Багахангайн нефтийн үйлдвэр хаанаас зөвшөөрөл авсан бэ?
мэдээллийн хэрэгслээр дамжуулсан. Тэдний мэдээлж байгаагаар бол манайхан эх орондоо боловсруулсан шатахууныг 18 сарын дараа хэрэглэх аж. Энэ шатахуун боловсруулан худалдаалахын тулд БНХАУ-ын Хар мөрөн мужийн Хуа Фу группын 100 хувийн хөрөнгө оруулалттай орчин үеийн тоног төхеөрөмж бүхий үйлдвэр нь жилд нийт нэг сая тн газрын тос боловсруулах хүчин чадлаар ажиллах бололтой. Түүнчлэн үйлдвэрийг хоёр улсын Засгийн газрын дэмжлэгээр байгуулах болсноо ч Улаанбаатар нефть боловсруулах үйлдвэр-ийнхэн онцолсон. Шинээр байгуулах гэж байгаа үйлдвэрийнхээ найдвартай, баталгаатай үйл ажиллагааг батлахын тулд Хуа Фу групп ОХУ-ын ЮКОС компанитай 20 жилийн нийлүүлэлтийн гэрээ байгуулсан гэнэ. Хачирхалтай нь тэдний ЮКОС-той хийсэн гэрээний талаархи мэдээлэл одоо болтол манай холбогдох мэргэжлийн байгууллагуудад ирээгүй байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын 2002 оны тогтоолоор батлагдсан Газрын тосны салбарт 2010 он хүртэл баримтлах чиглэл-д Газрын тос боловсруулах үйлдвэр нь байгаль орчинд халгүй, хүнд бүтээгдэхүүний гарц багатай, хаягдалгүй технологи бүхий тоног төхөөрөмж хэрэглэх талаар заасан нь бий. Энэ дагуу үйлдвэрлэл эрхлэх хүсэлт бүхий төс-лөө Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангамжийн зохицуулалтын асуудал хариуцдаг төрийн захиргааны байгууллага, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт (АМГТХЭГ) хүргүүлж, санал дүгнэлт гаргуулах шаардлагатай юм байна. Барилгын тухай хуулийн дагуу үйлдвэрийнхээ байгууламжийн бүрэн зураг төслийн нарийвчилсан үнэлгээг ч мэргэжлийн байгууллагаар гаргуулах ёстой аж. Гэтэл эдгээр бүх ном журмын дагуух гүйцэттэлийг алгасч үйл ажиллагаагаа эхлэх болсноо Зүүн-баян ХХК зарласан буюу газрын тос боловсруулах үйлдвэрийн эрхийг чухам хэнээс авсан болоод ийн дур зоргоороо загнаж байгааг гайхаж байгаагаа илэрхийлж байгаа.
Уг нь Зүүнбаян ХХК үйлдвэр байгуулах саналаа 2003 онд Үйлдвэр, худалдааны яаманд хүргүүлж байжээ. АМГТХЭГ-аас Газрын тос боловсруулах эрхийн тусгай зөвшөөрөл олгогдсон эсэх болон Монгол Улсын хуулийн дагуу баримт материал бүрдээгүй учраас тухайн асуудлыг Үйлдвэр, худалдааны яамнаас удаа дараа хойшлуулж иржээ. Харин хариуд нь Зүүнбаян ХХК 2004 оны арванхоёрдугаар сард Багахангай дүүрэгт газрын тосны үйлдвэр байгуулах газар авсан, барилгын ажил эхлэх гэж байгаагаа л мэдэгдэж байжээ. Тийнхүү одоогоос 20-иодхон хоногийн өмнө зөвхөн орон нутгийн зөвшөөрөл бүхий газар дээр үйлдвэрийнхээ шавыг тавин ёсолсон. Гэтэл үйл ажиллагааны аюулгүй байдал болон үйлдвэрлэлийн төслийг дэмжсэн дүгнэлт, зөвшөөрөл АМГТХЭГ болон Үйлдвэр, худалдааны яамнаас гараагүй байхад барилгын ажил эхлэх нь бүү хэл газрын эрх олгогдсон нь ч хачирхалтай явдал болжээ гэж холбогдох албан тушаалтнууд хэлэв. Чухамдаа гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа манай шийдвэр гаргах харьяа байгууллагын хараа хяналтаас гадуур, хууль бус явагдаж байгаа нь тэдэнд зуучлагч монголчууд их дур мэдеэн, сүлбэлдсэн үйлдэл хийж байгаа гэж холбогдох мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Үнэхээр тэр зуучлагч монголчууд улс, эх орноо хэт басамжилсан хэрэг.
(Өдрийн сонин 146)
Б.ХАЖИДМАА