Засгийн газрын хуралдаан дээр ТӨХ-ын дарга З.Энхболдын хийсэн нууц мэдээдэлэл
Мөн Шаргалжуутын рашаан сувилал ХК, Дулааны II цахилгаан станц ТӨХК-иудын хувьчлалын ажил уралдаант шалгаруулалтын шатандаа явагдаж байна.
Удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах гэрээтэй Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатар их сургуулиудын менежментийн хувьчлалын явцад ээлжит аудитын дүгнэлт хийлгэлээ. Хүмүүнлэгийн ухааны их сургууль-ийн удирдлагын багийн менежментийн гэрээний үүргийн биелэлт, бизнес төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай гэсэн дүн гарсан. Харин Улаанбаатар их сургуулийн менежментийн баг дотроо зөрчилдөж, удирдлагаас нь менежментийн хувьчлалаа цуцлах санал ирүүлсэн болон тус сургуулийн 300 сая төгрөгийн үнэтэй өргөтгөлийн барилгыг хувь хүний нэр дээр шилжүүлэн авсан, хувьчлалд оруулсан дэнчингийн мөнгөний хүүг оюутны сургалтын төлбөрөөс төлөх зэрэг санхүүгийн зөрчил, дутагдал гаргасан нь тухайн сургуулийн удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах гэрээг цуцлахад хүргэсэн.
Батсүмбэрийн улсын асрамжийн газрын удирдах үйл ажиллагааг гадны менежментийн багаар гүйцэтгүүлж байсныг зогсоолоо. Удирдлагын үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэж байсан баг нь асруулагчдын хоолны нормыг хасч, стандартад тэнцэхгүй хүнсний зүйл хэрэглэсэн талаар асруулагчдаас байнга гомдол гаргаж байсан нь шалгалтаар нотлогдсон юм.
ТӨХ-ноос нэгдүгээр улиралд улсын төсөвт төрийн өмчийн ноогдол ашгаар голлон 2082.0 сая төгрөгийг оруулж орлогын төлөвлөгөөг 700.0 сая төгрөгөөр давуулсан биелүүлэв. Өмч хувьчлалын орлогын дутууг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс авах ногдол ашгаас нөхсөн болно. Цаашид өмч хувьчлалын үндсэн чиглэл, хөтөлбөрийг цаг алдалгүй батлуулах нь бидний өмнө тавигдаж буй нэг чухал зорилт болж байна.
Харилцаа холбоо, Иргэний нисэх, Төмөр замын салбаруудыг зах зээлийн хэв загварт нийцсэн, төрийн зохицуулалтыг аж ахуйн харилцаанаас тусгаарласан бүтцэд шилжүүлэхэд чиглэгдсэн ажлууд хүлээгдэж байна. Түүнчлэн улсын төсвийн ихээхэн хэсгийг үрдэг боловч нийгэмд тэр хэмжээний үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа нийгмийн салбарын хувьчлал өөрчлөн байгуулалт хүлээгдэж байна.
Өмч хувьчлалын үндсэн чиглэл, хөтөлбөр цаг алдалгүй батлагдвал төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх бүрэн боломжтой.
ТӨРИЙН ӨМЧИЙН УДИРДЛАГА, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг үр ашигтай ажиллуулах нь ТӨХ-ны хуулиар олгогдсон үндсэн үүргүүдийн нэг юм. Харамсалтай нь төрийн өмчит компаниуд үр ашигтай ажиллаж чадахгуй, өрсөлдөх чадваргүй болж байна. Үүнд нөлөөлж буй зах зээлийн зарим бодит хүчин зүйлүүд байгаа боловч төрөөс томилогдон ажиллаж буй компанийн удирдлагуудын хүнийрхүү сэтгэлгээ, төрийн өмчийг ашиглан шамшигдуулах замаар хөрөнгөтэй болох гэсэн санаархал, хөндлөнгийн элдэв дарамт шахалт төрийн өмчит компаниудыг өндийлгөхгүй байна. 2004 оны жилийн эцсийн дүнгээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь нь зорилтот түвшингийн үзүүлэлтээ хангаж чадаагүй байна. Энэ нь эдгээр аж ахуйн нэгжүүдийн захирлуудтай баигуулсан үр дүнгийн гэрээний дагуу тэднийг ажлаас нь өөрчлөх үндэслэл болж байна. Гэвч энэ асуудал дээр баримталж байгаа Засгийн газрын зарим гишүүдийн байр сууриас шалтгаалан ТӨХ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. Хэдхэн тодорхой жишээ дурдъя.
