Д.Дорлигжав Намын нэр барин хов хутгадаг явдлыг таслан зогсоох цаг болсныг эл явдал харууллаа

дэгдээгээд байгаа билээ. Тус газрыг хариуцан ажилладаг Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд Д.Дорлигжаваас энэ талаар асуулаа.

-УМХГ-ыг дарга Д.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдлыг та юу гэж үзэж байна. Түүнийг заавал өөрчлөх болсон үндэслэлийн тухайд та юу хэлэхсэн бол?
-Монгол Улсын Ерөнхий сайдын гаргасан хууль ёсны захирамжийн дагуу УМХГын дарга Д.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж орных нь хүнийг томилсон. Энэ хүн өөрийгөө зүв зүгээр байхад ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан мэтээр мэдэгдэж байгаа нь утгагүй явдал юм. Түүнийг халах үндэслэл бидэнд хангалттай байсан. Бидний алдаа тэрхүү үндэслэлээ олон түмэнд ил тод зарлаагүйд л байгаа болов уу. Үнэн хэрэгтээ Д.Батбаатарын нэр төрийг л бодсон хэрэг. Шуудхан хэлэхэд, Д.Батбаатар бол УМХГын өндөр бөгөөд хариуцлагатай албанд тэнцэхгүй хүн.

-Тиим юм бол Д.Батбаатар чухам юуны учир Ерөнхий сайдыг ирэхээр ажлаа танилцуулж байж хүлээлгэж өгнө гээд байгаа юм бэ?
-Д.Батбаатар өөрөө тиймэрхүү утга бүхий ярилцлага өгсөн байна лээ. Түүнээс Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргахдаа тухайн хүний саналыг асууна гэж юу байхав. Шаардлага ч байхгүй. Тиим биз дээ.Нөгөөтэйгүүр, өөрийнх нь ажлыг шууд хариуцдаг эрхэлсэн сайдтай алба гэдгийг тэрээр одоо хүртэл ойлгохгүй байсан гэвэл тэнэг явдал болох биз. Эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байсны илрэл ч гэж ойлгож болохоор.

-Монгол Улсын Шадар сайд Ч.Улаан таны хэлж буйгаас арай өөрөөр тайлбарлаж байгаа шүү дээ. Үүнийг хэрхэн ойлговол зохистой вэ?
-Юуны өмнө УМХГ-ын даргын албан тушаал бол улс төрийн албан тушаал биш гэдгийг энд онцлон хэлэх байна. Тиим учраас үүнд нэг их ач холбогдол өгч намын харьяалал энэ тэр гэж ойлгож болохгүй л дээ. Шуудхан хэлэхэд, УМХГын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж орных нь хүнийг томилсон асуудалд улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй. Намууд эвсэж Эвслийн Засгийн газар байгуулан ажиллаж аливаа асуудалд хамтын зөвшилцлийн зарчмаар хандаж байгаа билээ. Зарим хүн зөвшилцлийн нэр дор улс төрийн хүрээнээс гадуур тодорхой нэг байгууллага, албан тушаалтны хууль ёсны үйл ажиллагаанд улс төрийн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байна гэж үзэж байх шиг байна. Ийм хууль дүрэм манайд байхгүй. Тэгээд ч хамтарсан Засгийн газар эхнээсээ л аливаа хүний хариуцлага, үйл ажиллагааг улс төрөөр хаацайлахгүй гэдгээ олон түмэнд хэлж байсан. Цаашид ч намын нэрээр хов хутган дарга нарын хооронд гүйж явдаг хариуцлагагүй явдлыг хоёр талаасаа ярилцаж улмаар таслан зогсоох цаг болсныг эл үйл явдал бэлхнээ харууллаа.

Ч.ЧУЛУУН
(өдрийн сонин 2005-06-15 145)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button