Улсын Их Хурлын гишїїний ёс зїйн байдлын тухай хуульд өгөх санал
УИХ-ын гишїїнээ ард тїмэн сонгож чадахгїй байгаагаас ард тїмэн, эх орон, төр, засаг хохирч байна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тїїний удирдлагын тухай хуульд өгөх санал
Говь-Алтай аймаг, Цогт сумын иргэн Н.Готов
Нутаг дэвсгэрийн нэгж, тїїний удирдлагын тухай хуульд аймаг, сумдын засаг дарга, Тамгын газрын удирдлагад танил тал, садан төрлийн хїмїїсээ цуглуулдгаас дээрх газруудад цус ойртолт болж, хяналт суларч зарчимч шаардлага, сахилга-хариуцлага алдагдаж байгааг анхаарна уу.
Аймаг, сум, багуудыг цомхотгох яриа хөдөөгїїр яригдаж байна энэ їнэн бол ард иргэдийн саналаар шийдээрэй. Миний бодоход хөдөөд аймаг, сумдын Засаг дарга, тїїний Тамгын газрын нїсэр орон тоог цөөлөн ажил хийдэггїй багийн дарга, багуудыг нэгтгэх нь зїйтэй. Тїїнээс хилийн аймаг, сумдыг татан тосгон болговол, их нїїдэл, том нїїдэл болж, нийслэл хїнээ даахгїй болно. Өмнөх засаг төрийн їед сумдын захиргааны ажлыг зөвхөн орлогч нарийн бичгийн дарга нар биелїїлж болж л байсан бизээ. Уг ажилд болгоомжтой хандаарай.
Төсвийн тухай хуульд өгөх санал
Сэлэнгэ аймаг, Мандал сум, 2 дугаар багийн иргэн Д.Тангад
Дараа жилээс улсын төсөвт бтцийн өөрчлөлт хийх шаардлагатай. Yїнд
а/Төсвийн зардлын талаар
1.Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд маш олон зөвлөхтэй байна. Зөвлөхийн аппарат бол илїї дамжлага. Эрх баригчдад бодлого боловсруулж өгөх їїрэгтэй Тамгын газар, олон яамд байгаа.
2.Яамд Тамгын газрын бодлого боловсруулдаг тїшмэлийн орон тоо дэндїї олон байна. 30-40 хувь цөөлөх бїрэн боломжтой.
З.Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн алдагдлыг улсаас нөхөж байгааг болиулах. Тийм аж ахуйг хувьчлах ёстой. Төсвөөс 7-8 тэрбумаар сурах бичиг хэвлїїлж їнэгїй тараадаг, сураг бичиг /хїїхдэд мөнгө өгдөг болсон учир/ їнэтэй байх ёстой. Төсвөөс 1.5 тэрбум нийтийн тээврийн аж ахуйн нэгжид нөхөж олгодог журмыг халах ёстой /нийтийн тээврээр зорчигчид мөнгө төлөх нь зах зээлийн зарчим байх ёстой. Одоо їнэгїй зорчдог өндөр настанд тэтгэвэрт гарсан байгууллага нь, оюутны автобусны мөнгийг сургууль нь олгож байх. Их сургууль, коллежийн сургалтын төлбөр маш өндөр байгаа учир сургууль нь энэ зардлыг гаргах бїрэн боломжтой. Цагдаа нарт ажлын онцлогийг харгалзан байгууллага нь төсвөөсөө тээврийн зардал автобус, троллейбусны /талоноор/ билетээр мөнгө олгож болно.
б/Төсвийн орлогын талаар
1.Аж ахуйн нэгжийн орлогын татварыг нэг шатлалтай болгох асуудал нь яригдаж байна. Энэ буруу шїї. 30 хувийн татварыг /160 орчим аж ахуйн нэгж/ бууруулж 15 хувь болговол 25 орчим тэрбум төгрөгийн орлого хасагдана. Yїнийг нөхөх арга байхгїй. Эрдэнэтийн ГОК, Монголросцветмет нэгдэл, МИАТ, Төмөр зам, Мобиком, Скайтел, АПУ, САПУ, Спирт бал бурам, Бороо гоулд, Айвенхоу Майнз зэрэг том аж ахуйнууд 30 хувь биш 40-50 хувь татвар төлөх бїрэн боломжтой. Хэрэв нэг шатлалтай болгохын тулд 15 хувиар татвар төлдөг /20 мянга гаруй аж ахуйн нэгж/ журмыг өөрчилж 20-25 хувь болгож нэг шатлалд оруулбал бизнесээ баллана. Татварын ачаалал нэмэгдэнэ шїї.