Төрийн өмчит ком паниудын удирдлагын чадвар, зорилтот түвшингийн биелэлт, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтын байдалд дүгнэлт хийлгэх ажлыг зохион байгуулж хэд хэдэн компанид шалгалт хийлгэсэн. Шалгалтаар ихээхэн хэмжээний зөрчил дутагдал илэрсэн бөгөөд ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа захирлуудыг өөрчлөх талаар хариуцсан сайд нартай зөвшилцөхөөр шалгалтын материалыг сайд нарт албан бусаар хүргүүлсэн болно. Эдгээр сайд нар нь шалгалтын материалыг ТӨХ-ны хурлаар хэлэлцэхийг хойшлуулахыг удаа дараа хүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл шалгалтаа хэлэлцэж чадахгүй цал алдсаар байна.
Багануур ХК, Шивээ-Овоо ХК-д хийсэн шалгалтын дүнгээр эдгээр компаниудын захирлууд ажилдаа тэнцэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Багануур ХК 2004 онд 5.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, 15.7 тэрбум төгрөгийн санхүүгийн төлбөр зөрчил гаргасан байна. Үйлдвэрийн дотоод зохион байгуулалт хангалтгүй, сахилга дэг журам суларснаас төрийн өмчийн эд хөрөнгийн дутагдал, шамшиг-дал газар авсан. 2001 оноос эхлэн Энэрэлт ээж, Сод Монгол групп зэрэг хувийн компаниудад 655 сая төгрөгийг дур мэдэн эзэлж 486 сая төгрөгийг өдий хүртэл тэдэнд үнэ төлбөргүй ашиглуулж байна.
2004 онд нийт орлогыг 28346.7 сая төгрөгөөр төлөвлөсөн бол гүйцэтгэлээр нийт 26486.6 сая төгрөгийн орлого олж нийт орлогын төлөвлөгөө хувиар буюу 1860.1 сая төгрөгөөр тасалдуулсан байна.
2003 онд 29009.2 сая төгрөгийн зардал гарсан бол 2004 онд 32249.3 сая төгрөгийн зардал гаргаж өмнөх оноосоо даруй 3240.1 сая төгрөгөөр их байна. Гэтэл 2004 онд нийт 2711.0 мянган тонн нүүрс гаргаж, 2714.8 мянган тонн нүүрс борлуулан нүүрс гаргалтын гөлөвлөгөөг 9.6 хувь, борлуулалтын төлөвлөгөөг 9.5 хувиар тус тус тасалдуулсан байна. 2003 оноос нүүрс гаргалтын гүйцэтгэл 334.7 мянган тонн, борлуулалтын гүйцэтгэл 290.0 мянган тонноор тус тус бага байна.
Багануур ХК 2004 оны жилийн эцсийн байдлаар нийт 14631.3 сая төгрөгийн авлагатай байна. Тус компани 2004 оны жил эцсийн байдлаар нийт 735306.5 сая төгрөгийн өглөгтэй байна. Үүнээс урт хугацаат зээлийн өглөг 65727.5 сая төгрөг бөгөөд энэ нь Монгол нүүрс төслийн хүрээнд СЭСЯ-тай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу 1996 онд Дэлхийн банкнаас 31.1 сая ам.доллар, 1998 онд Японы Засгийн газраас 2.3 тэрбум иений үндсэн зээлийн үлдэгдэл юм. Богино хугацаат өглөг нь 7803.0 сая төгрөг байна. Урт хугацаант зээлийн өглөг 2000 оны есдүгээр сарын 30-нд 40.5 тэрбум байсан байна. 2003 онд 941.4 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2004 онд 5 тэрбум 762 сая төгрөгийн алдагдалтай.ажилласан байна. Алдагдалтай ажиллахад борлуулалт 11.2 хувиар тасарсан, нэг тонн нүүрсний өөрийн өртөг 11775 төгрөг буюу төлөвлөснөөс 2462 төгрөгөөр, нэг метр куб уулын цулын өртөг 1528.8 төгрөг буюу төлөвлөснөөс 112 төгрөгөөр тус тус их байна.
