Хаягдал төмрийн инпортыг хориглох тухай хэлэлцэв
Энэ нь дотоодын үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагуудад асар их хэмжээний хохирол учруулах сөрөг хандлага, хаягдал төмөр цуглуулах нэрээр хэвийн ажиллагаатай байгууламжийн төмөр хийцийг эвдэж тонох зэрэг, зөрчлийг бий болгож байна. Хаягдал төмөр экспортлох явдал нь улсын төсөвт оруулж байгаа орлогоосоо илүү их хэмжээний хохирлыг нийгэм, эдийн засагт үзүүлж байгааг зохицуулах зайлшгүй шаардлага гарч байна.
Тиймээс Засгийн газраас санаачлан УИХ-ын 1998 оны тавдугаар тогтоолоор батласан Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалт-д хаягдал төмрийг нэмж оруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр тогтлоо. Хаягдал төмрийн экспортыг зогсоосноор түүнээс улсын төсөвт орох орлого буурах хэдий ч дотоодын төмрийн үйлдвэрлэлд томоохон дэмжлэг болох юм. Түүнчлэн нийгэмд учирч байсан хор хохирол, хэрэг зөрчил багасах юм.
/Оллоо.МН/