Санал ашиглагч буюу хар прагматикууд

Зарим нэг маань сонгогдох гэж үхтлээ тэмцээд нэг л бүтэж өгөхгүй, гэтэл зарим нь огт чармайлтгүйгээр УИХ-д дөрвөн удаа сонгогдсон байх юм.

Жишээ нь, УИХ-д тасралтгүй өнөөг хүртэл сууж баймаарсан нэг хүн бол Баабар. Мэдлэг боловсрол, мэдэх сурахын төлөөх их тэвчээр зоригийг нь 1990, 1992, 2000, 2005 онд түүнийг ялж гарсан цаад нөхдийнхтэй зүйрлэвэл мөн хөгийн дүр зураг харагдахаар. Цаад ялагчдыг / Буянгийн Жаргалсайханыг эс тооцвол/ Монголын ард түмэн бараг мартсан даа, хэн байсан нь ч одоо сонин биш. Гэтэл Баабарыг Монгол хэдэн үеэрээ мартахааргүй болжээ.

Энэ олон удаагийн сонгуулиар санал ашиглагч гэж нэгэн шинэ мэргэжил ч гэх үү, мэргэшил ч гэх үү нэгэн ид шидтэн гарч иржээ. Тэдэнд МАХН-ын түүх, социализмын түүх бол ердөө л ашиглах үзүүлэн. Амьдрал ахуйгаа дөрвөн жилдээ баттай авч явья гэх сэтгэлгээнээс нь тэднийг хар прагматикууд гэж нэрлэж болж байна. Тэд тойрогтоо очих ерөөсөө шаардлагагүй, сонгуулийн кампанид мөнгө хаях хэрэггүй, зүгээр л бараагаа нэг харуулчихад болно. Тэгж ч байгаа. Харин санал ашиглагч зөвхөн МАХН-аас л төрж тодроод байгаа нэгэн сонин хууль бий. Социализмын үед өсч бойжин, ажиллан, гавьяагаа үнэлүүлсэн олон мянган ахмад, хижээл, дунд насныхан бий. Эд бол энэ намын цөм нь биш ч, үхсэн ч сэхсэн ч намтайгаа гэх сэтгэлийн хөөрөлтэй нийгмийн тэр хэсэг юм. Тэд 15 жилийн турш ямагт МАХН-ын төлөө саналын хуудас дугуйлж иржээ. Тэд олуулаа, бас нийгмийн нэн идэвхтэй, үр хүүхэд,ач нартаа нөлөөтэй, чухам эдний саналыг зүв зүгээр ашиглахыг хүссэн хэдхэн зальтан эхлээд МАХН-д элсээд, аажимдаа ахисаар нэг мэдэхнээ МАХН-ын удирдлагад бүгэж авчээ. Ердөө л зовохгүй зүгээр л бэлэн илтгэл, дэмжлэг дээр нь гараад ирж байгаа хэрэг. Ийм санал ашиглагчийн сонгодог дүр бол 1990 онд МАХН, НАХЯ хоёрыг нэг нүдээрээ үздэггүй байсан Н.Энхбаяр байна.

Ардчилал, зах зээл Монголд нэвтрэхийн хэрээр нийгмийн эмх замбараагүй байдал, гэмт хэрэг, ядуурал, авилгал газар авч, ардчиллыг зүхэж үзэн ядах нь түгээмэлжиж, үүний нөгөө талд сахилга дэг журам, төрийн хатуу зохицуулалтыг номлогч популистууд засгийн эрхэнд гарах үүд хаалга нээлттэйн жишээ бол 2000 оны сонгуулийн дүн юм. Санал ашиглагчид чухам ийм эгзэгийг отон сууж байх бөгөөд тэд 1992-1996, 2000-2004 онд засгийн эрх дангаар хэт олонхиороо барихдаа нийгмийн дээрх шарх сорвийг анагаах нь бүү хэл, улам сэдрээснийг цаад санал өгөгчид ч сайн мэдэж байгаа. Гэхдээ тамын тойрог болсон манай нийгэмд ямар нэгэн байдлаар МАХН-д санал очсоор л байх болно.
Санал ашиглагч энэ хэсэгхэн хүн 1990-ээд оны эхээр бараг зөнгөөрөө шахуу гарч ирээд хувиа борлуулагчид явсан бол 1996 оны ялагдлын дараахнаас эвсэн нэгдсэн, туйлын ялах зорилготой, гэмт хэрэг-мөнгөний бүхэл бүтэн сүлжээ болж төлөвшин томорчээ. Ялагдал гэдэг бол үхэл гэдгийг мэдэрсэн тэд МАХН-ын бага хурал, Удирдах зөвлөлөө зөвхөн санал ашиглагчдаараа баттай бэхжүүлсэн ба өрсөлдөхүйц, ардчилал ярьсан нэгнээ хэлэх үггүй, харах нүүргүй болтол мохоож айдас, дарамтаар намын эв нэгдэл гэдгийг орлуулж хязгааргүй эрх мэдэлтэнгүүд болж хувирчаад байна. Тэд эрүүл шүүмжлэлийг үзэж чадахаа больсон, эхнээс нь нам дараад сэхэхгүй болгоод зөвхөн үнэнчийн шалгуурыг МАХН-ынхаа нэрээр тогтоож хэвшүүлжээ. Энэ шалгуураараа тойрог хуваарилна, албан тушаал өгнө. Эд санал ашиглагчдын хоёр, гурав, бүр дөрөвдүгээр эгнээгээ ч бий болгожээ. Ойрын 20 жилдээ МАХН-ыг мөнгөний явцуу бүлэглэл залж байхаар болгожээ. Гэхдээ уг намын гарал үүсэл нь хувьсгалт социализмын үзэл санаан дээр суурилсан, тэр суурь ганхаагүй буй тул үзэл суртлыг өндөр доозоор хэрэглэн популизмдэх арга барилаа мөд тавихгүй.

