Эмнэлгийн бүх ажилтан ДОХ-ын шинжилгээ өгнө
ДОХ-ын халдварын тоо нэрмэгдэж буй эмч, эмнэлгийн ажилтнууд энэ өвчинд өртөх эрсдэл өндөр байдаг тухай ДЭМБ-аас ч анхаарууулж байсан. Тиймээс ДОХ-той тэмцэх төвөөс нийт эмнэлгийн ажилтнуудыг ДОХ-ын шинжилгээнд хамруулахаар болжээ. Эхний ээлжинд Цусны төвийн ажилтнуудаас шинжилгээ авч дараа нь Клиникийн I, II, III эмнэлгийнхнийг шинжилгээнд хамруулжээ. Одоо ЭНЭШТ болон төрөх эмнэлгүүдийн эмч, ажилтнуудаас ДОХ-ын шинжилгээ авч, хамгийн сүүлд ХӨСҮТ-ийнхөн хамрагдах гэнэ. Шинжилгээний хариуг эмнэлгийн даргад ч мэдээлэхгүй аж. ДОХ-ын вирус илэрсэн тохиолдолд тухайн хүнд нь л хэлэх юм байна.
Дугаар шилжих мөчид гадаадад ажилчин зуучилдаг компанийн шугамаар явах гэж байсан хүмүүсийн гурваас нь шинжилгээгээр ДОХ-ын вирус илэрсэн гэсэн мэдээлэл ирснийг ЭМЯ-ны Глобаль сангийн ДОХ, сүрьеэтэй тэмцэх төслийн зохицуулагч А.Оюунбилэгээс тодруулахад,
-цИйм яриа гарсан тухай хүмүүс надаас асууж байсан. Гурван хүнээс дОХ-ын вирус илэрсэн гэсэн албан ёсны мэдээлэл байхгүй гэлээ.
Г.Тамир
/