УИХ-д иргэд сонгогчдоос ирүүлсэн санал цуврал-5
2.Дэлхийд, тїїний дотор Монгол ялангуяа нийслэл хотын хувьд цэвэр усны нөөц хомсхон өнөө їед Сэлбэ голоо цэнгэг усаар нөхөн баяжуулж арвижуулах, тїїний эрэг, хөвөө, эх, адгийг эмжин зурваслуулан долоогоно, їрэл, монос, нохойн хошуу зэрэг төрөл бїрийн жимст мод, бут, бургас тарьж ургуулах, бяцхан төгөлїїд байгуулах, байгалийн унаган төрхөөр нь сэргээн хойч їедээ хїлээлгэн өгөх їїргийг өнөөгийн бид хїлээж байгаагийн хувьд Сэлбэ голыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг ч судлахыг чухалд їзэж байна.
З.Эх дэлхий, унаган байгаль, уул усаа шїтэн биширч ирсэн Монгол уламжлалаа сэргээж, байгаль ертөнцөө хайрлан хамгаалах їзлээр залуу їеийг сурган хїмїїжїїлэх, Сэлбэ голоо хамгаалсан хїмїїст тааламжтай бичил цэвэр орчныг буй болгоход чиглэсэн дотоодын Олон улсын байгууллагын дэмжлэг зээл тусламж авах, төсөл хэрэгжїїлэх санаачилгыг бїх талаар хөхїїлэн дэмжих.
4.Баянзїрх дїїрэг болон манай 6 дугаар хорооны тухайд зарим онцлогтойг харгалзан
а/арван жилийн тухайлбал 21 дїгээр дунд сургуулийг тїшиглэн Экологи сургалттай анги, танхим байгуулж їлгэр жишээч Сургалтын төв-тэй болох;
б/бололцоотой зарим газрыг голоос 50-100 м хїртэл чөлөөлж, ахмад настан, хїїхдийн чөлөөт цагийн тохилог орчин буй болгон Хороо, дїїрэгт шууд хариуцуулах;
в/нэгэнт гол руу шахаж барьсан барилга, хөвөөлж оршсон байгууллага хувийн хэвшлийнхэн, суурьшсан айл өрхөөс Байгаль хамгаалах сан-д зохих хандив төлбөр гаргуулах журамд шилжих, уг хөрөнгийг жил бїр төсөвт төвлөрїїлэн зарцуулах, шинээр барьж байгуулах болон ашиглалтад оруулж байгаа барилга объект, орон сууцны орчныг цэцэрлэгжїїлэн зїлэгжїїлэх, мод тарих, зам талбай байгуулах, засаж сайжруулах хөрөнгө зардлыг тухайн төсөвт нь баталгаатайгаар тусгуулж заавал гїйцэтгїїлэн хїлээн авагч, ашиглагч байгууллага, сууц өмчлөгчдийн холбоод, иргэдэд актаар хїлээлцдэг байх;
г/гол тїїний орчны хур хогийг ачуулах, хог хаягдлыг байнга цэвэрлэж зайлуулах, боловсруулах, хяналт тавих їїргээс төрийн зарим байгууллагыг аажмаар чөлөөлж, цаашид төрийн бус байгууллага, олон нийтийн їїсгэл санаачилгыг байгууллага иргэдэд шилжїїлэн хариуцуулах.
