МАХН -ын даргад Н.Энхбаяр М.Энхболдыг зүтгүүлж буй бололтой
явдлууд энэ намтай холбогдож байгаа болохоор хэн хүнгүй сонирхох нь мэдээж хэрэг. Энэ намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар намын даргын орыг залгах, цаашлаад энэ нам явж ирсэн хатуу хяналттай, нэг хүний захиргаанаасаа гарах үгүй, Монгол дахь хамгийн урт настай энэ намд ардчиллын салхи үнэртүүлэн жигүүр байгуулагдах эсэх, удтал яригдсан нэрээ халах уу үгүй юу, даргын суудал аль талыг баримтлагчид очих зэрэг олон асуултын хариуг энэ бага хурлаас хөндөж, улмаар 1206 гишүүнтэйгээр хийх Их хурлаараа эцсийн шийдвэрийг гаргах билээ. МАХН-ын бага хурлыг үдээс хойш болно гэсэн мэдээлэл сэтгүүлчдийн дунд хаанаас гарсан нь үл мэдэгдэн тарсан байсан ч хурлын тов 10 цагаас байжээ. Гэхдээ аливаа зүйл цагтаа эхэлдэггүй жаяг МАХН-чуудад ч байдаг бололтой. Өглөөний 10 цаг 45 минутад бага хурал эхэлж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон дүнгийн тухай илтгэлээр салхийг нь хагаллаа. Энэ үед Сэтгүүлчдийг сайн оруулаарай гэсэн даалгаварыг зохион байгуулагчид нь өгсөн байсан боловч удалгүй дараагийн илтгэл эхлэх үед тэд хөөгдлөө. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр XXIҮ их хуралд тавих улс төрийн илтгэлийн төслөө танилцуулах байснаас тэр. Тиймээс ч энэ үсэр гаднаас сэтгүүлчид орохыг хоригложээ. Гэхдээ ор тас сэтгүүлч байгаагүй гэж болохгүй л дээ. Үнэн сонины сурвалжлагч, гэрэл зурагчинд энэ заалт хамаарахгүй байсан юм. Уг нь цаг гаруйгийн илтгэл гэгдэж байсан ч багагүй сунжирч, бас асуулт хариулт нь нэлээд удаан хугацаанд үргэлжилсэн. Бага хурлын төлөөлөгчид намын нэр солих асуудлыг хөндөн тавьсан учир цөөнгүй асуултуудыг сонирхон тавьжээ. Нэрээ солих амлалт үүргийг Соц Интернд элсэхдээ өгсөн, тэр нь хэзээ биелэгдэх бол гэсэн асуултад байнга өртсөөр ирсэн энэ намынхан Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн нэрээ Монгол Ардын Нам болгон өөрчлөх саналыг их хуралдаа оруулах гэж байгаа ажээ. Анх байгуулагдахдаа ийм нэрийг оноож, 1921-1925 онд МАН нэртэй байсан учир энэ нь намын нэрээ өөрчилж буй хэрэг бус харин хуучин нэрээ сэргээж байгаа талаар энэ үсэр онцолсон байна. Энэ намын ахмад гишүүдиин хувьд намын нэр солих саналыг хүлээн авахыг ч хүсдэггүй. Үүнийг Р.Раш гишүүн дурдаж, энэ тохиолдолд яах бодолтои талаар асуусан байна. Харин Хэдийгээр ийм бэрхшээл байдаг ч хөгшчүүдийн хувьд ямар нэгэн социал ч юм уу, эсвэл Монголын ардчилсан хөгжлийн нам, Монгол ардын хөдөлмөрийн нам гэх зэргээр өөрчилж байгаа бус уламжлалт нэрээ сэргээж байгаа учраас дургүйцэх зүйл үгүй гэсэн хариултыг өгчээ.
