Чамдаа зориулсан мөртүүд
Салаа замын бэлчээрт сайхан чамтай учирсан юм
Салахын аргагүй хайрласнаа санаж явахад баяртай
Сайн муу зүйл холилдсон сав орчлонгийн төгөлд
Саатан уулзаж учирснаа үргэлж би дурснам
Урдаас минь ширтдэг ухаалаг чиний дөлгөөхөн нүд
Ухаантай яваарай гэж надад нэгийг сануулах юм
Уймарсан сэтгэлээ чангалах гэж би нэгийг бодном
Учирсан хонгор чиний минь уяхан царай гэрэлтнэм
Сэргэлэн тунгалаг чиний дүр амгалан агаад уужуу
Сэтгэлд минь хурсан ахар зүйлийг арчин уусгаж өгөх юм
Сэм сэмхэн чинийхээ алхааг би чагнаж хүлээсээр л
Сэвтээгүй их хайраар чамайг хайрласнаа би мэдэрнэм
Намуун сайхан дуу чинь нарт орчлонг баясгана
Наалинхай хонгор ааш чинь намайг уярааж итгэл авчирна
Наран гэрэлтсэн царай чинь харанхуй үдшийг гэрэлтүүлнэм
Намбалаг сайхан дүр төрх чинь насанд минь ухаарал хайрлах юм
Дурлал хайрын энхэн уудам замбуулинд хамтдаа алхаж
Дуртмал түүх үлдээсэн учралаа мартаж чадахгүй нь
Дуу хуур сүлжилдсэн хүний энэхэн тоост орчлонд
Дуусашгүй учрал хайрласан энэхэн заяандаа мөргөнөм
Б. Цацралт-Од
JAPAN; 2005.05.16
www.olloo.mn Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье