Азийн цомын төлөөх тэмцээн эхэллээ
Улаанбаатар хотноо анх удаа зохиогдож буй уг тэмцээнд манай улсын шигшээ багаас гадна БНХАУ, Солонгос, Япон, Малайзын тамирчид хүрэлцэн ирээд байгаа юм. Тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Лүндээжанцан нээж хэлсэн үгэндээ Энэхүү тэмцээнийг эх орондоо зохиох нь маш ач холбогдолтой хэмээн онцолсны сацуу Азийг цомын тэмцээнийг зохиоход туслалцаа үзүүлсэн зарим хүнийг болон Азийн бадминтоны холбооноос ирүүлсэн гарын бэлгийг бүх тамирчдад гардуулж байлаа. Мөн тэмцээний нээлтийн үеэр Монголын шигшээ багийнхан өсвөрийн тамирчдын хамт үзүүлэх тоглолт хийсэн юм. Өсвөрийн бадминтончдын хам-гийн залуу нь зургаан настай. Азийн цомын тэмцээний эрэггэй ганцаарчилсан, холимог хос, эрэгтэй хос тоглолтын эхний тойрог өчигдөр болсон. Хагас шигшээ тоглолтын медалийн эзэд маргааштодорно. Уг тэмцээнийг сонирхохыг хүсвэл Спортын төв ордны А заалыг зориорой. Зохион байгуулагчид хэлэхдээ, бид ашгийн төлөө бус энэ спортын сайхныг олонд таниулах зорилготой гэсэн тул үзэхэд төлбөргүй гэсэн шүү.
Б.БАДМАА (Өдрийн сонин146)