Цэцэгчин болох уу?
өрөө тасалгаанд тарьсан цэцэг нь эрүүл мэндэд тустайгаас гадна сэтгэлийн таашаал, баяр хөөр, аз жаргалыг эзэндээ дууддаг гэнэ шүү. Яг л таны хүүхэд гэсэн үг. Эзэн нь уруудаж доройтвол даган гунаддаг, баярлаж хөөрвөл өнгө нэмэн дэлбээлдэг жижигхэн ногоон амьд ертөнц юм, цэцэг.
Утаа тортог ихтэй Улаанбаатарын маань агаар заримдаа амьсгал давчдам байдаг. өвөлдөө бол бид гашуун утаанд хоолой хорсгон алхдаг шүү дээ. Цонхоо нээхээр нөгөө л утаа орж ирнэ. Тэгвэл гэр эсвэл албан тасалгаанд 10 орчим цэцэг байхад л өөрөөний агаар цэвэр байх боломжтой гэнэ. Ялангуяа бага насны хүүхэд, настнуудыг агаарын дутагдлаас сэргийлэх энгийн хэрнээ хамгийн үр дүнтэй арга нь энэ билээ. Бүсгүйчүүд маань шинэ байранд орохдоо тавилгаасаа өмнө сайхан цэцэг, мод худалдаж авах сонирхолтой болсон гэнэ. Хамаг бүхэн дэлгэрэх хаврын урин цагаар гэр орон, тагтаа ногоон ургамлаар чимж байр сууцныхаа үүдэнд цэцгийн мандал тарин, хөгжилтэй зуны уур амьсгалыг дэргэдээ бий болгож болох нээ.
Гэрт ямар цэцэг тохиромжтой вэ?
Тасалгааны бүхий л төрлийн цэцгийг уншигчта гэртээтарьжболно. Цэцэг төвд гэхэд л тасалгааны 500 гаруй нэр терлийн цэцэг байдаг гээд бод доо. өргөн сонголт хийх боломжтой байгаа биз. Шимтэглээ, хайтангийн төрлөөд, өнгөт болон өргөст кактус, унаган хөл, төрел бүрийн мөлхөө, цахирмаа, удамбор, тасалгааны сарнай, хулс гээд нэрлээд байж болно. Хэрэв таны гэрт үргэлж зун цаг ноёлж байх ёстой гэж үзвэл та цэцгийн үрийг нэг боодол нь 250-1200, том цэцгийг дунджаар 6500, том модыг 240 мянга хүртэлх төгрөгөөр авч болох нь ээ. Гэхдээ худалдан авагчид ихэнхдээ үрслүүлэг, үр худалдан авдаг гэнэ лээ. Учир нь өөрийн гараар цэцгээ суулгаж, арчиж тордон ургах, цэцэглэхийг нь харахад юу юунаас илүү сайхан байдаг. өөрөөр хэлбэл, сэтгэл гарган хипсэн ажлынх нь үр дүнд бяцхан нахиа задарч, цэцэг дэлбээлэхийг харах юутай ч зүйрлэшгүй их таашаал болдог билээ.
Цэцэгчин болох уу?
Цэцэг тарих хамгийн энгийн амархан аргуудыг санал болгоё. Yүний тулд
1-рт, Эхлээд үржүүлэх цэцгээ сонгож мөчрийг нь 4-5 үеийн доогуур тайрч аваад усанд хийнэ. Yндэслүүлэх мөчрийн гуравны нэг нь усанд байх ёстойг санаарай. Усны хлорыг арилгахын тул нэг өдөр сойх бөгөөд өдөр бүр солих шаардлагатай. Гэрэлтэй, дулаан газар байсан мөчир 3-4 долоо хоногийн дараа иш нь бүдүүрч эндэс нь гардаг. Энэ үед авч шороонд суулгана.
2-рт, Навчаар ургуулдаг цэцэг байдаг. Ийм цэцэгний боловсорч гүйцсэн навчийг тайрч аваад усанд хийж дээгүүр нь бүтээнэ. Yүнийгээ салхилуулж, ус нэмж байвал сайн ургах бөгөөд эндэс гарахаар нь шороонд суулгадаг.
3-рт, өөр нэг арга нь цэцэгний ишнээс 3-8 см урттаигаар хурц хайчаар хайчилж аваад доод хэсэгт байгаа навчийг нь авч хаяна. Харин дээд хэсгийн том навчийг хагас болгон хайчлах нь уурших талбайг бага болгож байгаа хэрэг. Дараа нь ямар ч хамаагүй төмөр эсвэл пластмассан сав авч ёроолыг нь жижиг жижиг нүхлэн чулуу буюу модны нүүрс дэвсэн чийглэг зөөлөн хөрс нэмээд үндэслүүлэх мөчрүү суулгадаг. Гэрэлтэй дулаан газар байлгаж, хааяа услах хэрэгтэй. Ингээд л шинэ навч гарах юм бол цэцэг ургаж эхлэхийн тэмдэг. Гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илүү тэвчээртэй, өвдөх нь бага байдаг. Хэрэв та ургасан том цэцэг худалдан авах сонирхолтой байвал худалдагчаас яаж усалдаг, гэрт хаана тавих тохиромжтойг сайн лавлаарай. Орчин болоод эзэн нь өөрчлөгдөхөд цэцэг их эмзэг байдаг юм. Айлд аваачиж түр тавихад хүүхэд чинь яаж уйлдаг билээ, яг л тэрэн шиг цэцэг ч мөн орчин солих дургүй.
