Д. Маралгуа анхны бие даасан гоцлолоо тавих гэж байна
Өөрийнхөө амьдралыг хаан хөгжмөөсөө ангид үзэж чаддаггүй тэрбээр хөгжмийн ертөнцөд цахиур хагалахааар анхны бие даасан төгөлдөр хуурын гоцлолоо 6-р сарын 19-ний 17.00 цагт ДБЭТ-т тоглох гэж байна. Энэхүү тоглолтод нийт 100 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд ДБЭТ-ийн найруулагч н. Туулайхүү найруулж байна.
Сонгодог хөгжим нь үзэгчдийг хэзээ ч хуурдаггүйгээрээ онцлог бөгөөд хөгжимчид төдийгүй сонсогчид нь өөрсдийгөө бэлдэж ирдгээраа өвөрмөц юм. Сонгодог хөгжмийн гайхамшиг, амьд тоглолтын гүн мэдрэмжийг элэг нэгт монголчууддаа мэдрүүлэхээр шаргуу ажиллаж байгаа хөгжимчин, концертмейстер Д. Маралгуадаа анхны бие даасан тоглолт төдийгүй цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг www.olloo.mn сайтын нийт хамт олны зүгээс хүсч байна.
Г. Жаргалмаа /www.olloo.mn/