Арван нэгдүгээр ангийнхан төгсөлтийн баяраа хийлээ
Энэ нь Шинэ Монгол-ын хувьд гурав дахь арваннэгдүгээр ангийн төгсөлт нь аж. Манайхан Америкийн Hichool-д хүүхдүүдээ хэдэн сарын хугацаагаар сургалтад явуулдаг шүү дээ. Үүн шиг Шинэ Монгол бол Монголын анхны ахлах сургуулийн нэг юм.
Арваннэгдүгээр ангийн төгсөлтийн баярт ес, аравдугаар ангийнхан багш нараас гадна эцэг эхийн зөвлөлийн төлөөлөгчид, Монгол Японы төвийн захирал, энэ сургуулийг төгесөн гадаадад сурч байгаа оюутнууд гээд зөндөө олон зочид иржээ. Ес, аравдугаар ангийнхан сургуулиа төгсч байгаа ах, эгч нараа танхимд урьж алга ташин босч хүндэтгэл үзүүллээ. Үүдэнд байрлуулсан хэд хэдэн давхар цэцгэн эрхин дундуур орж иреэн төгсөгчид танхимд хамгийн өмнө эгнээнд зассан суудалд сууцгаав. Энэ сургуулийн сурагчид бүгд ижилхэн дүрэмт хувцастай аж. Төгсөгчид ч дүрэмт хувцсаараа гангарсан байлаа. Ингээд тэд бүгдээрээ босч байгаад сургуулийнхаа сүлд дууг дууллаа. Дараа нь арваннэгдүгээр ангийнханд сургууль төгссөн гэрчилгээг нь хүндэтгэлтэйгаар гардуулсан юм. Энэ бүхний дараа сургуулийн захирал Ж.Галбадрах үг хэллээ. Түүний хэлснээр төгсөлтийн баяр бол нэг жилийн дотор хийж бүтээснийхээ үр дүнг дүгнэдэг баяр гэнэ. Өнгөрсөн хичээлийн жилд хотын олимпиадуудаас арван алт, найман мөнгө, таван хүрэл, хотын олимпиадуудаас таван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Харин улсын олимпиадуудаас дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль авч есөн шагналт байр эзэлжээ. Мөн улсын олимпиадад багш Б.Өнөр-жаргал химиэр, Б.Түвдэндорж физикээр аварга болсон бол Д.Алтангэрэл дэд аварга болсон байна. Энэ бүхэн тэдний нэг жилийн амжилт аж. Үүнээс гадна ахлах сургуулийнхаа бааз суурь болгож дунд сургууль нээсэн бөгөөд долоо, наймдугаар анги хичээллэх гэнэ.
Эцэг эх, зочид, төгсөгчид ээлжлэн сэтгэлийнхээ үгийг хэлсээр байсан. Дараа урлагийн тоглолт мэндчилгээ болж үндсэндээ төгсөлтийн баяр өндөрлөлөө. Төгсөгчдөө танхимд урьж оруулсан шигээ үдэж гаргав. Үүний дараа тэд Засгийн газрын ордонтой танилцаад гэр гэррүүгээ харина. Орой нь эцэг, эхчүүд нь цуглан үдэшлэг зохиодог гэсэн. Үүнд төгсөгчид ирэхгүй. Ер нь Шинэ Монгол-ын төгсөгчид бусад сургуулийнхан шиг хонхны баяр, нийллэг, шинэ хувцас гэж өчнөөн төчнөөн мөнгө төгрөг эцэг, эхээсээ нэхдэггүй бололтой. Тэдний гол зорилго нь Японы их, дээд сургуульд элсэх шалгалтад бэлтгэх. Шалгалтад тэнцэж гэмээнэ Японы АСА нийгэм-лэг долоон оюутны сургалтын төлбөрийг төгсөн төгстөл нь даах аж. Уг нийгэмлэг Шинэ Монгол ахлах сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд жил бүр ийм тооны хүүхдийн сургалтын төлбөрийг шинээр дааж байх гэнэ. Мөн Японы засгийн газрын тэтгэлэгт хамрагдах, хамтын ажиллагаатай их, дээд сургуульд суралцах гээд тэдэнд боломж их бий.
Японы ахлах сургуулийн хэв маягийг өөрийн орны орчин нөхцөлд тохируулан хэрэгжүүлж байгаа энэ сургууль өөрийн гэсэн хичээлийн байрнаас гадна сурагч, багш нарын дотуур байртай болон өргөжжээ. Ахлах сургууль наймдугаар анги төгесөн хүүхдүүдээс шалгалт авч есдүгээр ангиас эхлэн хичээллэдэг бөгөөд сурагчид өөрийн хүслээрээ арваннэгдүгээр ангид ордог байна. Арваннэгдүгээр ангид орох хүүхдүүдийн хувьд гадаадад ялангуяа Японы их, дээд сургуульд орох зорилготой байдаг аж. Учир нь түрүүчийн хоёр төгсөлтөөс өдгөө 24 оюутан Японы их, дээд сургуульд сурч байгаа нь үнэхээр өндөр амжилт юм. Ноднин жил л гэхэд Японы их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцэгсдийн гурав нь Японы Засгийн газар, ивээн тэтгэгчдийн зардлаар долоо, хамтын ажиллагаатай сургуулиудын гэрээгээр тав, нийт 15 төгсөгч Японыг зорьжээ. Одоо энэ сургууль ахлах ангийн элсэлтээ нөгөөдөр авах аж.
Шинэ Монгол ахлах сургуулийн арваннэгдүгээр анги төгсөгчдийн шилдгүүдийн нэг нь Б.Э-дэнэболор охин. Тэрээр есдүгээр ангид Өвөрхангайгаас шилжиж ирсэн бөгөөд энэ жилийн улсын химийн олимпиадын алтан медалийн эзэн болжээ. Төгсөлтийн баярынх нь емнөхөн түүнээс цөөн асуултад хариу авлаа.
-Чамайг химийн хичээл болон япон хэлэндээ их сайн гэсэн. Энэ сургуульд ирээд сурсан уу?
-Япон хэлийг энд сурсан. Одоо харьцангүй сайн болсон шүү. Бид хичээл бүр дээр япон хэлээр материал дасгал ажилладаг. Химийн хувьд өмнө нь гурван удаа улсын олимпиадад оролцож байсан. Энэ жил алтан медалийн эзэн болж МУИС-д химийн дуртай ангидаа орох урилга авсан. Бас ноднин жил сургуулийнхаа шилдэг сурагч болж Монголын хүүхдийн ордны Эрдэм алтан медалиар шагнуулсандаа баяртай байгаа.
-Чи МУИС-д орох урилга авсан гэлээ. Тэнд орох уу?
-Миний хувьд энэ сарын сүүлчээр болох Японы их, дээд сургуульд элсэх элсэлтийн шалгалтад орно. Үүнд л амжилт гаргахыг хүсч байна .
Д.АРИУН
Өдрийн сонин (145)