Наадмын төсөвд 285 сая төгрөг баталлаа

Харин өнгөрөх засгийн газрын хуралдаанаар баяр наадмын төсвийг албан ёсоор баталсан байна. Уг шийдвэрээр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 84 жилийн ойн баярын бэлтгэл хангах, зохион байгуулах арга хэмжээний зардлын төсвийг 285 сая төгрөгөөр баталлаа. Энэхүү зардлын 125 сая төгрөгийг улсын төсвөөс, 30 сая төгрөгийг улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас, мөн 20 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргахаар болов. Үлдэж байгаа 110 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэхээр тогтлоо.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд Ч.Улаан ажиллаж байгаа бөгөөд батлагдсан төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг түүнд даалгасан байна.

Ж.Алт
/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button