ОУ-ын хөдөлмөрийн бага хурлын чуулганд манайхан оролцож байна

НХХ-ийн сайд Ц.Баярсайхан, МҮЭНХ-ны ерөнхийлөгч Н.Содномдорж, МЗХ-ны ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар нар хэлэлцэж буй асуудлуудаар манай талын байр суурийг илэрхийлж чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэв.

НХХ-ийн сайд Ц.Баярсайхан тэргүүтэй гурван талт төлөөлөгчид ОУХБ-ын Нийгмийн харилцааны секторын эрхлэгч хатагтай Салли Пакстон болон ОУХБ-ын албаны бусад ажилтнуудтай уулзалт хийж манай улсын 3 талт нийгмийн түншлэлийн харилцааг сайжруулах, энэ чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.

Манай төлөөлөгчид ХБНГУ-ын Эдийн засаг, хөдөлмөрийн яамны парламентын төрийн нарийн бичгийн дарга ноён Г.Андерс тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д хийх айлчлалын талаар ярилцаж, айлчлалын үеээр гарын үсэг зурагдах Ойлголцлын санамж бичгийн төслийг эцэслэн тохиров. Уг баримт бичигт гарын үсэг зурснаар тус салбарын боловсон хүчнийг ХБНГУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн агентлагт 3 сар хүртэлх хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, цаашид манайд Хөдөлмөрийн бирж байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх боломж нээгдэх аж.Чуулганаар ОУХБ-ын Удирдах зөвлөлийн гишүүн орнуудыг сонгосон бөгөөд НХХ-ийн сайд Ц.Баярсайхан Ази, Номхон далайн бүсийн орнуудын Хөдөлмөрийн сайд нарын уулзалт, гурван талт төлөөлөгчид Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар уулзалтад оролцож санал бодлоо солилцлоо.

Чуулганы үйл ажиллагаа үргэлжилж байна.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭСЭЭС МАНАЙД МЭДЭЭЛЛЭЭ
2005-06-13

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button