2.НӨТ-ыг бага багаар бууруулах. Тухайлбал одоо байгаа 15 хувийг 14, 13 болгох гэх мэт. YЭ холбооны НӨТ-ын татвар 15 хувийг 10 болгох шаардлага огт боломжгїй. 18-20 тэрбум орлого дутна.
3.Хїн амын орлогын татварын 400 мянгаас дээш цалингаас 40 хувь байгааг багасгаж 15-20 хувь болгох.
4.Гаалийн татварыг ялгавартай болгох. Yйлдвэрийн тоног төхөөрөмж, дотоодод їйлдвэрлэгддэггїй материалын гаалийн татварыг тэглэх. Дотооддоо їйлдвэрлэх боломжтой мах, сїї, өндөг, төмс, хїнсний ногоо, ундаа зэрэг олон бїтээгдэхїїнд 15-20 хувийн өндөр татвартай болгох. Гурилын хувьд бол Замын-Yїд, Сїхбаатар боомтоор орж ирж байгаа гурилд өвөл, зунгїй 5 хувийн татвар байх, бусад боомтоор орж ирэх гурилд ойрын жилїїдэд татваргїй байх уян хатан бодлого байвал зїгээр байна.
Хоёр.Улсын төсвийн орлого нэмэгдїїлэхийн тулд хїчингїй болгосон казиногийн хуулийг сэргээх казино байгуулах, ялангуяа чөлөөт бїсїїд, нийслэлд, Монголд жуулчдыг татах юу байна? Говь, ховор амьтдын ан, казино ч байх бололтой.
Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний тухай хуульд өгөх санал
Баянхонгор аймаг, УЦУОШТөвийн захирал Д.Гриш
1.Цаг уурын инженер-техникийн ажилтан ажилчид өндөр насны тэтгэвэрт гарч байгаа їед 1-1.5 жилийн цалинтай тэтгэмж олгох.
2.Ус цаг уурын төрөл бїрийн элементийг байнгын тасралтгїй 24 цагийн турш ажиглалт хийдэг энэ хугацааны шөнийн, илїї цагийн, баяр ёслолын мөнгийг цалингийн сандаа багтаа гэдэг нь маш їндэслэл багатай байдаг. Иймд шөнийн, баяр ёслолын, илїї цагийн мөнгийг цалингийн сангаас тусад нь тусгаж байх.
З.Хїнд нөхцөлд ажилладаг ангилалд ус цаг уурын ажилчдыг оруулах.
4.Нэг хїн ажилладаг цаг уур, ус судлал, агаарын чанарын харуулын ажиглагч нарын цалинг 13 сараар баталж байх /12 сараар батлахаар 1 сарын шинжилгээ судалгааны ажил тасардаг/.
5.Гачигдал зовлон тохиолдох їед 150.0 мянган төгрөгөөс доошгїй буцалтгїй тусламж їзїїлж байх.
6.Төр, засгийн одон, медаль өндөр гавьяа шагнал авахад 100.0-аас доошгїй төгрөгийн урамшил олгож байх.
7.Төрийн їйлчилгээний ажилчдын зэрэглэлд байдаг ус, цаг уурын ажилчдын зэрэглэлийг 2-3-аар ахиулах.
8.Унаа, хоолны зардлыг төрийн захиргааны албан хаагчдын адилаар олгодог байх.
9.Боловсролын хуульд санхїїгийн эх їїсвэрийг нэмэгдїїлэх ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн баталгааг дээшлїїлэх зорилгоор аж ахуйн їйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд їїнээс олсон орлогоо шууд захиран зарцуулах эрхтэй байдаг ба өөрийн орлогын хэмжээтэй холбоотойгоор улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхїїжїїлэх хөрөнгийн хэмжээг багасгахыг хориглосон байдаг байна. Иймд энэхїї санааг хуульд тусгавал ямар вэ?
Bolod.м /УИХ –ын мэдээлэл/