Хоёр.Тэтгэврийн тухай хуульд өгөх санал
1.Орхон аймгийн тахир дутуу хїмїїсийг төлөөлж Г.Оргодол нарын иргэд
1.Монгол улсад їйлдвэр ихээр хөгжихийн зэрэгцээ їїнийг дагаад їйлдвэрлэлийн осол сїїлийн жилїїдэд өсч байна, төр, засгаас ахмад болон нийгмийн эмзэг бїлгийн хїмїїст зохих хэмжээгээр тэтгэвэр, тэтгэмж нэмж байгаа боловч юмны їнэ өссөнөөр бага тэтгэвэртэй хїмїїст их дарамт болж байна, Жишээ нь Yйлдвэрлэлийн ослоор тахир дутуу болсон /ХБН/ хїмїїсийн ахуй амьдрал хїнд болж байна, цаашид їйлдвэрийн ослоор тахир дутуу болсон хїмїїсийн тэтгэврийг нэмэгдїїлэх шаардлага гарч байна, їйлдвэрийн осолд орсон хїмїїсийн тэтгэврийг нэмэгдїїлэхийн тулд хувь тогтоодог одоогийн нөхцөлд өөрчлөлт оруулж өгмөөр байна. Yїнд
I.Улсад ажилласан жилээр хувь өсгөж тэтгэвэр бодох..;
II.Yйлдвэрийн осолд бие эрхтэний гэмтлээр хувь өсгөж тэтгэвэр бодох;
III.Хөдөлмөрийн хэвийн болон хэвийн бус нөхцөлөөр хувь өсгөж тэтгэвэр бодох..;
IY.Тахир дутуу хїнд насны байдлаар хувь өсгөж тэтгэвэр бодох..
Энэ 4 нөхцөлөөр їйлдвэрлэлийн осолд орсон хїмїїсийн тэтгэвэр бодох арга тайлбарлая. Жишээ нь
1.Улсад З жил ажиллаж байгаад їйлдвэрийн осолд орсон хїнд 60 хувиар тогтоох.
-5 жил ажиллаж байгаад їйлдвэрлэлийн осолд орсон хїнд 70 хувиар тогтоох.
-10 жил ажиллаж байгаад 80 хувиар тогтоох.
-15 жил ажиллаж байгаад 90 хувиар тогтоох.
-20 жил ажиллаж байгаад 100 хувь тогтоох
-20-иос дээш жил ажиллаж байгаад 110 хувь тогтоох гэх мэтээр..
2.Yйлдвэрийн осолд орж бие эрхтэний гэмтлээр хувь тогтооход
-Yйлдвэрийн осолд орж нэг гаргїй /тайруулсан/ тахир дутуу хїнд 90 хувиар тогтоох.
-Yйлдвэрийн осолд 2 гар їгїй /тайруулсан/ тахир дутуу хїнд 100 хувиар тогтоох.
-Yйлдвэрийн ослоор 1 нїд їгїй /хараагїй болсон/ хїнд 90 хувиар тогтоох.
-Yйлдвэрийн ослоор 2 нїд їгїй /хараагїй болсон/ хїнд 100 хувиар тогтоох.
-Yйлдвэрийн ослоор бїх бие нь тїлэгдсэн хїнд 100 хувь.
-Yйлдвэрийн ослоор бїх бие нь гэмтэж /оёос тавиулсан/ хїнд 100 хувиар тогтоох.
-Yйлдвэрийн ослоор 1-ээс дээш нуруу авч хиймэл нуруу хийсэн нөхцөлд 60 хувиар болон өсгөх..
-Yйлдвэрийн ослоор 2 бөөр авахуулсан, хиймэл бөөр хийсэн буюу хийгээгїй нөхцөлд 100 хувь.
-Yйлдвэрийн ослоор 1 хөлөө тайруулсан хїнд 90 хувь.
-Yйлдвэрийн ослоор 2 хөлөө тайруулсан хїнд 100 хувиар.
З.Хөдөлмөрийн хэвийн болон хэвийн бус нөхцөлөөр хувь тогтоохдоо
-Улсын їйлдвэрт химийн хорт бодистой нөхцөлд ажиллагчид 100 хувиар.
-Уурхайд ажиллагчид 100 хувиар.
-Хийн болон цахилгаан гагнуур хийгчид 60 хувиар.
-Тоосжилтод ажиллагчид 100 хувиар.
-Халуун, хїйтэн нөхцөлд ажиллагчид 100 хувиар болон хэвийн бус хөдөлмөрөөр ажиллаж байгаад тахир дутуу болсон хїнд З жил ажилласан нөхцөлд 60 хувиар тэтгэвэр бодох.
-5 жил ажилласан нөхцөлд 70 хувиар
-10 жил ажилласан нөхцөлд 80 хувиар
-15 жил ажилласан нөхцөлд 90 хувиар
-20-иос дээш жилд 110 хувиар гэх мэтээр тэтгэвэр бодох.
