Та арьсаа зөв арчилж чаддаг уу?

Иймд арьсанд С аминдэм зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ хэрэгцээг чухам алим хангаж чаддаг. Алимнаас гадна нимбэг, жүрж С аминдэмээр баялаг байдагбайна.
Түүнээс гадна алим нь таны арьсыг хорт бодисоос ангижруулдагаараа онцгой юм.

2. Зөв үү, буруу юу?
Арьс арчилгаа гэдэг анзаарагдахгүй жаахан юмнаас ч хамааралтай байдаг. Хэрэв та энэ бүгдийг хийж байвал, арьс арчилгаа зөв явж байна гэж бодоорой.
Нүүрний будгаа арилгахаас өмнө гараа угаадаг бол
Нүүрний бохирдол, тос, будгийг бүрэн арилгахын тулд цэвэрлэгч бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхээд 1-2 мин байлгадаг бол
Унжсан үсээ бүгдийг нь хойш нь болгож, нүүр үсний заагийг ил гаргаж, тэр хэсгийг цэвэрлэдэг бол
Өөрийн арьсны онцлогийн дагуу бус өөрийн санаанд таарсан таатай мэдрэмж төрүүлэхүйц арьс цэвэрлэгч бүтээгдэхүүнийг сонгодог бол. Учир нь та үүнийг нүүрний тосноос их хэрэглэх учир юуны түрүүнд танд таашаал өгдөг байх хэрэгтэй.

3. Шинэ арьс хэрэгтэй байна!
Арьс гуужуулагч нь (скраб) өвөл, зуны цагт тэгтлээ их хүсэх эд биш. Хэт халуун, хэт хүйтэнд арьс маш эмзэг болдог. Энгийн хуурай арьс-долоо хоногт 1 удаа, тослог арьс-долоо хоногт 1-2 удаа хэрэглэвэл тохиромжтой.
Хавар намрын цагт агаарын температур, чийгшилт тогтвортой, дундаж хэмжээнд байхад арьс гуужуулагчийг шаардлагатай гэж үзсэн тоогоороо хэрэглээрэй. Энгийн, хуурай арьс долоо хоногт 2 удаа, тослог арьс долоо хоногт 3 удаа байвал зохилтой.

4. Аль нь хамгийн тохиромжтой вэ?
Хүйтэн усаар нүүрээ булхаж бай гэж ихэнх гоо сайханчид зөвлөдөг ч энэ нь тодорхои сөрөг үр дагавартаи гэж зарим нь бас үздэг байна.
Хүйтэн ус нь нүх сүв агшааж, нарийн судалуудыг багасгадаг ч арьсны уян байдлыг алдуулж хуурайшуулдаг.
Халуун ус арьсан дээрх үлдэгдэл тосыг угаадаг ч амархан улайлгадаг, нүүрний булчингуудыг сулладаг учир арьсыг улбагар болгодог байна.
Тэгвэл хамгийн тохиромжтой нь тасалгааны хэмтэй ус. Хэрэв та хэвийн арьстай бол тасалгааны хэмтэй усаар угаасны дараа л хүйтэн усаар шавшиж болох нь. Харин хуурай арьстай бол хүйтэн усаар битгий угаагаарай.

5 сар гармагц зун боллоо хэмээн тайвширч хаврын арчилгаагаа хаях хэрэггүй. Харин ч хаврын хавсарга дуусч амжаагүй байтал зуны нар халааж эхэлдэг энэ үе эмэгтэйчүүдийн арьсанд хамгийн халтай. Энэ үед бидний арьс нэгэн зэрэг чийг хүсч нарны хэт ягаан туяанаас хамгаалахыг шаарддаг.

Oriflame Skin Quencher 20-с дээш насны бүх төрлийн арьсыг 24 цагийн турш тасралтгүй чийгшүүлнэ. Энэ тос нь хурдан шингэж, арьсыг сэргээн, толигор болгож, эрчимтэй чийгшүүлдэг тул энэ цаг үед тун тохиромжтой.
Тосыг арьсаа сайтар цэвэрлэсний дараа түрхэнэ. Харин дараа нь нарны хэт ягаан туяанаас хамгаалах Oriflame Sun Cream тос түрхвэл амархан борлох дуртай арьсанд тун ч таатай байх болно.

Sun Cream – Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан, /3-аас дээш насны хүүхэд орно/ арьс борлохоос хамгаалахын зэрэгцээ нарны харшил, түлэгдэлтээс хамгаална. Өдөр бүр хэрэглэж байгаа үед едрийн тосны дээр, гадагшаа гарахаас 30 мин-ын өмнө шингэтэл нь түрхэнэ. Дараа нь нүүр будалтаа хийж болно.

(гялбаа 2005 11)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button