Ардчиллыг тодорхойлно
Энэ сарын 30-наас долдугаар сарын 1-нд болох Монгол дахь ардчиллын хөгжил, сорилт, боломж үндэсний бага хуралд Засгийн газар, олон нийт, иргэний нийгэм, улс төрийн намууд, парламент, хэвлэл мэдээллийн салбарын нийт 300 гаруй төлөөлөгч оролцох юм. Энэ нь 2003 онд Улаанбаатарт болсон ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын Ү бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулж байгаа аж. Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтүүдийг өөрийн орны нийгэм, эдийн засгийн онцлогт тохируулан олон улсын аргачлалаар боловсруулж байгаа нь буурай хөгжилтэй болон шилжилтийн орнуудын хувьд томоохон туршлага болохын анхны санаачлага гэж зохион байгуулагчид онцлов.
Б.ХАШ
(өдрийн сонин 2005-06-15 145)