АРФ-ын орнуудын семинар манай оронд болно

Улмаар өнгөрсөн 2004 оны 7 дугаар сард Индонезийн Жакарта хотноо болсон АРФ-ын сайд нарын уулзалтаас эл семинарыг АРФ-ын 2005 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрт тусгаж баталсан юм.
АРФ-ын аливаа арга хэмжээг АСЕАН-ы гишүүн болон гишүүн бус АРФ-ын улс орнууд хамтран зохион байгуулдаг жишиг ёсоор уг семинарыг БНСВУ, Европын Холбоо манай улстай хамтран зохион байгуулахаар тохирсон юм байна.
Энэхүү семинарын гол зорилго нь бүс нутгийн аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтийг АРФ-ын улс орнууд хэрхэн дүгнэж, цэгнэж байгаа, энэ нь тухайн улс орнуудын аюулгүй байдлын үзэл баримтлалд яаж тусгалаа олж байгаа талаар харилцан мэдээлэл, санал бодлоо солилцоход оршино. Түүнээс гадна төлөөлөгчид шинээр гарч ирж байгаа аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааны бүтцүүдийн оролцоо, цаашдын төлвийн талаар мөн хэлэлцэх юм. Семинараар АРФ-ын улс орнуудын аюулгүй байдлын үзэл баримтлал, тэдгээрт гарч байгаа буюу цаашид төлөвлөж буй өөрчлөлтүүд, АСЕАН-ы Аюулгүй байдлын хамтын нийгэмлэгийн төлөв хандлага, Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь аюулгүй байдлын хамтын ажиллагааны төлөв, хандлага гэсэн гурван үндсэн асуудлыг хэлэлцэнэ.
Манай улс АРФ-ын үйл явцад оролцохдоо Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зорилтуудыг урагшлуулах, бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар улс орныхоо байр суурийг таниулах, мөн улс орнуудтай хөгжүүлж байгаа хоёр талын харилцаагаа өргөжүүлэх зорилго тавьж ирсэн. Эл семинар нь Монгол Улс АРФ-д нэгдэн орсноос хойш өөрийн оронд зохион байгуулж буй хоёр дахь томоохон арга хэмжээ болж байна.
Тиймээс семинарыг амжилттай зохион байгуулах нь бүс нутгийн олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх, байр сууриа бэхжүүлэх, улмаар АРФ-ын улс орнуудын дунд харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж үзэж байгаа юм байна.
Семинарт одоогийн байдлаар АРФ-ын үйл явцад оролцогч 18 улс орон, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар болон эрдэмтэн судлаачид болох 50 гаруй төлөөлөгч оролцохоор нэрээ өгөөд байгаа гэнэ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button