Намын хурлаас болж чуулганы хуралдаан нэр төдий хуралдав

Эл байдалд зарим гишүүд дургүйцлээ ил гаргахгүй ч цаагуураа илэрхийлж байлаа. Харин УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан энэ өдрийн хуралдаанд хэлэлцэх асуудлуудыг яарал-тай дуусгахаар гишүүдээ бараг асуулт, хариултаа аваагүй байхад нь дараагийн хүний нэрийг дуудаж байв. Ер нь энэ өдрийн хуралдаан ор нэрийн төдий буюу ээлж өнгөрөөсөн байдалд болж өнгөрсөн. Энэ бүх байдалд эгдүүцсэн гишүүн Л.Гүндалай УИХ-ын нэгдсэн хуралдаан лхагва гаригт хийх учиргүй. Хууль номоороо пүрэв баасан гаригт хуралддаг шүү дээ. МАХН-ын Их хурал нь хуралдах гэж байгаа юм шиг байна. Тухайн нам хэзээ хуралдах нь тэдний хэрэг. Гэхдээ нэг намын хурлаас болж УИХ-ын чуулган хугацаандаа хуралдаж болдоггүй нь ямар учиртай юм бэ. Үүнийг би ойлгохгүй байна. Нэгдсэн хуралдааныг хийх ёстой өдөр нь хийе. Энэ чинь нам нь УИХ-аас дээгүүр байгууллага болсон гэсэн үг үү. Би энэ хуралдаанд сууж чадахгүй нь. Хуваарьт өдөр нь хуралдаанаа хийе хэмээн УИХ-ын дэд даргад хандан горнмын санал гаргасан. МАХН-ын гишүүд УИХ-ын дэд даргын өмнөөс дуугаран, түүн рүү дайрч Дуртайгаараа чи хуралдаанаас гарахгүй юу, Чи яахаараа дандаа манайх руу дайрч байдаг юм гэх зэргээр шуугилдав. Хариуд нь гишүүн Л.Гүндалай Нам хуралдана гээд намынхаа хурал руу яваад УИХ-ын хуралдааныг хаяна гэж байгаа юм уу та нар гэсэн бол УИХ-ын дэд дарга их л тайвнаар Бид хуулиндаа бүлгийн хурал болдог даваа гаригаас бусад өдөрт нэгдсэн хуралдаан явуулж болно гээд оруулчихсан шүү дээ. Тиймээс энэ өдрийнх хуулийн дагуу л болж байгаа хуралдаан гэж тайлбарлалаа. Нэгдсэн хуралдаан цааш үргэлжилж гишүүн Л.Одон-чимэд, Д.Туяа нарын санаачилсан Эхийн сүүг орлуулах бүтээгдэхүүнийг зохицуулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх болов. Нийгмийн бодлогын байнгын хорооны дүгнэлтииг Р.Эрдэнэбүрэн гишүүн танилцуулахаар индэрт гарахад гишүүд хэсэгтээ л инээд болов. Учир нь Р.Эрдэнэбүрэн гишүүн УИХ-ын хамгийн залуу гишүүн бөгөөд түүнээр уг хуулийн төслийн дүгнэлтииг уншуулсан нь цаанаа учиртай хэмээлдэж байлаа. Ц.Нямдорж гишүүн өөрийн ойролцоо сууж таарсан С.Баярцогт гишүүнийг Чи
хамгийн багаараа энэ дүгнэлтииг унших байсан юм гэж цаашлуулав. Хариуд нь С.Баярцогт гишүүн Би том болчихеон шүү дээ гэж дуулдлаа.
Энэ өдрийн нэгдсэн хуралдаанд таван хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд асуулт хариулт нэг их гаралгүйгээр анхны хэлэлцүүлэгт нь тийм байнгын хороонд шилжүүлсүгэй гэсэн УИХ-ын дэд даргын дуу, алхны тогшилттой хамт үргэлжилеээр хуралдаан өндөрлөлөө. УИХ дахь МАХН-ын гишүүд болон Д.Лүндээжанцан гишүүн эл өдрийн хуралдааныг даруйхан дуусгаад маргаашийн их хуралдаа бэлтгэхээр яарцгаасан бололтой. Эсвэл намын хурлын төлөөлөгчдөд зориулсан үндэсний бөхийн барилдаан болон бас бус үйл явдалд оролцохоор яарсан юм болов уу.

(Өдрийн сонин 146)
М.БААТАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button