Санал ашиглагчдын туйлын зорилго бол төрийн эрхийг сонгуулиар бусдад өгөхгүй, алдахгүй байх. Эв нэгдэл гэдгийг мөнгө, албан тушаалаар тагладаг, төрийн бүх шатны алба худалдагддаг тийм л нийгмийг тэд тогтоогоод байна. Нэгэнт МАХН-ыг дэмжигчид нийгэмд чамгүй байна, итгэл үнэмшлээрээ гэхээсээ мөнгөний амтанд орсон, бизнес-улстөрийг хослуулсан тийм залуу үеийг тэд нэмж бий болгон Ардчилсан социалист нэр хаягийн дор дайрагч отряд маягтай ашигладаг болжээ.

Санал ашиглагчдын амны уншлага-Тогтвортой төр, өсөлт, эв нэгдэл хэнд хэрэгтэй вэ? Үүнээс Монголын ард түмэн юу хожих вэ? Амны энэ уншлага нь ердөө санал ашиглагч цөөхөн хэдэн хүний мөнгөний сүлжээ, идэж уух, цаг хожиж мөнгөжиж авахад хөрс дэвсгэр нь болж өгөх учиртай юм. Өөрөөр хэлбэл, нийгэм доргивол, сөрөг хүчин тэмцвэл эдний мөнгөний ажил саатна. Ердөө үүнээс л айж байгаа. Нэгэнт саналыг аваад ашиглачихсан юм чинь санал өгөөч МАХН-ын цаад жирийн гишүүд нь ядуурдагаараа ядуураад л, тамын тойргоороо явж байна. МАХН-ын жирийн гишүүд үхнэ үү, сэхнэ үү тэдэнд ердөө ч падлий байхгүй.

Тэгвэл Ардчилсан намд санал ашиглагч төрөх боломж нэн хомс юм. Учир нь энэ намын социал-реформизмын үзэл онол дээр суурилсан, дотроо ардчилалтай элдэв дарамт шахалт байхгүй, байлаа ч амьдрал ахуйг нь бусниулах дээрээ тулаагүй, АН дотор нүүр хийх газаргүй болтлоо үзүүрлэгдэнэ гэж байхгүй. Гэвч МАХН-аас элдэв муу юм халдварлахыг хэн байг гэхэв. Мөнгөний бүлэглэл АН-д бий юу, бий. Гэхдээ тэд жирийн гишүүдтэйгээ холилдоод явж байна. Алба хаших тухайд сонгон шалгаруулалт нь АН-д арай ардчилсан. Заавал үнэнчийн шалгуурыг нэгдүгээрт тавихгүй, бүлгэрхэх мөнгөний сэтгэлгээ нь намаа идчихээгүй байна. Гэхдээ 1990 оноос хойш төлөвшиж гуужиж урт зам туулсаар сонгогчдоо бага зэрэг залхаасан тал бий. Мөн 62-ийн бүлэг рүү урвасан хэд бол санал ашиглагчдын шууд халдвар нь. Энэ бүгд эцсийн бүлэгт сонголт МАХН руу хэлбийх магадлалыг өсгөж байгаа юм. Заавал МАХН-ыг дагаж төлөвших ёстой бол одоо мөнгө-гэмт хэргийн бүлгийн сэтгэлгээ, эх оронч царайлан авилгадах тэр арга мэх, санал ашиглан гарч ирдэг тэрхүү эрдмээс нь л сурах үлдэж дээ.

МАХН дахь санал ашиглагчдын энэ увайгүй ашигч үйлдэлд эцэс төгсгөл ирэх цаг бий. Хуучин Зөвлөлтийн БНУ-уудыг доргиож нурууж буй цэцгэн хувьсгалууд бол үндсэндээ эсрэг чиглээд байна. Ард түмний итгэл дээр, хуучнаа санагалзах сэтгэхүй дээр тоглон бэлжэгчдэд эцсийн эцэст гарц байхгүйг Украин, Киргиз нотолж өглөө биш үү?

Д.Цэдэнбал
2005.06.16 Инфо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button