ШУ-ны академчид Ерөнхийлөгчөөс академч цол, тэмдэгээ хүлээн авлаа.
Гэхдээ олон улсын жишигээр эрдмийн дээд цол болох академчийн цол тэмдэгийг тухайн улсын ерөнхийлөгч батламжлан гардуулдаг юм байна. Тиймээс ШУА-ийн гишүүд удаа дараа хүсэлт гаргаж байсны дагуу олон улсын жишигээр төдийгүй ШУ-ын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч энэхүү цол хэргэмийг хүргэж байхаар болжээ.
Түүний дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган өчигдөр 30 гаруй академчидэд тус хэргэм, цолыг батламжлан өглөө.
Ийнхүү манай эрдэмтэд Төрийн ордонд улсынхаа ерөнхийлөгчөөсөө академчийнхээ хүндэт батламж, Эрдэм цол тэмдэгийг хүлээн авсандаа их баяртай байгаа гэнэ.
Цаашдаа энэ журмаар Ерөнхийлөгчөөсөө батламж тэмдэгээ авах боловч уламжлалт байдлаар ШУА-ийн их чуулганаар хэлэлцэгдэж академичээ тодруулж байх юм байна.
Академичийн цол тэмдэгийг ерөнхийлөгчөөр олгуулах болсонтой холбогдуулж Эрдэм цол тэмдэгийг шинэчилж, 585 сорьцтой алтаар хийжээ.
/Оллоо.МН/