Мэргэжлийн Монгол Бөхийн Yндэсний Холбоо бөхийг шинэчилнэ
Ингээд зууны манлай бөх Х.Баянмөнх аваргын ярианаас товчлон хүргэе!
-Би хагас зуун жил бөхийн амьдрал ертөнцөд байлаа. Миний бие монгол бөхийн хөгжил хоцрогдсон байна өөрчлөе гэж хэлж яриад 3 жилийн нүүр үзлээ. 3 жил наадмын ногоон зүлгэн дээрээ гишгэсэнгүй. Энэ хугацаанд би монгол бөхөө шилдэг менежменттэй ард түмний спорт болгох талаар шинжилгээ судалгаа хийлээ. Гадаад дотоодын олон байгууллага хувь хүмүүстэй уулзлаа. Өнөөдөр энэ ажил минь дуусаж, хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Жилийн өмнө бид ХЗДХЯамнаас зөвшөөрөл авч Мэргэжлийн Монгол Бөхийн Yндэсний Холбоог албан ёсоор байгуулсан. Тус холбоо нь гишүүнчлэлтэй байх бөгөөд тангараг өргөж үнэмлэхээ авна. Гол зорилго маань нэгд үзэгч олноо сэтгэл хангалуун болгох буюу хэрэглэгч хаан гэдэг шиг үзэгч хаан гэдэг зарчмыг баримтлах, бөхийн барилдааныг будлиангүй болгох, бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, одоо авч байгаа бай шагналыг эхний ээлжинд 5-6% нэмэгдүүлэх, муу барилдвал мөнгөн торгуультай болгож, цолыг нь бууруулна. Начны найраа гэдэг зүйл одоо бүр улс, аймаг суманд хүртэл дэлгэрээд байна. Найраа гэдэг хээл хахууль маягийн зүйл байгааг би мэдэж байгаа. Учир нь энэ бөхийн спорттой амьдралаа холбосон хүний хувьд нөгөөтэйгүүр өөрөө начин төрүүлж ч явсаны хувьд. Би найраа байна уу үгүй юу гэдгийг тодруулах гэж нэргүй судалгаа явуулахад байна гэж гарсан. Одоо бүр найраагаа төрийн тэргүүнээрээ зарлиг гаргаж батлдаг болсон. Ингээд нөгөө ерөнхийлөгчийн зарлигийг өөрчлөх арга байдаггүй. Бас энэ бөхийн дүрэм маань бөхийг улам удаан барилдуулах идэвхгүй барилдуулах болсон. Азаа үздэг араас нь бариад унагаадаг ийм бөх хаа байсан юм бэ. Манай Сүхбат бөхийн спортод хурдан уран барилдах хувьсгалыг хийсэн хүн. Гэтэл одоо сүүлийн үед шуудагдалацаж барилдах дуртай болчихсон. Энэ мэт бөхийн спортод маань 12 зайлшгүй засах алдаатай тал байгаа. Ийм ч учраас манай холбоо байгуулагдаж удахгүй энэ бүхнийг цэгцэлж өөрчлөнө.
Болод.М /olloo.mn/