Худалдааны чөлөөт бүс захирагчийн ажлын албатай боллоо

2002 онд УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг тус аймагт очиж ажиллаад Цагааннуурт худалдааны чөлөөт бүс байгуулах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэ тухай хууль батлагдаж эрх зүйн үндэс нь бүрдсэн юм. Үүний дагуу худалдааны чөлөөт бүсийг байгуулах, талбайн хэмжээ, байршлыг тогтоох зэрэг ажлууд шат дараатай хийгдэж байна. Одоогоор тус бүсийн ажлыг Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба давхар хариуцан гүйцэтгэж байгаа юм.
Чөлөөт бүс байгуулах ажлыг цаашид эрчимжүүлэх, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тул Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын албыг бие даалган байгуулахаар боллоо. Захирагчийн ажлын албаны орон тоог долоогоос, зардлын хэмжээг энэ оны улсын төсвийн тухай хуульд зааснаар 25.7 сая төгрөгөөс дээшгүй байхаар тус тус тогтоов.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button