Төрийн өмчийн хороо энэ байдалд дүгнэлт хийж тус компанийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх талаар Түлш, эрчим хүчний сайдад хэд хэдэн удаа санал тавьсан боловч дэмжигдэхгүй цаг алдсан, гүйцэтгэх захирал Дамбапэлжээ нь ажил цалгардуулснаас зөвхөн сүүлийн гурван сарын хугацаанд гадаадын зээлийн санхүүжилтээр авсан тус бүр нь 600 орчим сая төгрөгийн үнэтэй хоёр авто самосвал онхолдсон /нэг нь согтуугаар жолоодсоны улмаас/, 800 сая төгрөгийн үнэтэй нэг бульдозер шатсанаас компанид нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учраад байна. Шивээ-Овоо ХК жил дараалан алдагдалтай ажиллаж төслийн хүчин чадлынхаа дөнгөж 50 хувийг ашиглаж байгаа ба бусдад 400 шахам. сая төгрөгийг ашиглах боломж олгож, 26.5 тэрбум төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна.
Тус уурхайн нь 2004 оны байдлаар нийт 7801.8 сая төгрөгийн орлого олж, 8439.5 сая төгрөгийн зардал гаргаж, нийт 637.7 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Шивээ-Овоо ХК-ийн 2002-2004 оны авлагыг харахад нийт авлага жил дараалан өссөн ба 2004 оны жил эцсийн байдлаар 10444.7 сая төгрөгт хүрээд байна.
Шивээ-Овоо ХК-ийн өглөгийг графикаас харахад 2004 оны жилийн эцсийн байдлаарх өглөг 86947.4 сая төгрөгт хүрч 2003 оны жилийн эцсээс 12289.7 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Тус компани 2003 онд 1033.7 сая төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2004 оны жилийн эцсээр нийт 637.7 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Түлш эрчим хүчний сайд Т.Очирхүү эдгээр компаниудын захирлуудыг хаацайлан өөгшүүлж байгаагаас Төрийн өмчийн хороо хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хийсэн шалгалтаар менежментийн гэрээг цаашид үргапжлүүлэх боломжгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр Төрийн өмчийн хорооны зохих зөвшөөрөлгүй, тендер эарлаж нийлүүлэгчийг сонгон шалгаруулалгүйгээр 1.6 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө, 142 сая төгрөгийн үйлчилгээ, 2.1 тэрбум төгрөгийн сэлбэг хэрэгсэл, 2.3 тэрбум төгрөгийн материалыг хууль зөрчин бэлтгэж эрх мэдлээ хэтрүүлсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авах бараа ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах журмын тухай хууль-ийн дагуу төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд нь 5 сая төгрөгөөс дээш бараа ажил үйлчилгээг тендер зарлаж авах ёстой байдаг. Мөн эрх мэдлээ хэтрүүлэн 153 сая төгрөгийн хандивыг төрийн өмчөөс олгосон.
2004 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2236.9 сая төгрөгийн ашигтай ажилласан гэж татварын байгууллагад тайлагнасан. Энэ хугацаанд бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ дөрөв дахин өссөн нь урьд нь алдагдалтай байсан үйлдвэр ашигтай болоход шууд нөлөөлсөн. Гэтэл 2003-2004 онуудад Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь улсын төсвөөс шууд болон шууд бусаар 1.1 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлжээ. Улсын төсөвт орох ёстой дээрх хөнгөлөлтийг ашиг болгон харуулсныг Төрийн өмчийн хороо хүлээн зөвшөөрөх аргагүй юм.
Хэдийгээр Менежментийн баг нь гэрээгээр үйлдвэрийн өглөг авлагыг барагдуулах үүрэг авсан боловч энэ зорилт ерөөсөө хэрэгжээгүй, 2001-2004 онуудад авлага 436.3 сая төгрөгөөс 1120.8 сая төгрөг хүртэл буюу 684.5 сая төгрөгөөр өссөн байна.
Удирдлагын баг үйлд вэрийг хүлээн авахад өглөг 10296.5 сая төгрөг байсан бол 2004 оны гуравдугаар улирал хүртэл 2063.8 сая төгрөгөөр өссөн байна.
Иймээс дор дурдсан бодит шалтгааны улмаас тус үйлдвэрийн удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан удирдлагын гэрээг сунгахаас татгалзаж, хувьчлалын бэлтгэл ажлыг хангах талаар Худалдаа үйлдвэрийн яаманд удаа дараа санал болгосон.
