Монголын мөнгөн үеийн яруу найраг
Тус номыг 2004 оны Болор цом-ын эзэн яруу найрагч Баяржаргал эмхтгэжээ. Тэрээр номынхоо ажлыг 1999 оноос эхэлөэн боловч зуугаад яруу найрагчдын намтар уран бүтээлийг цуглуулах нь төдийлөн хялбар бус байснаас хоёр жил шахмын хугацаанд дууссан байна. Гэсэн хэдий ч ивээн тэтгэгч олдоогүйгээс өдгөө хүртэл хойшлогджээ. Уг номыг танилцуулах хэвлэлийн бага хуралд мөнгөн үөийн яруу найрагчдын төлөөлөл болох яруу найрагч Батрэгзэдмээ, Р.Эмүүжин, Баяржаргал болон ивээн тэтгэсэн Тэр хороолол Барилгажилт хоршооллын захирал Ц.Түмэнгэрэл, Улаан сарнай хөдөлгөөний тэргүүн, Зам тээвэр аялал жуулчлалын дэд сайд Шийлэгдамба нар хүрэлцэн ирсэн байлаа. Энэ уеэр яруу найрагч Батрэгзэдмаа тус номыг эмхтгэсэн Баяржаргал болон ивээн тэтгэгч газруудад баяр хүргээд 1990-ээд оны яруу найраг бол оюун санааны тэсрэлт болж чадсан. Тэр утгаараа мөнгөн үеийнхэн гэж нэрлэгддэг билээ. Мөнгөн үеийнхэн гэхээр нэлээд маргаан гарах байх. Гэхдээ тэр үе шиг олон яруу найрагчид нэг дор цуглараагуй болохоор мөнгөн үеийнхэн гэхэд буруудахгуй байх гэлээ. Уг номонд 81 яруу найрагчийн намтар, 4-5 уран бутээл, түүний хөрөг, сонгодог ишлэл, уран бутээлийн жагсаалтууд багтжээ. Харамсалтай нь номыг эмхтгэж эхэлсэн цагаас өдгөө хуртэл 10 гаруй найрагч өртөнцийн мөнх бусыг узжээ. Энэхүү ном нь 1000 хувь хэвлэгдөэн бөгөөд гадуур худалдаалагдахгуй юм байна.
Мөнгөн үеийн яруу найраг ном нь 1990-ээд оны нийгмийн хүнд хэцүү цаг үед уран бүтээлээ орхилгүй үнэнчээр зүтгэж явсан хүмүүст зориулаг дсан. Тиймээс уг номыг эхний ээлжинд худалдахгүй номонд багтсан найрагчдад хувааж өгөх бодолтой буйгаа ивээн тэтгэгчид ярьсан юм. Сонирхуулахад тус номын баяр маргааш 19 цагаас Элит төвд болох аж.
д.цолмон
Өдрийн сонин (144)