Мөн МАХН 1990 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ МАХН гэдгийнхээ ард МАН хэмээн давхар бичиж өгсөн байдаг учир ямар нэгэн асуудалгүй талаар мөн Баасан лам Монгол ардын нам гэж байгуулснаар багагүй төвөг удаж, хоёр жилийн өмнө үүнийг татан буугдсан гэдгийг нь мэдэгдсэн тул элдэв яриа гарахгүй гэдгийг ч дурджээ. Ийнхүү ардчилагдаж байгаа гэж өөрсдөө мэдэгддэг ч хувьсгалт гэсэн нэрнээсээ болж удтал энэ тайлбар нь үгүйсгэгдэж ирсэн Монгол Ардын Хувьсгалт Нам Монгол Ардын Нам гэгдэх нь бололтой. Ер нь уржигдар хуралдсан МАХН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар бага хурлын үсэр тавигдах зургаан илтгэлийг бүгдийг нь нарийн авч хэлэлцжээ. Тиймээс 250 хүртэлх гишүүнтэй байж болох ч 183 гишүүн бүртгүүлсэн Бага хурал 125 хүний бүрэлдэхүүнтэйгээр хурлаа эхэлсэн байх. Бага хурлын ирц үдийн цайны дараа 100 хүн ч хүрэхгүй байсан нь ч үүнтэй холбоотой. Харин МАХН-ын бага хурлын сургаар өчигдөр товлогдсон байсан УИХ-ын байнгын хороод хуралдаагүй. Бүр ирцээ хүлээж ч худлаа үнэн хүлээгээгүй. Байнгын хорооны бүх гишүүд нь МАХН-ын бага хурлын гишүүн мэт цуцлагдсан байнгын хорооны хурал хойшлогдсон нь хачирхалтай.
Үдээс хойш 15 цагийн үед МАХН-ын бага хурлын төлөөлөгчид үдийн цайнаасаа хуралдаа буцаж ирсэн. Улс төрийн илтгэлийн хэлэлцүүлэг ,дуусаагүй завсарлага эхэлсэн тул Идэвхтэн даргын илтгэлийн үсэр л түр оруулна. Тэгээд хэлэлцүүлэг эхлэхээр гараарай гэсэн даалгавар авсан сэтгүүлчид мөн л хэсэг хүлээлээ. Энэ бага хуралд Д.Идэвхтэн хоёр их хурлын хооронд МАХН-ын хийсэн ажил үйлс, удирдах зөвлөлийн ажлын тайланг танилцуулсан юм. Тэрээр 14 хуудас илтгэл бичсэнээ товчлон дөрвөн хуудас болгож бага хуралд оролцогсдод танилцууллаа. Үдээс хойшхи хуралдааныг эхлэхэд Н.Энхбаяр, С.Баяр дарга нар байсангүй. Тэргүүлэгчдийн ширээнд УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, дэд дарга Д.Лүндээжанцан, Увс аймгийн Засаг дарга Ц.Тогоо, УИХ-ын гишүүн Ц.Дэмбэрэл, Прогноз төвийн захирал Д.Эрдэнэчимэг нар суужээ. Д.Идэвхтэн гишүүн намынхаа тухай хөгжлийг хурдасгагч, хүний эрх, хууль ёсыг дээдлэгч, шударга өрсөлдөөн, харилцан хариуцлагыг хүлээгч нам байсаар ирсэн гэж тодорхойлсноо их хуралд оруулах саналтай байна гэж байлаа. Мөн Ерөнхийлөгч Н.Багабандийн УИХ-ын хаврын чуулган дээр шүүмжлэн ярьсан эдийн засгийн 10.4 хувийн өсөлтийг МАХН-ын удирдсан төр, байгуулсан Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн хэмээн онцолж байна лээ. Түүнээс гадна өнгөрсөн хугацаанд энэ намд 34 мянган хүн шинээр гишүүн болсны 50 гаруй хувь нь залуучууд байж, намын гишүүдийн дундаж нас 43 болж залуужсан талаар ч илтгэлдээ дурдсан юм. Мөн орон нутаг дахь намын анхан шатны нэгжүүдээ бэхжүүлэх тал дээр ихээхэн ажил хийснээр хэд хэдэн аймгийн намын байгууллага, дүүргүүдийн намын байгууллагад шинээр байр барьж өгсөн гэдгийг ч дурдаж байв. Түүний илтгэлийн хураангуй удалгүй дууссанаар Үнэн сонины сурвалжлагч, гэрээт сурвалжлагч гэж гаднаас дуудагдан орсон С.Товуудорж нар үлдэж бусад сэтгүүлчид ухамсар-аараа гарч одсон билээ. Асуулт хариулт эхэлснийг зарлахад Р.