Өмнөх парламентын буруу шийдвэрийг өчигдөр л өөрчлөв

Өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуулийн дараа будлиан гарсан гэх 59, 24 дүгээр тойргийн зарга энэ шүүх дээр л ирж, нэлээдгүй сар өдрийг өнгөрөөн байж эцсийн шийдвэр нь гарч байсныг хүмүүс андахгүй. Гэтэл уг сонгуультай холбоотой, Засгийн газрын буруу шийдвэр тогтоомжтой холбоотой хэргүүдийг шүүж байсан нь хууль бус хэрэг болж хувирлаа. Өчигдөр болсон УИХ-ын ээлжит чуулганаар эл асуудлыг хэлэлцсэн юм. Гишүүд уламжлал ёсоороо хурлын товлосон хугацаанаас цаг гаруйгаар хоцорсны эцэст ирц 50 хувь болж бүрэлдэхэд хурал эхэлсэн. Энэ удаад Үндсэн хуулийн цэц иргэдээс ирсэн өргөдлийг хянаад үнэхээр Үндсэн хуулийг зөрчжээ хэмээн үзэж, дүгнэлт гаргасан учраас УИХ-д танилцуулж, хэлцүүлэхээр болжээ.

АЛЬ ХУУЛИЙН ЗААЛТ НЬ ЯМАР ХУУЛИЙН ЗААЛТАА ЗӨРЧИВ?
Сүхбаатар дүүргийн ҮIII хорооны иргэн С.Магнайсүрэн, XI хорооны иргэн Б.Энхбаяр нар өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд өргөдөл ирүүлжээ. Тэд Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянан үзэхээр зааж, уг хуулийн 8.1.2-т заасны дагуу хүчингүй болгох хүртэл арга хэмжээ аөахаар заасан байдаг. Энэ нь Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 1.45 дугаар зүйлийн хоёр дахь хэегийн заалтыг зөрчсөн. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийг захиргааны актад тооцож, уг хуулийн 8.1.2-т заасны дагуу Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч болохыг заажээ. Энэ нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн хоёр дахь хэегийн хоёр дахь заалтыг зөрчсөн байна хэмээн тайлбарласан аж.
Үүнийг нь дунд суудлын хурлаараа авч үзээдЖ.Бямбадорж даргатай Үндсэн хуулийн цэц үнэхээр тэгж хэмээн үзсэн учраас чуулган дээр танилцуулж байгаа юм байна.
Үндсэн хууль дахь заалтыг энгийнээр тайлбарлавал төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Засгийн газар нь буруу шийдвэр гаргавал өөрөө эсвэл УИХ, Үндсэн хуулийн цэц засч залруулах ёстой юм байна. Мөн ард нийтийн санал асуулга, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар СЕХ-ны гаргасан шийдвэрийг үл таалбал зөв бурууг нь тунгаах газар Үндсэн хуулийн цэц л байх талаар Үндсэн хуулинд тусгайлан заасан байдаг ажээ. Гэвч өнгөрсөн парламент Үндсэн хуульд ийн заасаар байтал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа дээр дурдсанаар боловеруулж баталжээ.

ЭНЭ ХУУЛИЙН ДАГУУ ГАРСАН ШИЙДВЭРҮҮД ЯАХ БИЛЭЭ?
Өмнөх парламентчдынхаа гаргасан алдааг дараагийн ангийнхан нь хэлэлцэх эсэх талаараа санал хураахын өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадоржоос зарим гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Р.Раш Энэ хуулийг батлахдаа яагаад хууль зөрчин, баталсан юм бэ. Тэр үед та өөрөө байсан биз дээ хэмээхэд Ж.Бямбадорж Би энэ талаар маргамааргүй байна. Энэ хуулийг батлах үед би эзгүй байсан. Үүнийг УИХ-ын Тамгын газрын протоколоос мэдэж болно. Тиймээс би Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг даргалсан гэв. Гишүүн А.Бакей Нэгэнт Үндсэн хуулийг зөрчсөн хууль тогтоомж гаргасан бол өөрчлөх нь зөв. Гэхдээ энэ хугацаанд шүүхээс хүчингүй болгосон шийдвэрүүдийг яах вэ? гэж асуулаа. Цэцийн дарга эл асуултад УИХ-аас ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Дүгнэлтийг хүлээн аваад баталсан цагаас хойш энэ нь хүчин төгөлдөр болох юм. Буцааж хэрэглэх зарчим байхгүй, буруу шийдвэр гээд өөрчлөх арга байхгүй. Цаашдаа л хүчин төгөлдөр үйлчилнэ гэж байв. Ингээд хэлэлцэх эсэх, хүлээн зөвшөөрөх нь эүйтэй гэсэн горнмын саналаар санал хураахад 60 орчим хувь нь зөвшөөрсөн тул уг тогтоолыг батлуулья хэмээн санал хураахад 39 хүн санал хураалтад орж, 30 нь зөвшөөрч, ес нь татгалзсан юм.
Үүнийг дагалдаад зарим заалтыг хүчингүй болгож, өөрчлөлтүүдийг хийсэн нь мэдээж. Цэцийн эл дүгнэлтийг хүлээн авах дургүй байсан хүмүүсийн нэг бол Хууль зүйн сайд Ц.Нямдорж. Тэрээр Уг нь өмнө гаргасан нь зөв шийдвэр ш дээ. Даанч шүүх дээр л тэгээд байдаг болохоос хэмээн ярьж байгаа сонстсон. Ийнхүү Засгийн газар болон Сонгуулийн Ерөнхий хорооны гаргасан буруу шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгөх боломжгүй болж, дээрээ гагц хөх тэнгэртэй Үндсэн хуулийн цэц л шийдэж байхаар
боллоо.

Э.ЭНЭРЭЛ
(өдрийн сонин 2005-04-29 105)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button