМЖДЭГ
УИХ-ын гишүүн, Эх-орон намын дарга Б.Эрдэнэбатын гэргий Д.Сэргэлэн Эрэл ХХК-ийн захирал. Тэр инженер-эдийн засагч мэргэжилтэй. Миний нөхөр бол ховор тохиох уужуу ухаантай хүн гэж Д.Сэргэлэн хэпсэн байдаг.
Бяцхан хүү нь ч аавынхаа компанийн үйл ажиллагаанд хувь нэмрээ өргөсөн. Тасганы овооны араар III, IҮ хороолол руу өгсдөг замд Эрэл банк, итгэл ирээдүй гэсэн уриатай рекламны самбар саяхан болтол байсан. Тэнд жаахан хүү зогсдгийг уншигч та санаж байна уу. Анх удаа рекламанд тоглосон Э.Тэмүүжин хүү одоо томоо эр болсон. Харин түүний ах, Б.Эрдэнэбатын том хүү Э.Жаргалан Английн Кембрижийн их сургуулийн босгыг давж амжжээ. Өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Эрдэнэбат Австри-Монголын нийгэмлэгийн тэргүуний хувьд жил бур Венийн вальс нэртэй тансаг цэнгуүн зохион байгуулдаг. Урлагт элэгтэй, мэдрэмжтэй аав ээжийнх нь сонирхол Э.Жаргаланд хүүд ч бий. Тэр Хурд-ын дүү нар болох өвөрмөц, содон дуунуудтай бяцхан рокуудын Чоно хамтлагт дуулдаг байж. Тэр ч байтугай Чоно-ын анхны тоглолт болоход яаран сандран Францаас ирж байсан гэсэн. Харин удаахь хоёр хуу Э.Тэмүүлэн, Э.Тэмүүжин нар нийслэлийн дунд сургуульд сурдаг. Хүүхдүүддээ аливааг зааж, тулгалгуй, эртнээс бие даалгаж сургажээ. Тэднийхээ ямар нэг саналыг дэмжиж, чиглүүлэхэд л аав, ээж Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь голлох үүрэгтэй оролцож ирсэн гэсэн.
Бэлтгэсэн Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-04-29 105)