Үүнд
Тус үйлдвэрийн удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан удирдлагын гэрээний хугацаа 2004 оны арваннэгдүгээр сард дууссан,
Удирдлагын гэрээг гүйцэтгэж байсан Монголросцветмет нэгдлийн өөрийнх нь санхүүгийн байдал хүндэрсэн,
Үйлдвэрийг олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлахаар өмч хувьчлалын үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан, энэ нь Засгийн газраас дэмжигдсэн.
Ийм байдал удаан үргэлжилбэл дээрх компаниудаар тогтохгүй нийт төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн байдал хүндэрч, хоёрдмол удирдлагатай замбараагүй байдалд орж болзошгүй юм. Энэ байдлыг арилгах талаар Түлш эрчим хүчний сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг оролцуулж Ерөнхий сайд дээр ярилцаж тохиролцоонд хүрсэн боловч өнөөг хүртэл тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Цаашид хэрхэх талаар Засгийн газар тодорхой шийд гаргана гэдэгт найдаж байна.
2004 оны есдүгээр сараас хойш төрийн өмчит 15 үйлдвэрийн газар, компаниудын удирдлага солигдсон байна. Тэдгээрийн зургаа нь өөрийн хүсэлтээр, зургаагийн нь хөлсөөр ажиллах гэрээний хугацаа нь дууссан, хоёр захирал санхүүгийн сахилга зөрчлийн улмаас халагдсан, нэг захиралд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүссэний улмаас түдгэлзүүлээд байна.
Шинээр томилогдсон захирлуудын долоо нь МАХН, дөрөв нь АН, гурав нь нам бус, нэг нь гадаадын иргэн байгаа. Төрийн өмчит компаниудын удирдлагад байгаа хүн аль намын гишүүн байхдаа бус, гаднын нөлөөнд автахгүй, хувийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьдаггүй, зохион байгуулах авьяас чадвартай байх шалгуурыг урьтал болгосон.
Төрийн өмчийн хороотой байгуулсан гэрээний үзүүлэлтээ хангалттай биелүүлэн, сайн ажиллаж байгаа компаниуд байгааг үгүйсгэхгүй. Гэвч гаргасан зөрчил дутагдал нь нүдэн дээр ил тод байгаа, тэр нь хийгдсэн шалгалтаар нотлогдоод байхад захирлуудыг өмгөөлөн, хамгаалаад байгаа өндөр албан тушаалтнууд байгаад харамсч байна.
Манай улсын тэргүүлэх үйлдвэр болох Говь ХК, улсын цементийн хэрэгцээний 70 хувь, шохойн хэрэгцээг бүтнээр хангах хүчин чадалтай. Хөтөлийн Цемент шохой ХК-иуд өнөөдөр дампуурлын ирмэг дээр байна.
Хөтөлийн цемент шохой ХК-ийн санхүүгийн чадварыг дээшлүүлэх талаар 2000 онд Засгийн газрын тогтоол гаргаж өр авлагыг цэгцэлснээр цаашид ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буюу 2000-2004 онуудад тус компани байнга алдагдалтай ажиллаж зардал нь орлогоосоо 45-67 хувиар хэтэрч байсан байна.
Хөтлийн цемент шохой ХК-ийн 2001-2004 оны өглөгийг өмнөх онтой харьцуулахад 2001 онд 1840.0 сая төгрөгөөр, 2002 онд 1249.5 сая төгрөгөөр, 2003 онд 2055.6 сая төгрөгөөр, 2004 2704.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдэж 11 тэрбум төгрөгийг давжээ.
Жил дараалан өглөгийн үлдэгдэл өссөн нь тус компанийн менгэн хөрөнгийн зарцуулалт оновчгүй, өглөгийг бууруулах талаар байгууллагын удирдлагаас тодорхой арга хэмжээ аваагүйгээс шалтгаалсан байна.
2001 онд 1510.8 сая төгрөгийн, 2002 онд 812.1 сая төгрөгийн, 2003 онд 1348.0 сая төгрөгийн, 2004 онд 2.123.6 сая төгрөгийн алдагдалтай ажилласан нь өссөн дүнгээрээ 9.100.0 сая төгрөгт хүрээд байна.
Өнгөрсөн хугацаанд нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж орлого өссөн, борлуулалтын нэг төгрөгт ногдох зардал буурсан боловч нийт зардлын өсөлт нь орлогын өсөлтөөс давснаас өмнөх онуудтайгаа харьцуулахад жил дараалан алдагдал өссөн байна.
