МАХН-ын их хурал төрийн ажлыг цалгардуулж байна
Гэвч Монголын нэг нам их хурлаа энэ өдрүүдэд хийж байгаа учраас УИХ-ын чуулганыг товлосон хугацаа-наас нь нэг өдрийн өмнө наашлуулан хийх болсон ажээ. Монгол төрийн гол газар болох УИХ-ын үйл ажиллагаа энэ долоо хоногийн хувьд шууд МАХН-ын бага, их хурлаас хараат байлаа гэхэд хэн ч маргахгүй. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт болох ёстой байсан МАХН-ын бүлгийн хурал тэр өдөр товлосон
Удирдах зөвлөлийн хуралтай давхацсаных уу бололгүй замхарч, маргааш нь буюу мягмар гаригт болохоор товлогдсон хэд хэдэн байнгын хороодын хурал мөн л тэр чигээрээ хуралдаагүй. Лхагва гаригийн үдзэс өмнө ёс болган зарим нэг байнгын хороодыг хуралдуулаад, үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулганыг хийлээ. Харин энэ өөрчлөлтийг МАХН-ын бүлгийн шийдвэрээр зохицуулсан ажээ. МАХН-ын бага, их хурал болж байгаа учраас МАХН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт товлогдсон нэгдсэн чуулганы өдрийг өөрчилж чадсан байна. Өнгөрсөн долоо хоногт гарсан хэлэлцэх асуудлуудтай харьцуулахад шинэ төлөвлөгөө тун ч их танагджээ. Энэ долоо хоногийн хувьд чуулганы танхимд ямар нэгэн хурал хуй болохгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг батлах тухай 2001 оны зургадугаар сарын 21-нд гарсан тогтоолд өнгөрсөн жилийн тавдугаар сард зарим нэмэлт өөрчлөлт оруулсан юм билээ. Хэдийгээр нэмэлтээр өдөр заасан байсныг өөрчилсөн ч уг нэмэлт өөрчлөлтийн 2/1.8 дахь заалтад УИХ долоо хоног бүрийн баасан гаригийн 15 цагаас Засгийн газрын мэдээлэл, Засгийн газарт тавьсан асуулгын хариуг сонсоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, долоо хоног бүрийн баасан
гаригт УИХ-ын танхимд гишүүд цуглана гэдгийг хуульчлаад өгсөн гэсэн уг. Харин энэ нь МАХН-ын их хурал болж байгаа учраас үгүйсгэгдэх болжээ. Ер нь бусад намуудын хувьд их хурал, үндэсний чуулганаа бямба, ням гаригт тааруулан хийдэг. Харин МАХН-ын хувьд хүссэн үедээ хийж, бусад зүйлийг ч үүндэа тааруулдаг бололтой. Энэхүү өөрчлөлтийг УИХ-ыг Тамгын газар, бүлгийн ажлын албаныхан ч таагүй хүлээн авч байгаа бөгөөд МАХН-ын их хурлаас болж төрийн ажил цалгардаж байна хэмээн өөр хоорондоо ярьж байгаа сурагтай.
Ч.БҮЖИН