Тайван амгалан амьдрал, аз жаргалыг дуудагч цэцэгс
Цэцэг бүхэн өер өөрийн ааш аягтай. Танап гэрт байнга хэрүүл маргаан гарч, ууртай хүмүүс амьдардаг бол тасалгаан дахь цэцэг төдий л сайн ургахгүй, гундуухан бапх вий. Бага насны хүүхэдтэй, инээд хөгжилтэй айлд цэцэг өдрөөс өдөрт өнгөжин өсдөг. Харин эзнийх нь ажил алба өөдрөг байвал хугацаанаасаа өмнө дэлбээлдэг.
Гэрийнхээ үүд хавьд өргөст кактус тавьбал муу хэл амыг зайлуулдаг гэлцдэг. Өнгөт кактус цахилгаан бараанаас гарах хэт ягаан туяаны энергийг өөртөө шингээдэг. Шимтэглээ өрөөний муухай үнэр, хиншүү хярвас, тамхины үнэрийг авдаг. У наган хөл буюу халбаган кактус эзэндээ мөнгө, эд хөрөнгө дууддаг бол катрантус аз жаргал, эв нэгдлийн бэлгэдэл юм. Кала апл гэр, албан газарт байхад хүмүүст нөхөрсөг дулаан харьцааг бий болгодог гэнэ. Зун болохоор салхивч цонхоор ялаа, шумуул орж ирэх гээд амар заяа узүүлдэггүй. Тэгвэл ялаа, шумуул навчин дээр нь суухад хумиж аваад өмхчихдэг идэмхий цэцгипг ч гэртээ тарьж болох нь.
Тэрчлэн архи уудаг цэцэг бол Удамбор. Архи өгөөд байвал төдий чинээ өндөр ургана. Харин гэрт байхад өнгө нэмэх гоёмсог цэцэг бол цахирмаа, эрдмийн ундраа, улаан ягаан сарнай.
Орох айлын өнгө үүднээсээ
Сууцныхаа тагт, үүд, хашаандаа цэцгийн мандал тарих гэж байгаа бол яг одоо цаг нь. Мандлын цэцэг 7-14 хоногт соёолдог бөгөөд бэлэн урсэлгээ авбал илүү хялбар бапх болов уу. Тагтаа гоёмсог цэцгээр чимэх хүсэлтэй хүн цэцгийн дэлгүүрээс шаардлагатай сав, суурь, багаж, усалгааны тоног төхөөрөжүүдийг авах нь тохиромжтой. Тэгээд л үрсэлгээгээ суулгаад арчлах үлдлээ. Сануулахад тасалгааны болон мандлын цэцгийн гурван төрлийн найрлагатай хөрс дэлгүүрт байгаа шүү. Хувийн хашаа, байшинтай хүмүүст дуулгахад, өвлийн -40 градус хүртэлх хүйтэнд тэсвэртэй Канадын олон наст зүлэгний үр ч зарагддаг болсон бапна лээ.Тэгэхээр та өвөл ч зүлгэн дээр алхаж зуны дурсамжуудаа эргүүлэн авчирч болох нь ээ.
Дандаа услаад байж болохгүй шүү
Хайртай цэцгээ сайхан ургуулахын тулд өдөр болгон услаад байх нь буруу. Долоо хоногт хоёр удаа жижигхэн цорготой шүршүүрээр навчинд ус хүргэлгүй усална. Ус нь тасалгааны температураас дулаан бапх ёстой бөгөөд хүйтэн ус ургалтыг зогсоож, үндсийг ялзруулж мэднэ. Мөн крантны усаа нэг хонуулаад цэцгээ усалж байгаарай. Хавар, намар цэцгээ өглөөд усалж байх нь сайн. Бид цэцгээ ихэвчлэн цонхон дээрээ тавьдаг. Зуны хэт халуун наранд хатаж, төлэгдэхээс сэргийлээрэй. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа бордож бай. Усалсны дараа 40-50 минут болоод бордоогоо хийгээрэй. Зориулалтын бордооноос гадна мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог юм шүү.
Таны тарьж ургуулсан эргэн тойрон дахь ногоон ургамал мэдрэлипн систем, харааны нервийг сайжруулдаг. Тоос шороо, дуу чимээг багасгаж халуун дулаан энерги ялгаруулж байдаг цэцэге эзэн нь хэдийчинээ хайрлана төдий чинээ сэтгэлийн тэнхээ өгөх сайн энерги ялгаруулдаг.
Ингээд л та уул талын цэцэге ч дэлгэрч хараахан амжаагүй байхад зун цагийг гэртээ урин залж,цэцэгсийн тансаг үнэр,гайхамшигт өнгөнд нь нүдээ баяеган сэтгэлээ сэргээх орчин бүрдлээ шүү дээ.
(гялбаа 2005 11)