Нэр дэвшигчдийн сөрөг имиж
Хөмсгөө атируулан зангидсан ууртай бараан царай М.Энхсайханых. Албан тушаап, эрх мэдлийн төлөөх тэмцэл бүхэнд хохирогч, ялагдагчийн дүрээр ард түмний отгэлд үлддэг түүнийг ийм шинэ дүр төрхөөр нь хүлээж авахад амаргүй л юм. Элдав гоёчлолгүй МЭнхсайханы имижийн дэргэд гилийтэл нь засварласан Б.Жаргапсайханы хөрөг илүү сонирхолтой санагдаж байна.
Монголчууд шинэ Ерөнхийлөгчтэй болоход 24 хоног үлдээд байна. Энэ удаагийн сонгууль өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц арга барилтай. Ерөнхийлөгчөөр сонгогдохын төлөө өрсөлдөж байгаа дөрвөн хүн ч намдаа болоод нийгэмд тодорхой орон зайтай, дуу хоолойтой кандидатууд. Энэ чанараараа тэдний хэн нь ч нөгөөдүүлээсээ сүрхий ялгараад байхаар зүйлгүй. Гэхдээ зарчмын хийгээд хувь хүний байр суурь, алдаа, оноо, өгөө аваа, унасан боссоноороо өөр өөр.
Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нарыг, муу хүмүүс гэж шуудхан дүгнэхийг хүсэхгүй байна. Гэлээ ч сайн сайхан гэж бас магтахгүй. Тэгэх боломж ч алга. Мэдээж, тэд бүгд эх орон, ард түмнээ гэсэн бодлого, зорилготой байгаа. Түүндээ тааруулан эерэг имиж бүрдүүлсэн нь ч тодорхой. Н.Энхбаяр улаан зангианыхаа өнгийг өөрчилжээ. УИХ-ын өнгөрсөн сонгуулийн үеэр хаа сайгүй харагддаг байсан нүүр дүүрэн мишээл энэ удаа хумигдаж, МАХН-аас нэр дэвшигч нухацтай инээмсэглэлээр шинэ имиж бүрдүүлэв. Хөмсгөө атируулан зангидсан ууртай бараан царай М.Энхсайханых. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл бүхэнд хохирогч, ялагдагчийн дүрээр ард түмний сэтгэлд үлддэг түүнийг ийм шинэ дүр төрхөөр нь хүлээж авахад амаргүй л юм. Элдэв гоёчлолгүй М.Энхсайханы имижийн дэргэд гилийтэл нь засварласан Б.Жаргалсайханы хөрөг илүү сонирхолтой санагдаж байна. Тэрээр гэр бүлээ тун их нууцалдаг байсан. Харин энэ сонгууль БНН-ын даргын хувийн амьдралыг олон нийтэд дэлгэсэн ном шиг л харуулах болов. Буян-гийн Жагаа өнөр өтгөн айлын тэргүүн гэдгээ, тэр хэрээрээ үүрэг хариуцлага дааж сурсан болохоо хэлээд байх шиг. Мөрөн дээрээ пиджакаа тохсон Б.Эрдэнэбат ч түүнээс дутах юмгүй. Үндсэн хууль гартаа атган Монгол Улсын газрын зураг руу заасан түүний дүр төрх гэхдээ цоо шинэ зүйл биш. Эх орон намын дарга хэзээнээсээ л Үндсэн хуулийн тухай ярих дуртай болчихсон хүн.
Гэвч олон нийтэд Ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн сонгосон имиж тийм ч чухал биш болов уу. Учир нь тэд цоо шинэ хүмүүс биш. Туулсан зам мөрийг нь, өнгөрүүлсэн цаг хугацааг нь, эзэлсэн орон зайг нь ямар нэг хэмжээгээр мэдэх болсон. Гэхдээ яг сонголтоо хийхийн өмнө тэдний сөрөг, саар талыг ч бас харгалзах нь мэдээж. МАХН-ын дарга Н.Энхбаяр бол нэр хүндтэй удирдагч. Үүнтэй санал нийлэхгүй хүн олон буйг мэдэж байна. Ямар ч байсан Монголд түүнээс илүү гишгэх улстөрч одоогоор лав алга. Нэгэн цагийн түүхэнд тэрээр энэ зангаргаараа л бичигдэх нь үнэн. Зарим залуусын үлгэр дуурайл болдог энэ хүн Үндэсний удирдагч хэмээн цоллуулах хүртлээ мандаж яваа. Гэвч түүний мандал бадрал бялдууч нөхдүүдийн шүлстэй магтаалаас болж балрах тийшээ хандаж байгаа нь илэрхий. Өөрөө ч магтуулах дуртай юм шиг билээ. Магтсаар байгаад унагадаг тойрон хүрээлэгчид түүнд хангалттай бий. Хүмүүс цаг агаарт тохируулан хувцасладаг бол улстөрчид Энхбаярын үзэмжээр хороо найруулдаг Бүхнээс дээгүүр байх түүний амбиц дарангуйлагчийн хэв шинжийг ямар нэг хэлбэрээр илэрхийлж байна. Энэ бол түүний хувьд сөрөг имиж. Энхбаяр Ерөнхийлөгч болбол нэг хүний дарангуйлал тогтоно гэсэн яриа сонгогчдын дунд ид өрнөж байгааг та анзаарсан л байх.
