Сан Антионо Спэрс 21 Детройт Пистонс

Хэрэв энэ тоглолтонд Пистонсчууд хожигдох юм бол тэдний аварга цол хүртэх магадлал бараг үгүй болно. Тиймээс Ларри Браун шавь нараа энэ тоглолтонд онцгой сайн бэлдсэн нь мэдээж. Тэд хамгийн гол нь тоглолтын эхнээс өрсөлдөгчдөө оноогоор хол хоцрохгүй байх нь чухал. 2 дахь тоглолтонд л гэхэд шууд 80-ээр ялагдаж эхлээд тоглолт дуустал оноогоо барих нь бүү хэл ойртож ч чадаагүй билээ. Мөн Спэрсийн лидерүүд болох Данкан, Жинобили нарыг сайн хамгаалах хэрэгтэй.

Ингээд тоглолт эхэллээ. Гэрийн нохойн сүүл өөдөө гэгчээр Детройтынхон гараагаа муугүй хийлээ. Ерөөс тоглолтын эхний 3 үе тун өрсөлдөөнтэй явагсдан юм. Хоёр багийн онооны давамгайлал энэ тоглолтонд 20 удаа солигдсон нь үүнийг гэрчилнэ. The Palace of Auburn Hills-т цугласан 22076 үзэгчийн уухайлан дэмжсэн нүргээн дунд Пистонсчууд тун итгэлтэй тоглож байлаа. Нэгээс хоёр оноогоор багууд ээлжлэн тэргүүлж байсан уг тоглолтын 3-р үеийн төгсгөлд талбайн эзэд шийдвэрлэх цохилт хийн дараалан оноонуудыг авснаар 7065 буюу 5 онооны илүүгээр энэ үеийг дуусгалаа. 4-р үед зочдын Тони Паркер амжилттай довтолгоонуудыг хийж, Пистонсын давамгайллыг үгүй хийсэн ч энэ нь тэдний сүүлчийн амжилт байлаа. Үүнээс хойш Пистонсчууд амжилттай тоглож, оноогоор тасарсаар 9679 харьцаатайгаар хожиж, цувралыг 21 болголоо.

Энэ тоглотын үр дүнд нөлөөлсөн зарим хүчин зүйлүүдээс дурдвал
Өмнөх тоглолтуудад гарамгай сайн тоглож, нийт 53 оноо авсан зочин багийн Жинобили энэ удаа тааруухан тоглов. Тэрээр ердөө 7хон оноо авчээ. Мөн 6 удаа бөмбөгөө алдаж, таслуулсан байна. Ерөөс энэ тоглолтонд Спэрсийнхэн 18 удаа бөмбөгөө алдаж, таслуулсан ба үүний 10 нь Жинобили, Паркер нар юм. Тим Данкан ч тоглолтонд харьцангуй бага оролцож 14 оноо л авсан байна.

Ялагч багаас өмнөх тоглолтууданд унтсан Ричард Хэмилтон энэ тоглолтонд сэрснийг дурдъя. Тэрээр 23 довтолгооныхоо 11-г амжилттай болгож нийт 24 оноо авчээ. Бен Уоллес, Чонси Биллапс нар ч үүргээ онц биелүүллээ. Мөн Детройтын хуруу дарам цөөхөн итгэж болох нөөц тоглогчдын нэг А. Макдайс 4-р үед маш сайн тоглож, багийнхаа ялалтанд өндөр хувь нэмэр орулсан юм.

Сан Антионо Спэрс 7996 Детройт Пистонс
(2721 1520 2329 1426)
Спэрс Паркер 21 оноо+4 оновчтой дамжуулалт, Данкан 14 оноо+10 самбар
Пистонс Хэмилтон 24 оноо+4 оновчтой дамжуулалт, Биллапс 20 оноо+4 оновчтой дамжуулалт+6 самбар, Б. Уоллес 15 оноо+11 самбар+5 блок шот,

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button