Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан зусланд хүүхдээ амраагаарай
Дашрамд дурдахад эцэг эхчүүд ч гэсэн мэргэжлийн баигууллагын дүгнэлт гарсан зусланд хүүхдээ амраах хэрэгтэй юм байна. Нийслэлийн Засаг дарга М.Энхболд хүүхдиин зуслангиин үйл ажиллагааны талаар арга хэмжээ авах захирамжийг өчигдөр гаргалаа. Уг захирамжид улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн ногоон бүсэд байрлалтай нийслэлийн болон байгууллага аж ахуйн нэгжийн харьяалалтай хүүхдиин зусланд тавигдах эрүүл ахуйн болон аюулгүй байдлыг хангуулах, сургалтын ажлын үр нөлөөг өргөжүүлэх хүүхдиин амрах ая тухтай цэвэр орчинг бүрдүүлэн ажиллахыг үүрэг болгосон байна. Энэ жилээс эхлэн хүүхдиин зуслангууд долоо хоногоор ээлж солигдох бөгөөд сүүлийн ээлжүүдэд оюутан залуучуудыг амраах ажээ.
Б.ОДМАА
(өдрийн сонин 2005-06-15 145)