Раш гишүүн надад асуулт байна гээд эхэлж байгаа харагдана лээ. Нэг өдөр үргэлжлэхээр товлогдсон ч харьцангуй сунжирч байгаа энэ бага хурлын өнгө аясаар их хурал ч халуухан болох нь гэсэн уур амьсгал хэдийнэ бүрджээ. Энэ талаар бага хурлын гишүүд ч өөр хоорондоо ярьж байсан юм. Бага хурал дээр удирдах зөвлөлийн гишүүн А.Цанжид МАХН-ын өөрийн хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлтийн төслийн тухай гэсэн илтгэл тавьсан бол Ц.Нямдорж Дүрмийг шинэчлэн найруулах төслийн тухай илтгэл бэлдэж иржээ. Оройн 18.30 цагийн үед хэсэг завсарласан бага хурлынхан хамгийн сүүлийн бас хамгийн чухал асуудлаа хэлэлцсэн. Бага хурлыг 20 цаг болтол сунгасан байсан ч хамгийн сүүлийн асуудлаа шийдэхээр орох үед 19 цаг хэдийнэ өнгөрсөн байлаа. Урьд өмнө нь бага хурлаараа гол асуудлаа шийдээд их хуралдаа авч ордог байсан МАХН-ын уламжлал ардчилал зэргээс шалтгаалж, арай өөр хувилбартай болж байгаа билээ. Энэ удаад одоогийн намын дарга Н.Энхбаяр өөрийн залгамжлагчаараа Ч.Улаан, М.Энхболд, С.Баяр нарыг байж болно гэсэн саналыг бага хуралд оруулж байгаа аж. Мөн бага хурлын болон их хурлын танхимаас намын даргадаа нэр дэвшүүлэх эрхийг ч нээлттэй үлдээж байгаа аж. Ч.Улаан, М.Энхболд нарыг илүү магадлалтай гэсэн мессэжийг тэдний фракцынхан ч нийтэд тарааж байгаа бол ар тал багатай С.Баярын хувьд харьцангуй дуугүй байгаа гэнэ. Бага хурлаар нэр хүнд, чадварынхаа хувьд хэн нь ч байж болох энэ гурван хүний нэгнийг онцлолгүйгээр нэрсийг нь их хуралд оруулах бололтой. Харин бага хурлын гишүүдээс тав, зургаа дахин их хүн цуглах МАХН-ын их хурлаар байдал хэрхэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Хэрэв тул гар төр байгуулагдсан ойд зориулан 1206 гишүүнийг сонгосон их хуралд залуучууд түлхүү оролцвол танхимаас намдаа ардчилсан байдлыг дэлгэрүүлэх сонирхолтой залуучуудын фракцаас Сү.Батболдын нэрийг ч дэвшүүлж магадгүй гэнэ. Ч.Улаан нарын талынхан намыг урьдын адил хатуу гараар барих хэрэгтэй гэж үздэг бол залуучууд нь арай ардчилсан хэв маяг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үздэг байна.
Өнөөдөр МАХН-аас сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийлгэх ажээ. Мөн бага хурал, их хурлын үйл явдлын талаар фото сурвалжлагыг хотын гудамжнаа дэлгэхээс гадна их жанжны талбайд төлөөлөгчид цэцэг өргөх арга хэмжээ ч болох юм байна. Их хурлын хувьд хоёр өдөртөө амжихгүй байх ч магадлалтай. Мөн нууцаар санал хураах явдал нь төлөвлөсөн зүйлсийг ч өөрчилж магадгүиг зохион байгуулагчид тооцоолж байгаа гэнэ.
Дугаар шилжих мөчид
Оройн 21 цаг 40 минутын үед МАХН-ын бага хурал өндөрлөөгүй байсан бөгөөд МАХН-ын шинэ даргад нэр дэвшигч гурван хүний нэрийг намын их хуралдаа оруулахаар тогтох төлөвтэй байлаа. Намын даргад М.Энхболд, С.Баяр, Ч.Улаан нарыг оруулахаар болжээ. Энэ гурваасаа М.Энхболдыг Н.Энхбаяр нь илүү зүтгүүлж байгаа нь ажиглагдаж байна. Гишүүд нь ч гэсэн даргынхаа зүтгүүлээд байгаа хотын мэрийг энэ том намыг аваад явчихаар тулхтай, гүңцүүгүй, бага ярьж ихийг хийдэг хүн гэж ам сайтай байна. Харин намын нэр солих асуудал больж байх шиг. Энэ нь хууль эрхзүйн орчин бүрдээгүйтэй холбож байна. Гэвч энэ бүх асуудлыг тус намын их хурал эцэслэн шийдэх байх.
Э.ЭНЭРЭЛ
(өдрийн сонин 2005-06-15 145)