Азын дугаарууд өчигдөрөөс худалдаанд гарлаа
хямдралууд сүүлийн үед хэрэглэгчдийн сонирхлыг нэлээд татаж байгаа. Сонирхсон зарим нэг үйлчилгээнийхээ талаар илүү, дэлгэрэнгүй мэдээлэл авч өгөхийг хүссэн иргэдийн санал ч манай редакцид ирсэн юм. Тэднийх үнэхээр цөөнгүй үйлчилгээндээ хямдрал, урамшуулал үзүүлээд байгаа бөгөөд цаашид ч нийт хэрэглэгчдэдээ олон хөнгөлөлтөд хамруулахаар бэлтгэж ажиллаж байгаа гэсэн. Эднийх сэяхан Мобизоны 9909… брэндийн үргэлжлэл болгож 9908… дугаарыг хэрэглэгчдэдээ барьсан. Тийнхүү 9908…-ын манайхны азын гэдэг алт, мөнгө, хүрэл дугаарыг олон ниитэд нээлттэп худалдаж олсон орлогоо нийгмийн сайн сайхны төлөө хандивлах болно гэдгээ хэлсэн. Манайхан төдийгүй дэлхий ниитээр азын гэгдэх дугаарыг цээжлэхэд амархан, магадгүй бизнесийн түншийн шинэ харилцаа бий болоход ихээхэн нөлвөтэй, тэрчлэн бизнест од авчирдаг хэмээн бэлэгшээдэг. Тийнхүү тус компаниин маркетингиин албаны менежер Д.Миньяа дараах хариултыг өгсөн юм.
-Шинээр үйлчилгээнд гаргасан 9908… дугаараа хэдийнээс борлуулж эхэлсэн бэ?
-9908…-тай дугаар зургадугаар сарын нэгнээс худалдаалагдаж эхэлеэн. Хамгийн гол нь хэрэглэгчдийн нэлээд сонирхдог 99089999,
99088888 ч юм уу, азын гэгдэх дугааруудаа өчигдрөөс худалдаанд оруулж байна. Энэ нь үндсэн үнээсээ арай илүү өртгөөр худалдаалагдаж байгаа л даа. Ингэснээрээ манайх тэндээс бүрдсэн хөрөнгийг ирээдүйн, хүүхэд багачууд, залуусын сайн сайхны бүтээн байгуулалтад зарцуулахад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн юм. Ер нь ийм дугаарын эрэлт байнга байсаар ирсэн. Тэгээд 9908… дугаараа зургадугаар сарын 1-нээс худалдаанд гаргахдаа урамшуулалт зарласан л даа. Хоёулаа ирвэл тодорхой хувиар гээд бүр гурвуулаа ирвэл 90 хүртэл хувиар хөнгөлөхийг заасныг энэ үйлчилгээг сонирхож байгаа хэрэглэгчид маань мэдэж, сайшааж байгаа нь гарцаагүй. Мобиком-ын гоё дугаарууд танил талын хүрээгээр борлуулагддаг гэсэн хэрэглэгчдийн гомдол ч байдаг. Тэгвэл энэ мэдээлэл, ойлголт ташаа юм гэдгийг батлах үйлчилгээ өчигдрөөс эхэлж байгаа гэсэн үг л дээ. Хэрвээ хэрэглэгч нийгмийнхээ ирээдүйн сайн сайханд хөрөнгө оруулалт хийх боломжтой л бол Мобизонийн брэндийн үргэлжлэл буюу 9908… дугаараас дуртайгаа сонгох боломж нээлттэй байна.
-Энэ дугаарууд яг хэдээр үнэлэгдэж байгааг тодорхой хэлэхгүй юу?
-100-500 мянган төгрөгийн хооронд үнэлэгдэж байгаа.
-Энэ 9908… нь 9909… ч юм уу, Скайтелийн бас энэ Мобизон хэлбэрийн төлбөртэй дугаараас ямар давуу талтай, ялгаатай гэхчлэн үзүүлэлтүүд гэвэл?
-9909…, 9908… дугаар бол хоорондоо ямар ч ялгаагүй. Яг адилхан үйлчилгээнд ангилагдана. Ер нь энэ дугааруудыг гадаадад ашиглаж болдог нь хамгийн давуу тал. Залгаад л гадаадын 200 гаруй улс орноос энэ дугаараараа харилцаанд орж болж байгаа шүү дээ. Энэ үйлчилгээнд ер нь ахиу төлбөр гарах ч мессеж дамжуулахад бол маш хямд тарифийн үйлчилгээтэй. Ер нь одоо Мобиком-ийн бүх хэрэглэгч гар утсаа гадаадад ашиглах боломжийг ч нээхээр ажиллаж байгаа.
-Мобизонын энэ шинэ дугаарын борлуулалт хэр байна?
-Сайн байгаа. Угаасаа шинэ дугаар бол тодорхой урамшуулалтын үед, жирийн үед гээд борлуулалтын харилцан адилгүй прогноз байдаг. Тэгэхээр энэ шинэ дугаартаа долдугаар сарын 1 хүртэл урамшуулал зарласан болохоор борлуулалт их сайн байгаа.
-Ер нь мобикартын хэрэглэгчид нэгжний үнэ хямдрах болон өргөн хүрээ хамарсан, нийтийн үйлчилгээнүүдийн үнэ тариф хямдрах эсэхэд их чих тавьдаг. Энэ тал дээр дуулгах сонсууштай мэдээ байна уу?
-Үйлчилгээгээ хямдруулахыг чухалчилж, техникийн шинэчлэл, боломж бололцоогоо ашиглаж л байна. Ер нь цаашид хэрэглэгчдэдээ цөөнгүй боломжийг нээнэ. Харин одоо тодорхой мэдээлэх боломжгүй юм. Шөнийн цагаар ярих тариф хямд байгаа, дугаар харах үйлчилгээг урамшуулал болгон олгох гээд хэрэглэгчдэдээ хандсан үйлчилгээг одоо ч борлуулж л байна. Энэ нь зуны цагийн урамшуулалд багтаж байгаа.
Б.ХАШ
(өдрийн сонин 2005-06-15 145)