Хайртай болсноо яаж мэдэх вэ?
Хайртай болсноо яаж мэдэх вэ? .
Оллоо. Хэн нэгнийг бусдаас онцгойлон үзэж түүнийг бусдаас илүү хайрлан хүндэлнэ гэдэг хүнд заяасан сайхан мэдрэмжүүдийн нэг юм. Хайр сэтгэлийг хүн хүн янз янзаар ойлгож, мэдэрч хүлээн авдаг болохоор өнөөг хүртэл хайр сэтгэл гэж тийм юмыг хэлнэ гэсэн нэгдсэн тодорхойлолт байдаггүй нь үүнтэй холбоотой. Хайртай болсноо мэдрэх амархан ч түүнийг жинхэнэ хайр уу, эсвэл шохоорхол уу гэдгийг ялгахад хэцүү. Өөрөөр хэлбэл хайр сэтгэл, шохоорхол хоёрын аль алинд нь бие биедээ таалагдах, сэтгэл татагдах байдлууд илэрч байдаг учраас эхэн үед нь түүнийг ялгаж салгахад хуцүү. Гэвч жинхэнэ хайр сэтгэлийн үед илэрдэг бие биеэ сайн ойлгох, итгэх, онцлог, ялгаатай талуудаа мэдэрч бие биенээ хүндлэх, найзынхаа үзэл бодлыг хүндэтгэн үзэж өөрийн үзэл бодлоо тулгахгүй байх, урт удаан хугацаагаар үерхэж нөхөрлөх гэх мэт олон шинж байдлаар нь шохоорхлоос ялгаж болно.
Їерхэл гэж юу вэ? .
Оллоо. үерхэл гэдэг нь хүмүүс бие биендээ ойр дотно байж нэг нэгнийгээ илүү сайн ойлголцдог харилцааны нэг хэлбэр. Харин өсвөр үеийнхэн үерхлийг хайр сэтгэлтэй холбож ойлгодог боловч тохиолдол бүр ийм байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үерхэнэ гэдэг маань хэн нэгэнтэй бусдаас илүү ойрхон сайн харилцаатай байна гэсэн үг юм. Хүүхдүүд хоорондоо үерхэж нөхөрлөснөөр хүнтэй харьцах харилцаандаа асар их туршлагыг хуримтлуулдаг бөгөөд эргээд энэ нь жинхэнэ хайр сэтгэлээ таньж мэдэхэд нь тусалдаг.
Хайртай болсноо хэрхэн ойлгуулах вэ? .
Оллоо. Хүнд сэтгэл татагдаж түүнийг хайрлах нь сайхан боловч тэр бүр жинхэнэ хайр байдаггүй нь харамсалтай. Тийм болохоор юуны өмнө би жинхэнээсээ хайртай болж уу? гэдгээ мэдэх цаг хугацааг өөртөө олгохыг эрмэлзээрэй. Мөн түүнд талтайгаа мэдэгдэх, мэдрүүлэх нөхцөл, боломжийн талаар ч бодож үзээрэй.Таалагдсан хүнийхээ талаар сайн мэдэхгүй байвал илүү нэмэлт мэдээллүүдийг цуглуулах, найз нөхдөдөө илэн далангїй ярьж санал солилцох хэрэг ч гарч болох юм. Энэ бүхний дараа хайраа илэрхийлэх үү, илэрхийлвэл ямар аргаар яаж гэдгээ чи өөрөө шийдэх чадвартай болно.
Хэдэн насанд бэлгийн харьцаанд орж болох вэ? .
Оллоо. Энэ нь тухайн хүний өөрөө шийдвэрлэх асуудал. Бэлгийн харьцаанд орохгїй удсанаас болж шууд үүсэх хор уршиг гэж байдаггїй. Бэлгийн харилцаа нь хайр сэтгэлтэй хүмүүсийн хооронд үүсдэг нарийн нандин харилцаа боловч хайртай болно гэдэг нь хїнтэй унтахыг зөвшөөрч байна гэсэн үг биш юм. Хэрвээ чи өөрөө л хүсэхгүй байгаа бол ийм шийдвэр гаргахаас татгалзах нь хамгийн зөв сонголт юм шїї.
Бэлгийн хавьталд орсноор өсөлт зогсох уу? .
Оллоо. Yгүй. Харин хамгаалалтгїй бэлгийн харьцаанд орсноос хүсээгүй үедээ жирэмслэх, мөн бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдэл ихтэй гэдгийг санаарай.
Анхны бэлгийн хавьтлаар жирэмсэлдэггүй гэж үнэн үү? .
Оллоо. Худлаа. Жирэмслэх эсэх нь хэдэн удаа бэлгийн харьцаанд орсноос бус харин тухайн эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгийн хэдий үед бэлгийн хавьталд орсноос хамаардаг. Эмэгтэй хүн бүрд сарын тэмдгийн мөчлөг нь харилцан адилгїй байдаг болохоор түүний жирэмслэх эрсдэлтэй хоногууд нь ч өөр өөр байдаг. Ялангуяа сарын тэмдгийн мөчлөг нь богинохон (26хоногоос дотогш) , тогтворгїй мөчлөгтэй, сарын тэмдгийн хуанли хөтөлддөггїй эсвэл мөчлөгийн талаар ойлголт мэдлэггүй бол бэлгийн хавьтлын тохиолдол бїрд мөн анх удаа хүнтэй унтах үедээ ч бэлгэвч хэрэглэх нь бэлгийн харьцаанаас үүдэлтэй олон эрсдлүүдээс чамайг хамгаална гэдэгт итгээрэй.
Гар хангалга хийх нь эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх үү? .
Оллоо. үгүй. Харин хийх эсэх нь мөн л чиний өөрийн сонголт юм. Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө бэлгийн таашаал өгдөг, жирэмслэх, бэлгийн замын халдвар авах зэрэг эрсдэлд ордоггїйгээрээ давуу талтай .
Жирэмсэн їед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? .
Оллоо. Хамгийн нийтлэг байдаг шинж нь сарын тэмдэг хаагдах, ирэхээ болих шинж юм. Зарим охидууд хоолонд дургүй болох, бөөлжис цутгах, дотор муухайрахыг жирэмсний гол шинж гэж ойлгодог боловч энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдийн харьцангуй цөөхөн хувьд нь дагалдаж илэрдэг бас өөр бусад олон өвчин эмгэгийн үед ч илэрч болох шинж юм.Хэвийн ирж байсан сарын тэмдэг нэг удаагийн бэлгийн хавьтлын дараа хугацаандаа ирэхгүй саатаж байвал юуны өмнө жирэмсэн байж болох талаар санаж яаралтай эмчид хандах нь зүйтэй.
Їр хөндөлтийг хэзээ хийдэг вэ? .
Оллоо. Хууль ёсоор жирэмсний эхний 3 сар буюу 12 долоо хоногийн хугацаанд їр хөндөлт хийлгэхийг зөвшөөрдөг. Гэвч їр хөндөлт нь эмэгтэйд үргүйдэх, өвчин эмгэг тусах зэрэг олон сөрөг үр дагавруудыг авчирдаг тул энэ талаар сайтар бодож шийдвэр гаргах хэрэгтэй байдаг.
Өсвөр үе-Ирээдүй төв