Гаалийнхан бизнесийнхэнтэй уулзаж байна.

Энэ ажлынхаа хүрээнд нефть импортлогч компаниуд болон цахилгаан бараа импортлогч компаниудыг хүлээн авч уулзсан бол энэ удаа оёмол сүлжмэл үйлдвэрлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү бизнесийн байгууллага хийгээд гааль хоёрын хооронд учирч буй бэрхшээлтэй асуудал, дүрэм журам, бичиг баримт бүрдүүлэлтүүдийн саадууд, гаалийн улсын байцаагчдын учруулж байгаа хүндрэлүүд юу байна гэх зэргээр хоёр талаасаа ярилцаж, хоорондоо мэдээлэл солилцон, аль алнийхаа ажлыг хөнгөвчилсөн шуурхайлсан байдлаар гаалийн байгууллага ажлаа сайжруулах, асуудлыг дор нь шийдвэрлэх зорилгын хүрээнд Нээлттэй гаальхөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажил ч эхнээсээ үр дүнгээ өгч зарим салбарууд ажлуудаа амжилттай шийдвэрлэж олон юмыг хөнгөвчлөөд, бидний хамтын ажиллагаа их үр дүнтэй болж байгаа хэмээн гаалийн удирдлагууд ам сайтай байлаа.
Өнөөдрийн уулзалтанд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Баттөмөр, хяналт шалгалт хариуцсан дарга Д.Энхбат, болон хотын гаалийн удирдлагууд ирж асуудлыг ярилцаж, газар дээр нь хамтран шийдвэрлэж байлаа.
Ийнхүү гааль ямар ч байсан үйл ажиллагаагаа олон түмэнд нээж бүх мэдээллээ нээлттэй болгож эхэллээ.
Өнөөдрийн уулзалтын гол асуудал нь харилцагч байгууллагууд улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлж, монгол улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж байдагын хувьд талцах биш харилцан хамтарч ажиллъя, илүү тодорхой нээлттэй байя гэдэг санааг аль аль тал нь ярьж байлаа.
Мөн Төрийн хяналт шалгалтын байгууллагийнхантай хэрхэн яаж мэдээлэл солилцож байх, монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг анхаарах тал дээр харилцан ойлголцож, мэдээллийн нууцлалыг хэрхэн яаж хадгалж байх ёстой вэ монгол улсад бизнес хийх эрүүл орчин хэрхэн яаж бүрдэх ёстой вэ гэдэг дээр харилцан ойлголцох нь илүү үр дүнтэй болохыг ярилцлаа.
Энэхүү Нээлттэй гааль ажлын хүрээнд явагдаж байгаа ажлын дүнг нэгтгэн, энэ сарын 29-30 ны өдрүүдэд Гааль бизнесийн түншлэл гэсэн улсын зөвлөлгөөнийг Улаанбаатар хотод зохион явуулах юм банйа. Энэ зөвлөлгөөнөөс асуудлыг гаргаад ерөнхий сайд засгийн газрын гишүүд асуудал тавих хууль эрх зүйн гарцаагүй шийдвэрлэх ёстой асуудлуудын багцыг улсын их хуралд тавьж шийдвэрлүүлэх ажил хийх гэж зорьж байгаа гэнэ. Тэдний дараагийн арга хэмжээ бол Нарантуул худалдааны төв. Жижиг бизнес худалдаа зах дээр наймаа хийдэг хүмүүстэй чөлөөт уулзалт хийх тэдний санал бодлыг сонсох гааль дахь явцуу дамжлагын хүрээг асуудлуудаа нэг талд нь шийдвэрлэх, нөгөө талаар үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хэрхэн яаж ажиллах вэ, нөгөө талд нь гааль бол та бүгдэд эдийн засгийн чөлөөтөй цэвэр орчинд өрсөлдөх газар гэдэг үүднээс энэ ажилыг зохион байгуулсан юм.

Ж.Алт

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button