Тус компанийг удирдаж байсан Довдондорж тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий хэрэгцээгүй бараа материалыг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр худалдан авч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрийн танил талаар дамжуулан зах зээлийн үнээр хямдаар борлуулж байсан байна. Довдондоржиин эл үилдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байна.
Говь ХК-ийн удирдлага түүхий эд бэлтгэхдээ өөрийн хүүхэд, танил талд их хэмжээний урьдчилгаа өгч бэлдүүлдэг, тэднээсээ ноолуурыг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авдаг, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хариу төлбөр тооцоо хийлгэхгүйгээр гадаадад ачуулдаг, үндэслэлгүйгээр өрдөг зардлыг нэмэгдүүлснээс түүхэндээ алдагдал хүлээж үзээгүй компани 2001-2004 онуудад жил дараалан алдагдалтай ажиллаж өнөөдрийн байдлаар тус үйлдвэрлэлийн хуримтлагдсан алдагдал 10.8 тэрбум төгрөгт хүрээд байна.
Гэтэл эдгээр компаниудын хуучин удирдлага удирдаж байсан компаниа хүнд байдалд оруулчихаад өөрийн хүсэлтээр халагдсан нэртэй, хариуцлагаас мултарч байна. Тэр ч байтугай Довдондоржийг албан тушаал дэвшүүлэн Авто замын газрын даргаар томилж бай-жээ. Эрх мэдэлтэй хүмүүсийн энэ зарчимгүй үйл ажиллагаа нь хэрэв яаж ийгээд хэн нэгний ивээлд багтчих юм бол хууль дүрмээс гадуур юу ч хийж болдог юм байна гэсэн буруу ойлголтыг нийгэмд төрүүлж байна.
Монголросцвет нэгдийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн хамтарсан үйлдвэрийн нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг хувийн компанид шилжүүлж өгчихсөн байсныг цагдаагийн байгууллага шалгаж тогтоожээ. Түүний удирдаж байсан аж ахуй нь өнөөдөр хэдэн тэрбум давсан өрөнд баригдаж, цалингаа ч тавихад бэрх болоод байна. Удирдаж байгаа компаниудаа ашигтай ажиллуулж чадахгүй байгаа захирлууд нь хэн нэгэн өндөр албан тушаалтны ивээлд байдгаас шалтгаалан өөгшүүлэх эрх бидэнд байхгүй. Шаардлага тавих болно, хяналт шалгалт хийх болно, биелүүлж чадахгүй, зөрчил гаргасан, хууль зөрчсөн бол өөрчлөх, чаддаг хүнийг нь томилохоос өөр арга байхгүй.
Цаашид төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн бие даасан байдлыг хангах, ур ашгийг нь дээшлүүлэх, удирдпагыг нь чадваржуулах чиглэлд хийж байгаа ажилд Төрийн өмчийн хороонд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.
БУСАД АЖЛЫН ТАЛААР
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 241 дүгээр тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого, дахин үнэлгээг Сангийн яамтай хамтран зохион байгуулж нэгдсэн дүнг Засгийн газарт танилцууллаа.
Энэхүү тооллогод 21 аймаг, нийслэлийн орон нутгийн өмчийн 3603 аж ахуйн нэгж байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 668 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан байна.
Барилга, хот байгуулалтын яамны хүсэлтээр төрийн өмчит байгууллагуудын газрыг баталгаажуулах ажлын хүрээнд тооллого, дахин үнэлгээний мэдээллийн баазын барилга, үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг ашиглаж байна. Мөн төрийн яамд, агентлаг, төсөвт байгууллагуудын автомашин, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг шинэчлэн боловсруулж ЗГХЭГ-тай хамтран ажиллаж байна.
Орон нутгийн өмчийн удирдлагын тогтолцоо, харилцааны асуудлыг судлах зорилгоор 21 аймаг, нийслэлийн өмчийн байгууллагаас судалгаа авч нэгтгэн, орон нутгийн өмчийн тооллогын дүнтэй хамтатган нэгдсэн танилцуулгыг боловсрууллаа.
УИХ-ын 2004 оны 18 дугаар тогтоолоор төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд, орон нутгаас төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд 7637.0 сая төгрөгийн өрхийн эмнэлгийн болон бусад эд хөрөнгийг хүлээлгэн өгч, орон нутгийн өмчөөс 2995.8 сая төгрөгийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөг төрийн өмчлөлд хүлээн авлаа.
Төрийн өмчийн хороо
(өдрийн сонин 2005-06-15 145)