4.Yйлдвэрийн ослоор тахир дутуу болсон хїн өндөр насны тэтгэврийн нас болсон нөхцөлд
-60 настай хїнд 100 хувиар
-70 настай хїнд 110 хувиар
-80 настай хїнд 130 хувиар
-90 настай хїнд 140 хувиар
-100 настай хїнд 150 хувиар гэх мэтээр тэтгэвэр бодож байхын зэрэгцээ юмны їнэ өсөх буюу мөнгөний ханш унасан нөхцөлд хувь өсгөж байхаар хуульд нээлттэй байхаар
-Улсын хэмжээнд зөвхөн їйлдвэрийн ослоор тахир дутуу /ХБН/ хїмїїс их биш болов уу. Яагаад їйлдвэрийн ослоор тахир дутуу болсон хїнийг онцлоод байгаа юм бэ гэвэл зах зээлийн өнөөгийн нөхцөлд хувийн їйлдвэрт ажиллаж байгаад тахир дутуу болсон иргэдийг хамтын гэрээ цуцалж ажлаас халж, ахуй амьдралаар нь хохироож байна, мөн тахир дутуу иргэдийг харж хандах албан газар їгїй болж байна.. Цаашид энэ байдал улам нэмэгдэх шинжтэй байна. Одоогийн хувь тогтоогддог байдалд өөрчлөлт орсноор їйлдвэрлэлийн ослоор тахир дутуу болсон хїний тэтгэвэр дээр жишээ татаж тайлбарлая.. Yїнд їйлдвэрлэлийн ослоор нэг гаргїй /тайруулсан/ хїнд 90 хувиар тогтоосон нөхцөлд тэтгэврийн доод хэмжээ нь 90000 төгрөг байхаар бодож.. їїн дээр хэвийн болон хэвийн бус нөхцөл, мөн улсад ажилласан жил зэргийг нэмээд тэтгэвэр нь 150000 төгрөгөөс дээш байхаар хуульд хуульчилж өгвөл бид тэтгэвэр өндөр бол тэр болгон төр, засгаас байн байн юм нэхээд байхгїй шїї дээ.. Хоёрын хооронд 2400 төгрөг нэмсэн нэр зїїснээс олигтойхон нэмээд, цаашид ямар журмаар тэтгэвэр нэмэх талаар олон тїмний санал авах хэрэгтэй..
Ямарваа өвчтэй хїний зовлонг эрїїл хїн мэддэггїй, харин өөрөө өвдсөн хойноо ойлгодог билээ…. Тэгвэл тахир дутуу хїний зовлон бусад хїмїїсээс илїї их байдгийг УИХ-ын эрхэм гишїїд та бїхэн болгож їзээрэй!!!
2.Эрдэнэт хот, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн иргэн Я.Бадамцэцэг
1.Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 60000 төгрөг болгох.
З.Баянхонгор аймаг, Эрдэнцогт сумын иргэн Д.Янжин
Малчин ард тїмний малын татварыг төлсөн хэмжээгээр нь нийгмийн даатгалд хамруулж, тїїгээр нь тэтгэвэрт гарахад нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байвал мал бїрэн тоологддог, хувь хїн ирээдїйгээ бодож татвараа сайн өгөх нэг боломж байна. Энэ нь хувь хїндээ ч, улсдаа ч ашигтай байх юм.
Чонын авыг баг, сум, аймаг, улс даяар авд гарах өдрийг товлон явуулдаг баймаар. Жишээ нь баг сард 1, сум улиралд 1, аймаг улс даяар жилд 2 гэх мэт зохион байгуулж хийж өгвөл яасан юм бэ?
