О.Чулуунбат тэргүүтэй төлөөлөгчид БНСУ, Фижи-н уулзалтад оролцов
Санхүүгийн зах зээлийн хурдтай өөрчлөлт, төсвийн хямрал, дэлхийн олон улсад тулгамдсан өнөө үөд макро эдийн засгийн бодлогыг хэрхэн явуулах талаар энэ бага хурлын үөэр санал солилцсон байна, Монголбанкны төлөөлөгчид Солонгосын Төв банкны өрөнхийлөгч, Сиюнг Пак, Японы Төв банкны өрөнхийлөгч Тошихико Фүкүй, Хятадын Төв банкны ерөнхийлөгч Зоү Зиачуан, Францын төв банкны өрөнхийлөгч Кристиан Ноёр болон бусад хүмүүстэй харилцан ярилцаж, санал солилцжээ. Уг бага хурлын дараа Монголбанкны төлөөлөгчид Фижи улсын Нади хотод болсон Зүүн өмнөд Азийн төв банкны холбооны захирагч нарын ээлжит уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр Санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь, Базел II Зүүн өмнөд Азийн улсын Төв банкинд тулгарч буй бэрхшээл, тэдний бэлэн байдал сэдвийн хүрээнд ярилцжээ. Фижи улсын Ерөнхий сайд Лайзениа Каразе уулзалтыг нээн үг хэлэхдээ санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ гэж Монголбанкнаас мэдээлэв.
(өдрийн сонин 2005-06-14 144)