Ажлаас халагдах нөхцөл…

Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хэд хэдэн хэлбэр бий. Үүнд
-Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, цуцлах тухай
-Ажилтны санаачилгаар цуцлах юм.
Эдгээрээс хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлахыг авч үзье. Хөдөлмөрийн хуулийн 40 -р зүйлд ийнхүү заажээ.
1.Ажилтан цэргийн албанд татагдсан
2.Аж ахуйн нэгж болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн
3.Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон.
4.Ажилтан 60 нас хүрч тэтгэвэрт гарах эрх үүссэн
5.Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан
6.Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан, буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон
7.Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон тохиолдлууд хамрагдаж байна.
Эдгээр тохиолдлуудад дарга тань хөдөлмөрийн гэрээг цуцаллаа гэж хэлэхэд танд ямар ч гомдолгүй юм байна. Гэхдээ ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцсэн тэтгэмж олгох ёстой. Энэ нь цэргийн албанд татагдсан, тэтгэвэрт гарч буй тохиолдолд ч хамаарна. Ажлаас халагдсан тэтгэмжийг байгууллагын дотоод дүрмээр хуульд зааснаас илүү хэмжээгээр олгож болно.
Мөн захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үед хүндэтгэх шалтгаантай хүнийг ажлаас халж болохгүй. Жишээ нь жирэмсэн, 3 хүртлэх насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, өвчтэй хүмүүсийг ажлаас халахгүй. Гэрээг цуцлахдаа урьдчилан мэдэгдэл өгөх журамтай.
Орон тооны цомхотголоор цуцлахад нэг сарын өмнө, ажилтныг бөөнөөр нь халж буй үед 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой гэж хөдөлмөрийн хуулинд заажээ.
Б.М /инфо/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button