Монголын тахир дутуу иргэдийн нийгэмлэг, Н.Мөнхчулуун нарын иргэдээс
Социализмын їед болон саяхан болтол иргэн хїн тахир дутуугийн группэд орж тахир дутуу болмогц шууд ажлаас нь чөлөөлдөг гаж їзэгдэл газар авсныг хїн бїр мэднэ. Тїїгээр ч барахгїй, 1995 онд УИХ-аас баталсан /тахир дутуу хїний нийгмийн хамгаалал, тїїнд їзїїлэх хөнгөлөлт, їйлчилгээний тухай/ хууль нь хїн унших юм бараг байхгїй, одоогийн нийгмийн харилцаа цаг їеэсээ маш их хоцорсон, шинээр їїссэн нөхцөл байдал цоо шинэ харилцааг илэрхийлж чадахгїй болтлоо хуучирчээ. Ганц жишээ дурдахад 1990 оноос хойш ардчилал хөгжөөд энэ 15 жилийн хугацаанд 18-35 насны хїн ажлаар хангагдаад 36-60 насны хїмїїс їндсэндээ нийгмийн гадна шоовдорлогдон хаягдсан. Эрїїл хїмїїст ингэж хандаж байхад тахир дутуу иргэдэд өөрт нь өөрсдөд нь хичнээн дарамттай, шахалт, хавчилт, боогдмол, хязгаарлагдмал элдэв төрлийн дарамт алхам тутамд учирч байдаг нь хэн бїхэнд илэрхий юм. Албан байгууллага, аж ахуйн нэгжїїд хїнийг ажилд авахдаа царай зїс, нїд шїд, насыг зааж, ялгаж ажилд авдгаас болж Yндсэн хуулийн 14-ийн –т заасан зїйл 100 хувь зөрчигдөж байгаагаас гадна /хїн бїр эрх зїйн этгээд байна/ гэсэн заалт огт хэрэгжихгїй 16 жил болж байна. Тэд маань эрхтэн дутуу ч эрх адил иргэд шїї дээ. Ингээд энэ хууль болон сїїлийн їеийн гарсан хууль тогтоомжууд нь нийгмийн эрїїл хөрсөн дээр, амьдралд хэрэгжихгїй байгаа учраас бид санал бодлоо та бїхэнд өргөн барьж байна.
1.Тахир дутуугийн группийн тэтгэврийн 34500 төгрөгийг 70000 төгрөг болгох тэтгэврийн өөрчлөлтийг хэлэлцэх болгонд эн тэргїїнд авч їзэж хуульд тусгах.
2.Улсад тасралтгїй 30 жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тахир дутуу 55 нас хїрсэн /эр, эм/ хїнийг өндөр насны тэтгэвэрт хамруулах.
З.Тахир дутуу хїн хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага, ТББ нь їйлдвэрлэл, їйлчилгээ болон бусад төрлийн їйл ажиллагаа явуулбал Хятадынх шиг татвараас эхний 5 жил 100 хувь дараагийн 3 жилд 50 хувь чөлөөлж хууль тогтоомжид өөрчлөлт оруулах.
4.Тахир дутуу хїн хариуцсан албан байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага нь гадаадаас їйлдвэрлэл, їйлчилгээ явуулах зориулалтаар төрөл бїрийн машин, техник, бусад холбогдох бараа материал оруулж ирвэл хил гааль, НӨАТ, тээврийн зардлаас 100 хувь чөлөөлөх.
5.Тахир дутуу хїний амьдран суудаг орон сууц, гэр хорооллын дулаан, цахилгаан, телефоны зардлыг сар бїр 50 хувь хөнгөлөх.
6.Янз бїрийн хэлбэрийн тахир дутуу иргэнд мэргэжил мэдлэг, боловсрол бололцоонд нь тулгуурлан төр, засгаас ажил олж өгөх энэ талаарх Yндсэн хуулийн заалт зөрчигдөж байгааг шаардлагад нийцїїлэх, хэрэв ажил олж өгч чадахгїй бол тэтгэврийг 80.000-100.000 төгрөг болгох, эсвэл албан байгууллагууд уралдан тахир дутуу иргэдийг ажилд авдаг шинэ тогтолцоо, журам, дїрэм, хууль тогтоомжид оруулж ялгаварлан гадуурхахыг зогсоож энэ зїгт том алхам хийж дорвитой өөрчлөлт оруулан эргэлт хийж биетэй бодитой ажил хийх.
