Монголын төр уулчдынхаа гавьяаг үнэллээ

Тэдний д-тор эр зориг, тэсвэр хатуужил, ур ухаан гарган цаст Гималайн нурууны ноён оргил алдарт Эверестэд амжилттай авирч, Монгол Улсынхаа төрийн далбааг дэлхийн дээвэрт мандуулан, уулын спортыг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Г.Өсөхбаяр, Д.Баяням, Р. Тулга нар багтсан байв. Энэ өдөр төрийн ордны ёслолын танхим хөлд дарагдаж, шагнуулагсдыг угтахаар ирсэн ар гэр, найз нөхөд, хэвлэл мэдээллийнхэн бужигнаж байлаа.

Д.БАЯРНЯМ Хайр хүндэтгэлийг нь дааж явах болно
Сэтгэлдээ Эверестийг тээж ирлээ хэмээн хоёрхон хоногийн өмнө манай сонинд сэтгзлийн үгээ дэлгэсэн Готовдоржийн Өсөхбаяр энэ өдөр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн бол багийн нөгөө хоёр гишүүн болох Д.Баярням, Р.Тулга нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Монгол төрийнхөө алтан соёмбот далбааг дэлхийн дээвэрт омог бардам залж, эр зориг тэсвэр хатуужлаа гапхуулан ирсэн тэдэнд баяр хүргэгсэд үнэхээр олон цугласан байв. Дөнгөж шагнал гардсан Д.Баярнямын сэтгэгдлийг сонссон юм.
-Юуны өмнө та бүхэнд төрийн өндөр шагнал гардсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Төр засаг, ард түмэндээ үнэхээр их баярлаж байна. Энэ их хайр хүндэтгэлийг дааж явах болно гэдгээ илэрхийлмээр байна. Сэтгэл их хөдөлж байна.
Мөн энэ өдөр шинжлэх ухааны байгууллагад олон жил ажиллаж Төв Азийн үлэг гүрвэлийн аймгийн бүтэц, бүрэлдэхүүн, ангилал зүй, түүхэн хөгжлийн талаар даацтай судалгаа явуулж, эрдэм судлалын олон бүтээл туурвиж, палеонтологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, эх орноо сурталчлахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал Р.Барсболдод Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол олгожээ. Бичгийн нэрт хүн Бямбын Ренчиний хүү Барсболдыг дага-дан түүний хүү уран барималч Б.Дэнзэн, ШУА-ийн ерөнхийлөгч ноён Б.Чадраа нар дагалдан ирсэн харагдав,

Хэвлэлийнхний анхааралд хамгийн их өртсөн хүн САПУ хэмээх С.Жамъянсүрэн байлаа. Түүний хүнсний үйлдвэрлэлийн салбарт санаачилга, үр бүтээлтэй ажиллаж шинэ техник, технологи нэвтрүүлэн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, чанар, үр ашгийг дээшлүүлэх болон үйлчилгээний хувийн хэвшлийн салбар, нэгжуүдийг үүсгэн байгуулж, олон хүнийг ажлын байраар ханган, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнажээ. Мөн энэ шагналаар Эрэл ХХК-ийн ерөнхий захирал Д.Сэргэлэнг шагнасныг гардуулсан юм. Цэнхэр дээлээр гоёсон хатагтай Д.Сэргэлэнг угтахаар тун олон хүн хүрэлцэн иржээ. УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат гэргийгээ ёслолын танхимаас гарч ирэнгүүт баглаа цэцэг бэлэглэн, чанга тэврэн үнсч харагдав. Шагнагдагсдын дотор Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр байсан нь содон харагдаж байв. Эрхэм гишүүн энэ өдөр Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Хэвлэлийнхэн шагнуулсан хүмүүсээс түрүүлж гарч ирээд яаран одсон түүний сэтгэгдлийг нь сонсч амжилгуй алдав.

СЖАМЪЯНСҮРЭН МОНГОЛЫН ТӨР ЗАСАГТ БАЯРЛАЛАА
Хэвлэлийнхэний хараанд хамгийн их өртсөн САПУ үйлдвэрийн ерөнхийзахирал С.Жамъянсурэнтэй уулзаж ярилцлаа
-Танд баяр хүргэе?.
-Баярлалаа
-Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэх хүндтэй цол хүртсэний дараахь шив шивнэхэн сэтгэгдлий г сонсъё?
-Өнгөрүүлсэн амьдралаа цэгнэж үзэхэд би хэд хэдэн салбарт ажиллажээ. Монголын байгаль орчны салбар, тэр дундаа ойн аж ахуйд оруулсан миний хувь нэмрийг төр мартаагүй байна. Би Монголын боловеролын салбарт олон жилийн ажил амьдралаа зориулсан, олон мянган шавь-тай багш хүн. Үүнийг маань төр мартаагүй байна. Мөн би Монголын хүнсний аж үйлдвэрийн салбар, түүн дотроос исгэлтийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйлсэд тодорхой хувь нэмрээ оруулсан. Төр үнэлж байгаа юм байна. Тэгээд үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх талаар сүүлийн жилүүдэд хийсэн ажлыг маань үнэлж байх шив дээ. Сая шагнал гардуулах үеэр нэлээн цэгцтэй дурьдаж байна. Сэтгэгдэл их өндөр байна. Монголын төр засагт, Монгол улсын Ерөнхийлөгчид их баярлалаа. Цаашид улам эрч хүчтэй ажиллах болно. Би ер нь зүгээр сууж чаддаггүй хүн. Төрөөрөө хөдөлмөрөө үнэлүүлсэн иргэн хүн өөр юу хэлэх ёстой байдаг юм бол. Бүгдийг нь л хэлчих шиг болох юм.
-Гадаа таныг олон хүн хүлээж байгаа юу. Ордонд таныг дагасан хүн байхгүй байх шиг байсан?
-Хүнээр яах юм. Өөрөө л ирвэл болоо биш үү. (инээв) Худлаа худлаа гадаа манай-хан байгаа.
-Гэргий тань харагдсангүй?
-Манай хүн гадаадад ажлаар яваа.
Түүнийг угтахаар Алтжин группийнхан бараг нүүгээд ирчихсэн байлаа. Харин тэдний дотроос аавдаа мөнгөн аягатай сүү, газар шүргэсэн цэнхэр хадаг барьж угтеан бяцхан хүү нь хамгийн өхөөрдмөөр харагдаж, аавынхаа сэтгэлийг юу юугүй уярааж орхив.
Ийнхүү төрийнхөө хайр хишгийг хүртсэн тэд цэцэг навч, баяр хөөрөнд умбан төв талбайд үлдлээ.
Сурвалжилсан Б.ГАНЧИМЭГ
(Өдрийн сонин 146)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button