Дураараа, зөрүүд зантай М.Энхсайханаас арай ч дарангуйлагчийн үнэр ханхлахгүй. Гэхдээ өөрөөсөө бусдад үл итгэсэн байр суурийг нь сайнаар үнэлэх аргагүй юм. Хар санасаар байгаад өөрөө уначихдаг, нөхдөө ч хоосон хоцроодог улстөрч. Түүнд хүрээлэл бараг байхгүй, тэр хэрээрээ нөлөө нь улам хомсдож буй. М.Энхсайханд ерөнхийдөө итгэж болох ч өөртөө хэт эрдсэн, дураараа зан авирыг нь бас бодолцох учиртай. Ганцаарчилсан тоглолтоороо Ерөнхийлөгчийн институцийг тусгаарлаж, төрийн үйл хэрэгт залгамж чанар, харилцан уялдаагүйгээр хандах вий гэсэн болгоомжлол зарим ажиглагчдад байдаг юм билээ. М.Энхсайханы сурталчилгаа зугуухан урагшилж байна. Тэрээр өөртөө ногдох саналыг өөрийнхөө хүчээр л олж авч байгаа. Түүнд гойд сайн баг бүрдэж амжаагүй. Ядаж байхад өөрийнхөө хүчээр олж буй саналуудыг хэн нэг нь эвгүй өнгө аястай нэвтрүүлгээрээ сүүлийн үед баллаад хаяж байх шиг байна. Өрсөлдөгчөө дайрсан, урдаг нохой шиг хэмлэсэн, шүүхийн тогтоол шиг ялласан сурталчилгаа хийх нь энэ сонгуулийн өнгө биш. Тэр тусмаа шударга улстөрчийн имиж олоод байгаа М.Энхсайхан телевизийн хуваарьт нэвтрүүлгийн цагаараа улайрсан сөрөг сурталчилгаа хийлгэх нь зохисгүй. Түүгээр бол Ардчилсан намын нэр дэвшигч улам унана уу гэхээс ялалтын оноо авахгүй. Энэ бол миний үг биш эгэл жирийн сонгогчдын яриа юм шүү.
БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы хувьд ойлгомжтой. Марубени-аас авсан өр зээлийн асуудлаасаа болоод хулхи гэсэн хоч авах п дутуу байгаа. Ам түргэнтэй, гашуун үгтэй Жагаад уг нь ард түмэн талтай ханддаг байсан. Ажилсаг, хөдөлмөрч хүн залхуу монголчуудыг дорхноо өөд татна гэсэн бодолтой хүн ч бий. Гэвч хулхи гэдэг үг одоо хусавч арилахааргүй муу нэр болжээ. Харин Б.Эрдэнэбат шийдэмгий бус. Хэвлэлийнхэнд ээлгүй ханддаг, эгэл орчноос өөрийгөө тусгаарласан, амьдралын ердийн үнэнийг мэддэггүй гэхчлэнгээр шүүмжилж болно. Гэвч энэ бүхэн тийм ч чухал биш. Хамгийн гол нь улс төрийн мэдрэмж. Б.Эрдэнэбат ийм чанараар бусдаасаа дутна гэж олон нийт үздэг.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд дарангуйлагч, дураараа, хулхи, шийдэмгий бус гэсэн дөрвөн имиж зэрэгцэн оршиж байна. Чухам аль нь төрийн тэргүүнд тохирох араншин байж болох вэ.
Т.ТУНАМАЛ
2005.04.29, Ардын эрх