7.Тахир дутуу хїний эмчилгээ, амралтын сувилал байгуулах, эсвэл тахир дутуу хїнийг жилд нэг удаа 30 хоногоос доошгїй хугацаагаар їнэ төлбөргїйгээр амраан сувилуулах шаардлага амьдралаас урган гарч байна.
8. 2005 оны Засгийн газраас жижиг, дунд бизнесийг дэмжих жил болгосонтой холбогдуулан хуульд заасан 0.7 га 1 га газраа авч ахуйн хэрэгцээний болон хїнсний ногоо тариалъя гээд сїїлийн З жил хөөцөлдөхөд газар байхгїй тул өгөх бололцоогїй гэж байна. Иймд тахир дутуу иргэн хїн їйлдвэрлэл, їйлчилгээ эрхлэх зориулалтаар жаахан газар хїсэхэд мөн УИХ-ын шийдвэр гарсан, одоо тендер зарлаж уралдаан өрсөлдөөнөөр їїнийг олгоно гэсэн. Газар 7-10 жил хөөцөлдөөд авч чадахгїй хїн ч байна. Нөгөө талаар авилгал, хээл хахууль, далд эдийн засаг, асар том бул хар чулуу, хїнд суртал, цаана нь нуугдаж байгаа нь сїїлийн 16 жил монголчууд ойлгож мэдсэн. Иймд энэ хїнд суртал, бул хар чулууг зайлуулж энэ хуульд тахир дутуу хїмїїсийн їйлдвэрлэл, їйлчилгээний барилгын болон 0.7 га 0.1 га газрын асуудлыг тусад нь авч їзэж хуульчлах.
9.Тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын болон хувийн өмчийн байгууллагын инженер-техникийн болон їйлчилгээний ажилтан, арга зїйч, менежер, багш, сурган хїмїїжїїлэгч, тусгай сургалтын цэцэрлэг, ясли, сургуулийн эрхлэгч, захирал, төрийн їйлчилгээний ижил төрлийн албан хаагчийн хөдөлмөрийн хөлсний сїлжээнд заасан албан тушаалын цалингийн 20-50 хувиар бодож нэмэгдэл хөлс олгохыг тухайн орон нутгийн нийслэл, хот аймгийн ИТХ эрх хэмжээнийхээ дотор шийдвэрлэж санхїїжїїлнэ гэж тусгах.
10.Тахир дутуу хїний нэр алдар, ажил хөдөлмөрийг ямагт хөхїїлэн дэмжиж, тэдний хийсэн бїтээсэн зїйлээр бахархаж, хөдөлмөрийг нь төр, засгаас өндрөөр їнэлж, цол, одон, медаль, өргөмжлөл зэргийг тэргїїн ээлжинд анхаарч їзэж хуульд заавал оруулах энэ ажилд том ажил хийж онцгой амжилт гаргасан албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагыг биечлэн оруулсан хувь нэмрийг өндөр їнэлэх, өрсөлдөөн бий болгох.
11. 2008 оноос эхлэн бїх намуудын бїтэц бїрэлдэхїїн, намын хуралд мөн тухайн аймаг, дїїрэг, хот, нийслэлийн ИТХурал улмаар УИХ-д энэ хїмїїсийг 3 хїртэлх хїний төлөөлөл оруулахыг энэ хуульд суулгаж өгч одооноос эхлэн боловсруулж мөрдөн хэрэгжїїлэх, ингэхдээ аймаг, хот бїрд 1 төлөөлөл, нийслэлд дїїрэг бїрт 1, (9) НИТХ-д 9 хїн, УИХ-д З хїний төлөөлөл байхаар тооцоолох.
12.Дэлхийн банк, ОУВС, Азийн банктай ярилцаж тахир дутуу иргэдэд 10 жилийн хугацаатай 30.000-100.000 ам.долларын хөнгөлөлттэй зээл өгч їйлдвэрлэл, їйлчилгээ эрхлэх, ядуурлаас гарахад нь биетэй бодитой туслалцаа їзїїлж энэ ажлыг даруй эхлїїлэх.
Болод. М /УИХ-ын мэдээ /