Хүн бол мал, адгууснаас өөрцгүй.

Фордын сангийн ерөнхийлөгч Rowan Gaither, 1954.

Хүн бол мал, адгууснаас өөрцгүй. Тэднийг удирдахуйн үндэс бол ховсдол бөгөөд ховсдлын үндэс нь айдас юм. Чухамхүү айдсын үндсэн дээр аливаа итгэл үнэмшил оршин тогтнодогийг олж тогтоосон нь бидний хамгийн агуу том нээлт болой.

Коммунизм нь итгэл үнэмшлийн тухай номлол тул айдсын хүчин зүйлийг судлах нь түүний гол судлагдахуун мөн. Энэ үүднээсээ, хүн бол айдас, хүчирхийллийн харилцан нөлөөллийг шинжлэх ухааны үүднээс судлах туршилтын туулай юм.

Хүчирхийлэл бол хүнлэг ёсны нөгөө тал гэдэг нь ойлгомжтой. Ард түмэндээ хайртай, өндөр ёс суртахуунтай хүн зорилгодоо үнэнч, нугаршгүй чин зоригтой, мятаршгүй тэмцэгч байдаг гэсэн яриа байдаг боловч энэ нь туршилтаар төдийлөн сайн батлагдаагүй. Харин хүчирхийллийн орчинд өссөн хүн зорилгодоо үнэнч болох нь бүрэн батлагдсан юм. Тиймээс хүчирхийлэл бол бидний хамгийн шилдэг зэвсэг мөн.

Хүнийг эрхшээлдээ оруулна гэдэг эмнэг сургахтай зарчмын хувьд адилхан. Хэдийчинээ их хүч хэрэглэнэ, төдийчинээ номхон хүлцэнгүй дуулгавартай болно. Тушаал биелүүлсэн ч, биелүүлээгүй ч байнга дарамталж, тасралтгүй шийтгэх аваас тухайн хүн орчин тойрныг мэдрэх чадвараа бүрэн алдаж ховсдлын төлөвт шилжинэ. Ийм төлөвт орсон хүн зөвхөн бусдын юу хэлэхийг сонсож, нийтийн аяыг харж амьдрана. Энэ нь амьд амьтны амиа аварч үлдэх зөн совингийн механизм ажиллаж эхэллээ гэсэн үг. Ийм хүнийг хүн биш, мал гэдгийг нь байнга сануулж байх ёстой.

Хүчирхийллийг зохистой түвшинд хэрэглэх нь хүн сүргийг амжилттай удирдахуйн үндэс мөн. Бид өнгөн дээрээ шудрага ёс, гэр бүл, нийгмийн хөгжлийг дэмжих боловч далдуураа бүхнийг эсрэгээр хэрэгжүүлнэ. Хүмүүсийг ингэж төөрөгдүүлэх нь хүчирхийллийн механизмыг тасралтгүй ажиллуулах таатай орчин бүрдүүлнэ.

Нийгмийг дотроос нь ялзруулах ховсдлын сонгодог зэвсэг бол секс, хар тамхи дэлгэрүүлэх явдал. Мэдээж хэрэг, үүнийг хүмүүс анзаарна, дээд удирдлагадаа мэдээлнэ. Харин дээд удирдлага нь үүнийг үгүйсгэх юмуу хав дарна. Шаардлагатай бол мэдээлсэн хүнийг өөрийг нь секс, хар тамхины хэргээр буруутган нийтийн өмнө залхаан цээрлүүлнэ. Шийтгэл хүлээхээс айх айдас нь хүнийг өөрийг нь өөрөөр нь цагдуулах хамгийн шилдэг цагдаа мөн.

Эрт орой, хэзээ нэгэн цагт дээд удирдлагын сурталчилж буй зүйл, нүднийх нь өмнө өрнөж буй үйл явдал хоёр хоорондоо тэнгэр, газар шиг ялгаатай болохыг анзаарсан хүн нойрноосоо сэрж эргэн тойронд нь жинхэнэ юу болоод байгааг ойлгохыг чармайх болно. Тэр бодит үнэнийг олж мэдээд гүнзгий цочрол, сэтгэлийн гүн хямралд орно. Түүнийг хэн ч сонсохгүй, түүнд хэн ч итгэхгүй. Ийм хүнд хоёр л зам бий нэг бол жинхэнэ коммунист болох эсвэл нийгмийн гажигтнуудын тоонд орох явдал. Жинхэнэ коммунист хүнд ямар ч өршөөл, хайр энэрэл, ёс суртахуун байх ёсгүй.

Залуу үеийг хувьсгалч үзлээр хүмүүжүүлэх нь коммунист үйл хэргийг залгамжлуулах чухал хүчин зүйл мөн. Тэдний дундаас удирдагчдыг төрүүлэн нийгмийн гажуудал, шудрага бус явдлыг илчлүүлэн эрүүл нийгмийн төлөө хөдөлгөөн өрнүүлэх нэрийн дор нийгмийн дотор ангийн дайн өдүүлнэ. Хэдийгээр төрийн дээд удирдлага нь нийгмийн тогтвортой байдал хадгалахыг өөрийн эрхэм зорилгоо гэж сурталчлах боловч цаагуураа босогчдыг зүйл бүрээр дэмжиж өөртөө татах, нийгмийг тогтворгүй байдал руу түлхэх ажлыг үе шаттай зохион байгуулна. Хэрэв босогчдыг өөртөө татаж чадахгүй бол тэднийг тэр даруй нь нийгмийн онц аюултай гэмт хэрэгтнүүд хэмээн зарлаж дотроос нь хагалан бутаргах замаар тэднийг хэсэг хэсгээр нь лантуудаж цэвэрлэгээ хийнэ.

Шашин, ардын уламжлалт зан заншил, үндэсний түүхийн баатар зэрэг нь коммунист үзлийг түгээн дэлгэрүүлэхэд хамгийн их саад тотгор болдог. Тиймээс ард түмнээ, өнгөрсөн үеээ жигшин, ирж буй гэрэлт ирээдүйг магтан дуулах сэтгэлгээгээр залуу үеийг хүмүүжүүлэх ёстой. Коммунизмд харш аливаа үзэлтэй бид хэзээ ч эвлэрэх ёсгүй. Ийм үзлийг бид толгой дараалан хадуурын хурц ирээр хярган арчих болно.

Коммунизмын төлөө энэхүү тэмцэл бол үхэл, амьдралын төлөө хийж буй эцсийн шийдвэрлэх тулаан мөн. Бид амьдралын төлөө үхлийн эсрэг зогсож байна. Yүгээр бидний явуулж буй бүх хүчирхийлэл зөвтгөгдөх болно.

Амь бол бүхнээс үнэтэй. Тиймээс бид зорилгодоо хүртэл тэмцлээ хэзээ ч зогсоохгүй. Даян дэлхийд коммунизм ялж, энх жаргалангийн орны үүд нээгдэх болтугай.

Нийгмийн сэтгэл зүй удирдах коммунист урлагаас товчлон орчуулж танд өргөн барьлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу

http//www.geocities.com/Heartland/7006/psychopolitics-pt2.html

[www.geocities.com]
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button